Энэ өдрийн хамгийн анхаарал татсан үйл явдал…

2020.12.11.

Энэ өдрийн хамгийн анхаарал татсан үйл явдал бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь уурхайн талбайд хүн, байгальд үхлийн хортой натрийн цианид асгарсан явдал юм. Үүнийг бүгд шуурхай мэдээлсэн. МҮОНРТ бас. Гэхдээ бусдаас ялгаатай нь “Цагийн хүрд”-ээр бүхэл бүтэн сурвалжлага үзүүлж ослын цаг минут, хэмжээ дамжааг хэлж бичлэгээр харуулсан хэрнээ компанийн нэрийг тас нууж гүрийсээр дуусгалаа. Сонсох тусам Дөрвөлжин сум өөрөө факталсан, тэгээд нэрээ муу муухайгаар дуудуулаад ч байх шиг. 

Олон нийтийн телевизийн удирдлага солигдсон ч хаалтын гэрээ хэвээр гэсэн үг үү? Сар гаруйхны өмнө тус телевизийн “Ногоон шошго” нэвтрүүлгээр яг газар дээрээс нь, цианид асгарах аюул байна гэдгийг сурвалжилж харуулсан хэрнээ шүү. Тэгэхээр “Цагийн хүрд”-эд онцгой дэглэм үйлчилдэг бололтой. Уг нь тэр компанийн  нэрийг дурдахад ядаад байх юмгүй: “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК.