Халх голын ялалтын тухай олон ургальч үзэл …

2019.09.14.

Одооноос гучин таван жилийн өмнө буюу 1984 онд Халх голын ялалтын 45 жилийн ойгоор тэнд хөшөө дурсгалын бүхэл бүтэн цогцолбор босгосон нь энэ ойг Монголд тэмдэглэсний оргил байжээ. 1989 онд 50 жилийн ойг арай даруухан тэмдэглэсэн. Түүнээс хойш “хүний явдал их хувирч”Зайсан толгой дээрх зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор хэвээр үлдсэн ч 120 мянгатын уулзварт байсан “Хувьсгалт Монгол” танкийн хөшөөг тийш зөөж Зайсан хилл хэмээх цогцолборын үүдийг мануулав.

Халх голын 60, 70 жилийн ойг ядруухан, 70 жилийн ойг нэлээд өргөн, харин ноднин 75 жилийн ойг дээд түвшинд тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халх гол суманд урьдчилаад шинэ төв бариулж, яг ойгоор нь Улаанбаатарт ирж баяр ёслолд оролцлоо. 

Гэхдээ чухам энэ удаад Халх голын ялалтыг Монголд анх удаа олон ургальчаар дүгнэсэн яриа хөөрөө өрнөв. Манай ардчилагчдын ОХУ-аас урьж ирсэн нэгэн түүхчийн бичсэн номонд Халх голд Монгол, Зөвлөлд ялсан биш ялагдсан маягийн санаа байсан ч уншсан лекцэндээ түүнийгээ давтсангүй. Харин зарим хэвлэл мэдээлэлд Халх голоор дайрсан оросын эсрэг үзэл гэнэт оволзлоо. Баярын арга хэмжээнүүд дууссан хойно “Өдрийн сонин”-д гарсан нэг нийтлэлийн гарчгийг дурдаад зогсоё: “Оросыг дагагсдын ороо нь гарсан бол хэлэх хэдэн үг байна”

Ялангуяа нийгмийн сүлжээнд оросоор ингэж мэргэшсэн ч хүмүүс ч байдаг болжээ.