ТОВЧОО
Сүүлийн өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевиз дотор болоод байгаа ямар нэгэн зөрчил тэмцлийн битүү чимээ дуулдав. Гэхдээ дарга нар нь дэлгэцээрээ, бас нийгмийн сүлжээгээр урьдын адил өөрсдийгөө магтан сэлфидсэн хэвээрээ хэд хонолоо. Удалгүй зарим ажилтны тэвчээр барагдсан бололтой ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос өргөн барьсан шаардах бичгийг нийтэд дэлгэх нь тэр. Цалин хөлс тойрсон маргаан мэт харагдсан ч ажил олгогч захирлууддаа биш, Үндэсний зөвлөлдөө хандсан нь анхаарал татаж байв.
Төдөлгүй бүр том асуудлууд ар араасаа задарлаа. Гаднаа гял цал, улсын төсвөөр дамжуулан татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум тэрбумыг авч санхүүждэг, төлбөрт, захиалгат нэвтрүүлгээр хэмжээ хязгааргүй олдог, бүхэл бүтэн цогцолбор байшин сав, сан хөмрөг, техник, тоног төхөөрөмж, өөрсдийн хүүхдийн цэцэрлэг, амралтын газартай аварга том телевизийн ажиллагсад цалин хөлс бага, удирдлагадаа ам муу, ажилдаа сэтгүүл дундуур яваагийн учир шалтгаан аажмаар тодорч байна.
Энэ бүхэн гаднаа гял цал олон нийтийн телевизийн дотоод асуудал биш. Энэ бол олон нийтийн асуудал. МҮОНРТ-д юу болж байна вэ? Бас яагаад ийм юм болж байна вэ? Цаашдаа яах ёстой вэ? Хэлэлцье.
ЭХ СУРВАЛЖУУД:
- 2020.10.24. Ц.Лхагвадаш: Энэ хүмүүс чинь МҮОНРТ-ийг хүчгүйдүүлэх гэсэн далд зорилго агуулж байна (newsmall.mn)
- 2020.10.24. М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч (ulsturch.mn)
- 2020.10.23. MҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл тус телевизэд үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар өгч байна (gogo.mn)
- 2020.10.22. “Үндэсний зөвлөл Л.Нинжжамцыг 30 сая төгрөгөөр шагнасан” (news.mn)
- 2020.10.22. МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцтай хийсэн ярилцлага (ulsturch.mn)
- 2020.10.21. МҮОНРТ-ийн хамт олны хэвлэлийн хурал
- 2020.10.21. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүд, захирлууд ба ажилтнуудын цалингийн тухай зарим мэдээлэл
- 2020.10.20. МҮОНРТ-ын үндэсний зөвлөлд. Шаардлага хүргүүлэх тухай
- 2020.10.13. МҮОНРТ-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тогтоол. Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах танаа.