Арван тав

2020.08.30. 

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл арван таван гишүүнтэй. 2014 оны төгсгөлөөр тэдний долоог, жилийн дараа гурвыг, 2016 онд нэгийг, ноднин дөрөвдүгээр сард тавыг нөхөн томилжээ. Тэднийг нэрлэе. 

  1. Балдангийн Энхмандах, Үндэсний зөвлөлийн дарга
  2. Наваанпэрэнлэйн Жанцан, Монгол Улсын гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор.
  3. Дэмбэрэлийн Өлзийбаатар, түүхч, төрийн шагналт, түүхийн ухааны доктор
  4. Ванжилын Бат-Эрдэнэ, сэтгүүлч, эрхзүйч, сэтгүүл зүйн ухааны магистр
  5. Сүхбаатарын Алтанцэцэг, сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны магистр, бизнесийн удирдлагын магистр
  6. Хайдавын Чилаажав, зохиолч
  7. Батжаргалын Батбаяр, УИХ-ын гишүүн асан
  8. Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ, Сэтгүүлч
  9. Баастын Золбаяр, Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх
  10. Довдонгийн Цэндсүрэн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, эрхзүйч
  11. Дэндэвийн Нямсамбуу, Бурханы шашны суурь агуулгуудыг нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр Гандантэгчинлэн хийд болон Жавзандамба Хутагт Төвд ажилладаг
  12. Зургаанжингийн Энхболд, Үндэсний дата төвийн захирал асан
  13. Бадам-Очирын Галаарид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  14. Жарантайн Соёл-Эрдэнэ “Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал
  15. Доржсүрэнгийн Батсүх, Хуульч, өмгөөлөгч

Дахин нэг жил урсан одов. Монгол телевизийг олон нийтийн болгож зарласнаас тоолбол арван таван жил өнгөрчээ. Эхний Үндэсний зөвлөлүүд тогтоол, шийдвэр гаргаснаа дутуу хагас ч болов мэдээлдэг, хуралдааны тэмдэглэлийг үзэж болдог, ээлж дараалаад ярилцлага өгч байр сууриа илэрхийлдэг, бусадтайгаа санал нийлэхгүй зүйлээрээ дуугарч чаддаг байсан бол одоо хаалгаа тасхийтэл хаажээ. Бүгд мэдэж байгаа олон юмыг алгасаад хэлэхэд, ийм янзаар үргэлжилбэл Үндэсний зөвлөл хэзээ нэгэн цагт олон нийтийн телевизийн хойтохыг уншуулж мэднэ шүү. Дотор нь бүр номтой хүн бэлэн суудаг болсон байна.