Орон нутгийн сонгуулийн урьдчилсан сурталчилгаа өндөрлөв

2020.09.30. 

УИХ-ын сонгууль бас л ийм байсан. Одоо орон нутгийн сонгууль ч ялгаагүй. Телевизийн дурын суваг дээр тавихад нэвтрүүлэг болгон сурталчилгаа, ярилцлага болгон магтаал болжээ. Хуулийн хугацаа эхлээгүй тул яг тэгэж нэрлээгүй ч УИХ-ын гишүүн биш хэн нэгэн ярилцлага өгч, амьдралаа хүүрнэж байгаа бол нэр дэвших хүсэлтэй эрхэм мөнөөс мөн. 

Есдүгээр сар орон нутгийн сонгуулийн урьдчилсан сурталчилгааны сар байлаа. Сүүлийн өдрүүдэд суваг солиход тааралдсан хэдэн жишээ. 

МҮОНТ

“Цаг үе” үйл явдал: АН-аас нэр дэвшигч П.Пүрэвдаваа

25-р суваг телевиз

“Танайд хоноё” нэвтрүүлэг: Есдүгээр сарын 13-нд Бямба гаригт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийнд хоносон бол 24-нд АН-аас Налайх дүүрэгт нэр дэвшигч Д.Алтанхуягийнд уригджээ. 28-нд МИАТ-ийн нисэгч Б.Өнөбатын ээлж. 

“Ам нээвэл” нэвтрүүлэг: ХҮН намын П.Наранбаяр (тэр бол сонгуульд ялаад хотын дарга болохоо зарласан), Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, Сүхбаатар дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Очирбат, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг. Бүгд нэр дэвшигчид. 

“Ийгл” телевиз

“Санчир гаригийн зочин” нэвтрүүлэг: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Пүрэвдаваа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, нийслэлийн ИТХ-ын дарга, нэр дэвшигч Р.Дагва. Хэрвээ тэд нэр дэвшээгүй бол энд үзэгдэхгүй байсан.  

UBS телевиз

“Сайн уу, Сайнаа” нэвтрүүлэг: 9-р сарын 14-ны дугаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, 22-ны дугаарт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл

“Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэг: Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөөмөө

“Хөгжлийн гаргалгаа” хэмээх тусгай нэвтрүүлэг: Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар.  

TV5 телевиз. 

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэг: нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай, Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Баянгол дүүргийн НАМЗХ-ны дарга залуу 

НТВ телевиз

“Болзоо” нэвтрүүлэг: Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч Д.Байдраг, Элбэгдоржийн Эрдэнэ. 

ТМ телевиз

“Танил хүн” нэвтрүүлэг: Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат, Д.Пүрэвдаваа. Хөтлөгч нь Зариг-ын Н.Өнөрцэцэг байв.

Гэхдээ энэ бүх сурталчилгааны оргил нь “Оргилын” эзэн буюу УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зохион байгуулж, Монгол коммент-ийн М.Батбилэгт-ээр хөтлүүлсэн “Баянголын шийдэл” нэртэй хэлэлцүүлэг байлаа. Тайзан дээр суусан гол баатрууд нь Баянгол дүүргийн МАН-ын дэд дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн НАМЗХ-ны тэргүүн Д.Ихбаяр, Баянгол дүүргийн 24-р хорооны иргэн, эрх зүйч, сэтгүүлч Гангамөрөн, Баянгол дүүргийн иргэн, эрх зүйч Ч.Мэндбаяр нар юм. Танхимд Баянгол дүүргийн МАН-ын хороо, үүрийн гишүүд суужээ. Тэндээс босч ярьсан хүмүүсийн нэг нь Баянгол дүүргийн иргэн П.Өлзийнаран гэнэ. Танил нэр. 

Тэд хоёр талаасаа нийлж дүүргийнхээ одоогийн ажил, амьдралыг муулж өгч байна. Бүр засаглалын хямрал байгаа гэв. Тус дүүрэгт засгийн эрхийг хоёр сонгууль дараалан АН барьж буйд гомдолтой яваа улс гэдэг нь тэдний ярианаас ойлгогдов. Ингээд зөв сонголт хийхийг уриалж өндөрлөв. 

Энэ нэвтрүүлэг 9-р сарын 27-ны орой 25-р суваг, TV8, MNC, C1, VTV, UBS, TV9 сувгуудаар нэгэн зэрэг гарлаа. 

[Үргэлжлүүлнэ]