Амарсайханч арга

2020.09.15.

Өнгөрсөн 5-р сард нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/747 тоот захирамж гаргажс “Ковид-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг үр дүнтэй сайн зохион байгуулсан гэх үндэслэлээр 21 албан тушаалтныг тус бүр нэг сая, нийт 21 сая төгрөгөөр шагнасан нь илэрчээ. Илэрч гэдгийн учир бол энэ захирамж хаалттай буюу ulaanbaatar.mn сайтын “Тогтоол, захирамж” хэсэгт нийтлээгүй сугалж үлдээсэн байв. 

Тэр тусмаа Нийслэлийн онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив тусламжаас гаргасанд олон нийт дургүйцлээ илэрхийлээд эхэлмэгц одоо УИХ-ын гишүүн болсон С.Амарсайхан “Энэ хүмүүс өөрсдийгөө шагнаагүй, харин тэдний цуцашгүй сэтгэл, зүтгэлийг бид урамшуулсан юм!” гэж сүржин эхэлсэн мэдэгдэл хийж өнгөрсөн дөрөвдүгээр сард 2090 төрийн албан хаагчид 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч олгосноо зарласан нь нэг шуугианыг нөгөө шуугиан дэгдээн дарах арга.

Газар дээр илүү цагаар ажилласан гүйцэтгэх ажилтнуудад шагнал урамшуулал олгох нь зүйн хэрэг, гэхдээ “Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, зургаан сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан” гээд өөрийгөө авч гарч чадлаа. Хагас жилийн турш огт унтаагүй ажилласан С.Амарсайхан дарга аа гэж…