1957 оны Нью-Йорк ба 2000-аад оны Улаанбаатар…

Motherless Brooklin буюу “Өнчин Бруклин” кинонд 1957 оны Нью-Йорк гарч байна. Брюс Уиллис, Питер Нортон тогложээ. Эхнээсээ дуустал аллага, мөрдлөг, хуйвалдаан. Гэхдээ үйл явдлын цөм нь харуудын хорооллын барилгуудыг нурах дөхсөн гээд буулгаж шинэчлэх төлөвлөгөөг тойрсон тэмцэл юм. Үүний тулд оршин суугчдыг янз бүрийн аргаар нүүлгэж зайлуулна, зарим нь сураггүй алга болно. Энэ бүгдийн цаанаас нь хотын хөгжлийн асуудлыг хариуцсан Мозес Рэндольф хэмээх эрх мэдэл, мөнгөтэй эрхмийн дүр тодорно. Эсрэг талд нь тэр барилгуудыг хуучирч муудаагүй гэсэн дахин төлөвлөлтийн эсэргүүцэгчид. Хотын зөвлөлийн хурал, жагсаал цуглаан дээр үзэж тарцгаана. Тайлал нь юу вэ гэвэл “энэ хотыг эрх мэдэлтнүүд удирддаг боловч эрх мэдэлтнүүдийг Мозес удирддаг” гэсэн үгийг нэг нь хэлдэг.  2000-аад оноос хойшхи Улаанбаатарыг санагдуулж байгаа биз?