Тэнцвэржүүлсэн мэдээ

Тавдугаар сарын 2-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр гарсан хоёр сурвалжлагыг онцолж байна. Нэг нь муу, нөгөө нь сайн. Эхнийх нь Туул голын хамгаалалтын бүсэд хууль ноцтой зөрчсөн барилгын тухай. УИХ-ны гишүүн, сайд дарга нар очиж үзээд хүч мөхөсдөн толгой сэгсрээд буцаж байна. Хоёрдахь нь сайн мэдээ гэнэ. “Туул голын сайн жишээг дурдая” гэсэн оршилтой. Үзэхэд, Туулын эрэгт биш, Зайсан толгойн өвөрт машины зогсоол нээгдсэн тухай ажээ. Олон машин багтана, харуул манаатай. Улс даяар алдарших хувьтай азтай зогсоол.

Гэхдээ жинхэнэ алдарших ёстой нь “Оюуны ундраа” групп. Яагаад гэвэл энэ барилга, зогсоол хоёулаа түүнийх. Зайсангийн энгэрт үйлчилгээний цогцолбор байгуулаад урдах талбайнуудыг зогсоол болгож эзэмшжээ. Олон нийтийн телевиз шүүмжилсэндээ санаа зовж (яг үнэндээ УИХ-ын гишүүний амаар хэлүүлсэн, бас “Оюуны ундраа”-г нэрлээ ч үгүй)  зогсоолыг хайж олоод магтжээ.

Олон нийтийн телевизийн тэнцвэртэй мэдээ гэж нэг иймэрхүү.

Сурталчилгаа