Жинхэнэ тойм хөтөлбөр
2020.11.16.
“Ийгл” телевизийн 25 жилийн ойд зориулсан мэдээллийн хөтөлбөрийн тусгай дугаарыг үзлээ. Агуулга нь,
- “Ийгл ньюс”-ын талаар хөндлөнгийн үнэлэлт дүгнэлт
- Дөрвөн жилийн өмнө нэгдүгээр ангид орсон нэг ангийнхнийг дахин сурвалжлав. Анхны багшийг нь аваачиж уулзуулав.
- Дөрвөн жилийн өмнө Ховдоос ирж ШУТИС-д элсэх үеэр сэтгэгдлийг нь яриулсан, одоо дөрөвдүгээр курсын оюутан залуугийн тухай
- Хоёр дүүтэйгээ өнчин үлдсэн Алтаншагай охины амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байна
- Хэдэн жилийн өмнө Замын-Үүдэд сураггүй алга болсон Сэржмядаг охин ба тус сумын хяналтын камержуулалт хэр бүтэлтэй байгаагийн мөрөөр
- Улаанбаатар хотын дэлхийн бусад хотуудаас юугаараа ялгарах вэ? Аялагч Г.Ганхүүгийн сонирхолтой яриа.
- Согтуу жолоочийн хохирогсод хохирсон чигээрээ үлдэж, буруутнууд багахан шийтгүүлээд өнгөрч байгаа тухай
- Хар тамхинаас болж шоронд хоригдож байгаа хүмүүсийн түүх
- Төв аймагт нийгмийн халамжийн мөнгийг ямар хүмүүс аваад (авааад …) байгаа тухай
- Баянхонгор аймгийн өвөлжилт, мах бэлтгэлийг газар дээрээс нь
- 10-р Богдыг хэзээ тодруулах тухай. Чойжамц хамба сурвалжлагчийн асуултаас шууд зугтав.
- Монгол Улс монгол бичигт хэрхэн шилжихийг тойрсон асуудлууд
Манай телевизүүдийн долоо хоногийн тойм хөтөлбөр ийм байгаасай.
Reply