МҮОНРТ. Үйл явдлын үргэлжлэл

2021.01.19.

Санаандгүй юм болж МҮОНРТ-ийн хуралдаанаас Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг албан тушаалаас нь чөлөөлж орхив. Үндэсний зөвлөл гаргасан шийдвэрийнхээ талаар албан ёсоор тайлбар хийдэггүй  болохоор өөрийгөө гайхуулж дур мэдэн гаднаас студи авчруулан тайз засуулж байгаад Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагаас нь болсон гэж таацгааж байна. Бараг тийм байх, гэхдээ жинхэнж шалтгаан бүр том, Олон нийтийн телевизийн эрхийг барьж буй МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших кампанит ажлаа аль 2019 онд Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж Чингэс хаан музейг босгохоор шийдвэрлэснээс эхэлсэн, харин саяын ярилцлага бол одоогоор түүний ганц өрсөлдөгч (Сү.Батболдыг эс тооцвол) болсон Х.Баттулгыг урдуур нь оруулсны шийтгэл юм. |МАН-ын гол пиарчдын нэг ийм мэдрэмжгүй бөгөөд өөрийнхөө пиарт уналаа.   

Тэмцэгчдийг төлөөлсөн зарим нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлтэй уулзаж уржигдрын ярилцлагын талаар тайлбар нэхжээ. Хариуд нь, намайг огцруулах тухайд Үндэсний зөвлөлтэй ярь, Ерөнхий захирал ярилцлага хийж болохгүй гэсэн хууль байхгүй, төрийн өндөрлөгүүдийн ярилцлагыг тэд өөрсдөө зохион байгуулдаг учраас Херог оролцуулсан нь буруу биш, харин өөр телевизээр давтаж гаргасныг мэдээгүй, тэдэнд хэлнэ ээ гээд зүйл дуусгах шиг болов.

2021.01.11

Хамт олны тэмцэл дуусаагүй байна. Тэд Ерөнхий захирлын өчигдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн ярилцлагыг эсэргүүцэн дотроо цуглаан юм хийж шууд дамжууллаа. Мэдээж телевизээрээ биш, нийгмийн сүлжээгээр.