“Цагийн хүрд”-ийг хэдээр авч болох вэ?
2020.09.20.
Яг одоо МҮОНРТ-ийн mnb.mn сайтад төлбөртэй нэвтрүүлгийн үнэ тариф тавигдсан хэвээр байна. Хэрвээ тэд хууль дээдэлдэгсэн бол Олон нийтийн телевизийн хуулийн үг үсэг болгоныг зөрчсөн энэ хүснэгтийг дэлгэх битгий хэл, бодож гаргахаас ч ичих байсан биз. Гэвч үе үеийн удирдлагууд аль засгийн үед томилогдсоноос үл хамааран байлгасаар байна.
Эндээс ганцыг онцлоход, “Цагийн хүрд”-ийн зочноор уригдахын тулд хоёр саяыг төлдөг ажээ. Бараг “бизнес класс”. Энэ тарифаар хичнээн орлого олсныг хэзээ ч тайлагнаж байсангүй. Олон нийт энэ талаар олж мэдэх цорын ганц найдвар бол Шилэн данс боловч МҮОНРТ-ийн тийм данс байхгүйтэй адил.
P.S:
Олон нийтийн телевизээр 2020 оны шинэ жилээр гаргах компаниудын нэвтрүүлгийн тариф 1 минут нь 5 сая төгрөг байжээ. Он солигдонгуут үзүүлсэн “Шилдэг компаниудын мэндчилгээ”-ний тариф бүр “шилдэг” байж таарна.
Reply