Манай тойрогт 38 хүн нэр дэвшиж эхний гурав ялав

2020.06.25. 

Манай Сүхбаатар дүүрэгт 38 хүн нэр дэвшсэн байлаа. Нэрлэвэл, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Р.Амаржаргал, С.Эрдэнэболд, Э.Долгион, О.Бум-Ялагч, З.Шагдарсүрэн, Б.Дэлгэрмаа, П.Шинжээравдан, Б.Мөнхжаргал , Ц.Энхбат, Ч.Мэндсайхан, Б.Мөнхсоёл, Г.Ганхүү, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, О.Сэлэнгэ, Ц.Төмөрбаатар, Б.Амарсайхан, Г.Бадамрагчаа , Ш.Амгалан, О.Итгэлсүрэн, Г.Тэмүүжин, Т.Төмөрбат, Д.Энхжаргал, Л.Дарамсэнгэ, Б.Оюунсайхан, Н.Түмэнбаяр, М.Чойдорж, Ц.Буянцогтоо, А.Саруул, Д.Чимэдбавуу, М.Чингэсхаан, С.Даваасүрэн, Ж.Янжинсүрэн, Ц.Эрдэмт.

Хэнийг нь сонгох вэ? Хэний ч танихгүй нөхдийн төлөө хэн ч саналаа өгөхгүй. Би ч бас. Олны анхаарлын төвд орж чадсаг ХҮН нам болон бие даагчдын дунд хүчтэй хүмүүс байх ч тэд саналаа хуваагаад бүгд дашийн шог болно. МАН АН хоёр үлдэж байна.

Нэр дэвшигчид миний мэдэх, надад чухал гэж санагддаг  тодорхой асуудлаар ямар байр суурьтай, юуны төлөө, үгүй бол юуны эсрэг явдаг вэ гэсэн ганцхан шалгуур надад байлаа. Хэдхэн сарын өмнө Байгалийн түүхийн музейг буулгах  үеэр хотын жинхэнэ уугуул гэж миний боддог Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил хоёрыг дуугарах болов уу гэж харсан ч тэд сонгуульд дахин нэр дэвших эрхээрээ музей нураагч У.Хүрэлсүхээр дөрлүүлээд хулчийсан учраас тэдэнд саналаа өгөөгүй. Хэрвээ байр суурь, зарчимгүй, бөөрөнхий бол тэд хэнд хэрэгтэй юм бэ?  МАН-ын гуравдагч нэр дэвшигч Ц.Мөнхцэцэг судлаач байхдаа улс төрийн намын шинэчлэл, санхүүжилтын ил тод байдлаар илтгэж байхыг хэдэнтээ сонссон. Ярих хийхийн хооронд төө зай бий.

Гэвч яг тэр гурав сонгогдлоо.

Харин АН-ын Р.Амаржаргал, С.Эрдэнэболд, Э.Долгион гурвын хэнээс ч сонгох онцгой шалтгаан олж хараагүй.