Мөнгөтэй бол ямар ч байгууллага, хувь хүн олон нийтийн телевизээр селфидэж болно.

2019.12.20.

Сүүлийн үед олон нийтийн телевизээр гарч байгаа компаниудын гэрээт (байнгын) болон захиалгат (нэг удаагийн) нэвтрүүлгүүдээс сүүлийн үеийн ганц нэг жишээг тэмдэглэж авснаа жагсаавал,

– Оюутолгой компанийн сурталчилгааны нэвтрүүлэг

-“Хүдэр дагасан сурвалжлага” (Эрдэнэт үйлдвэр)

-“Энержи ресурс” үзүүлж байна”

-“Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд”

-“Махимпекс үзүүлж байна” гэх мэт. 

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн яг эхэнд Худалдаа хөгжлийн банкны лого гардаг нь “Цагийн хүрд” ХХБ-аар эхэлж байна гэсэн үг юм. 

Сүүлийн хэдэн жилийн турш МҮОНРТ-ийн mnb.mn сайтад төлбөртэй нэвтрүүлгийн үнэ тариф тавигдсан хэвээр байна. Хэрвээ тэд хууль дээдэлдэгсэн бол Олон нийтийн телевизийн хуулийн үг үсэг болгоныг зөрчиж байгаа ийм тарифыг харуулах битгий хэл, боловсруулж гаргахаас ч ичих байсан биз. Гэвч үе үеийн удирдлагууд аль засгийн үед томилогдсоноос үл хамааран “цагаандаа гарсан” байна.  

Ганц жишээ хэлэхэд, “Цагийн хүрд”-ийн зочин болоход 2 саяыг төлдөг нь бараг “бизнес класс”.

Энэ тарифаар хичнээн орлого яаж олсныг хэзээ ч тайлагнаж байсангүй. Цорын ганц найдвар бол Шилэн данс боловч МҮОНРТ-ийн шилэн данс гэж байхгүй.

Хулгайч хүн дандаа хулгай хийгээд явдаггүй, ихэнхдээ мөнгөө төлөөд авдаг байж таарна. Гэхдээ тэр хулгайч гэсэн үг биш. 

2020.01.05. 

Олон нийтийн телевизээр 2020 оны шинэ жилээр гаргах компаниудын нэвтрүүлгийн тариф 1 минут нь 5 сая төгрөг байжээ. Он солигдонгуут үзүүлсэн “Шилдэг компаниудын мэндчилгээ”-ний тариф илүү өндөр байж таарна.