Телевиз?

2020.09.15.

Саяхан хэд хоног хөдөө явахад замын хүмүүс хот газрын тав тух, халуун ус, цэвэр ус, гэртээ мартсан эд зүйлс, Мобикомын сүлжээ, дата гээд олон юмыг үгүйлж байлаа. Бас түгжрэлээ, амны хаалтыг бол үгүйлэхгүйгээр үгүйлж байна. Харин телевиз үзэх юмсан гэж нэг ч хүн, ганц удаа болов дуугарахыг сонсоогүй юм байна.  Тэр телевиз чинь гар утсанд хэдийнэ багтчихсан ажээ. Хот суурин дөхөхийн хэрээр сүлжээ орохыг хүлээсэн, холдож сүлжээ тасрахад харамссан хүмүүс.