Засах

2020.09.28.

Сонгуулиас хойш хэсэг завсарлаад сэргэсэн “Засаг цаг – Засах цаг” нэртэй нэвтрүүлгийг үзэхлээр хөтлөгч нь “галзуурахад ганц хуруу дутуу” байгаа мэт харагдаж, өмнөөс нь санаа зовоод болдоггүй ээ. Ерөнхий сайд, бас МАН-ын даргын хэвлэлийн төлөөлөгчийг давхар хийдэг тэр залууг сайтар хөөргөж байгаад “туу” гээд тавьчихсан юм уу? Бас болоогүй, олон нийтийнхээс эхлээд гайгүй гэсэн бусад телевизүүдийн бүх оргил цагийг худалдаж аваад гуравдахь жилдээ дөвчигнөж байна.

Өнөөдөр Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр. Товчхоноор бол мэдэх эрхийн өдөр. Төрийн байгууллагууд нууцад хамаарахгүй бүх мэдээллийг өгөх үүрэгтэй, иргэд бүр нэхээд авах эрхтэй гэсэн Монгол Улсын хууль батлагдаад есөн жил өнгөрчээ. Бас бид бүгд мартчихсан 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон билээ.

Байдаггүй ээ. МҮОНРТ үргэлж төрийн гурван өндөрлөг, яам агентлагуудын сурталчилгааны нэгдсэн редакци байсан, одоо яг хэвээрээ. Бусад хэвлэл мэдээлэлд хэдэн төгрөг харуулахад бүгд дэлгэцээ нээгээд өгч байна.