Огцорч л байг

Энэ хавар Улсын Их Хурал Үндсэн хуулийг өөрчлөхдөө Ерөнхий сайд хэмээх хэмжээлшгүй эрх мэдэлтнийг гаргаж ирсэн билээ. Овог, нэр нь хүртэл тодорхой Ухнаагийн Хүрэлсүх. Төрийг дангаар барьж байгаа намын дарга юм.

Үүнийг  тайлбарлахдаа Засгийн газрууд байн байн огцроод тогтвортой ажиллаж чаддаггүй, тэдний бүрэн эрхийн дундаж хугацаа ердөө 1,8 жил байна гэжээ. 

Яг үнэндээ энэ хугацаа улс орноо хөгжүүлэхэд хангалтгүй хэрнээ идэж уухад элбэг хүрэлцээтэй байдаг. Монголчуудын, тэгэхдээ бүр ирээдүйн үеийн монголчуудын өмнөөс өр зээл тавьж үрэн таран хийхэд бол бүр илүүдсэн хугацаа. Тэгэж амжихаас нь өмнө үтэр түргэн огцруулдаг байх ёстой гэж санагдахгүй байна уу?  

“Танай нохой юун богино хөлтэй юм бэ? гэж гайхахад “Юу нь богинохон байгаа юм, газарт хүрч л байгаа биз дээ” гэсэн онигоо бий.