Updates from May, 2020 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 0 on 2020.05.26 Permalink | Reply  

    Олон нийтийн телевизтэй болох оролдлого бүтэлгүйтсэн тухай буюу төрийн сэлфи 

    2020.05.25.

    Олон нийтийн телевизтэй болох оролдлого бүтэлгүйтсэн тухай буюу төрийн сэлфи

    Манай улс бараг сөнөчихсөн байсныг нэгэн эрхэм тэнгэрээс бууж ирээд аварч байгаа тухай нэвтрүүлэг маягийн сүржигнэл хоёр жил гаруй үргэлжилж байна. Нэр нь “Засаг цаг – Засах цаг”. Нэвтрүүлгийн гол баатар – У.Хүрэлсүх “Ийгл” телевизээс нэгэн сэтгүүлчийг дуудан авчирч хэвлэлийн төлөөлөгч гэж нэрлэсэн ч ямар нэгэн өөр команд өгснөөс зайлахгүй, цаадах нь албаны хүн биш, энэ Засгийн газрыг магтаж л байвал юу дуртайгаа бурдаг хөтлөгч болж хувирсан билээ. Сүүлийн хоёр долоо хоногийн туршид олон нийтийн телевизээс эхлэн бусад сувгуудаар дахин дахин үзүүлсээр байгаа “Засах цаг”-ийн ээлжит дугаар нь “Хуруу ба хошуу” давхар нэртэй. Би саяхан суваг хэсч явахдаа яаж ч зугтаад баралгүй энэ нэвтрүүлэгт хэдэн секунд “баригдах” зуур Байгалийн түүхийн музейн барилгыг буулгасныг зөвтгөн ярихтай таарч цааш хэсэг зуур үзтэл юу сонсов оо?

    Түүхэндээ анх удаа Их эзэн Чингис хааны нэрэмжит музей байгуулах, Үндэсний урлагийн их театр байгуулахад хэн хаанаас яагаад эсэргүүцээд байна вэ? Арай бид харийнхны бодлогын явуулгаар өөр хоорондоо хэмлэлдэж суугаа юм биш биз дээ?! 

    Монгол Улсын Ерөнхий сайдын дороос мэндэлж буй энэ зөнч, бас геополитикч заавал ингэж дэмийрэхгүй бол цаадуул нь загнаад салдаггүй юм болов уу?

    “Муусайн” арилжааны телевизүүд дүүрч. Тэд Засгийн газар мөнгө өгөхөөр нь аваад гаргасан биз. Харин хууль журамтай олон нийтийн телевиз? Ер нь яах гэж тийм олон хурал семинар, хууль журам, хэрүүл тэмцэл хийж олон нийтийн телевизийг байгуулсан, тэгээд жил бүр татвар төлөгчдийн тэрбум тэрбумаар тэжээж ирсэн бэ гэвэл төрийн байгууллага, албан тушаалтнуудаас хараат бус байлгах гэж. Харин 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль гаргаж Монгол телевизийн нэрийг сольсноос хойш 15 жилийн дараа харвал бүр ухарч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдийгөө хүссэнээрээ, гоёор (ганц сайжирсан юм нь энэ) тольддог төрийн сэлфи маягийн телевиз болсон байна.

    1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон бол тэд МҮОНРТ хэмээх дундын хэрэгсэлтэй. Өнөөдөр төрийн захиргааны төв байгууллагууд бараг бүгд олон нийтийн телевизэд өөрийн нэвтрүүлэгтэй болжээ.

    • Сүлд хөтөлбөр (Ерөнхийлөгчийн тамгын газар
    • УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэв)
    • “Нээлттэй засаг” (Засгийн газрын хэрэг эрхлэх газар)
    • “Засаг цаг – Засах цаг” (Засгийн газрыг хэвлэл мэдээллийн алба)
    • “Эх орны төлөө” (Батлан хамгаалах яамны дэргэдэх “Дуулга” студиэс бэлтгэсэн)
    • “Прокурорын цаг” нэвтрүүлэг
    • “Амрыг эрье” (Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн нэвтрүүлэг)
    • “Онцгой дуудлага” (Онцгой байдлын ерөнхий газар)
    • “Сүлдэт баганын дэргэдээс” (Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх “Хилчин” студиэс бэлтгэдэг нэвтрүүлэг)
    • АТГ-ын мэдээлэл гэх мэт.

    Одоо сонгууль дөхөөд шинээр нэмэгдсэнийг дурдвал, “Шинэчлэгч бүтээлч парламент”, “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тайлан” гэх мэт цуврал нэвтрүүлгээс гадна “Бүтээн байгуулалтын цаг” (“Зам тээврийн хөгжлийн яам үзүүлж байна”), “ХЗДХЯ-ны бүтээн байгуулалт”, “Дүгнэх цаг” (Соёл, спортын салбар), “Хөгжлийн тулгуур” (ХХААХҮЯ), “Нийгмийн даатгалын салбар-2019”, “Шатахууны үнийн тогтвортой байдал”, “Уул уурхай ба эдийн засаг”, “Газрын тос боловсруулах үйлдвэр” (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажлаа тайлагнасан цуврал), “Хандлагаа өөрчилсөн он жилүүд” (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сурталчилгаа) гэх мэт. Ердийн ярилцлагууд болох “Цаг үе үйл явдал”, “Гол сэдэв”, “Нийгмийн хэлэлцүүлэг” тэр чигээрээ төрийн байгууллага албан тушаалтнуудыг тайлагнах горимд шилжив.

    “Хотод юу өөрчлөгдөв? гэж нэвтрүүлэг гардаг болжээ. Нийслэлийн есөн дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд гарсан амжилтыг нэг нэгээр нь дандаа магтдаг, гэхдээ зөвхөн Баянгол, Баянзүрх дүүргийг хог ихтэй байна гэж шүүмжилснийг нягталбал тэр хоёрт Ардчилсан нам засаг барьдаг учраас гэнэ.

    Төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн нэг удаагийн бусад захиалгат нэвтрүүлгүүд бол тасрахгүй. Тэднийг гүйцэд нэрлээгүй, өөрөөр хэлбэл захиалга, төлбөр авч суваг, цагаа зарах, хүмүүстээ хуваарилж гүйцэтгүүлэх, олсноо зарж үрэх гээд олон нийтийн телевизийн дарга нарын нөр их ажлыг дутуу дэлгэсэн бол уучилна биз. Би лав “Цагийн хүрд”-ийн ил далдыг хэзээ ч мэдэж барахгүй.

    Үргэлжлүүлье. УИХ-ын дарга Г.Занданшатарын “Парламентын шинэчлэл-1”, “Парламентын шинэчлэл-2” цуврал, түүний ажлын тайлангийн нэвтрүүлгүүд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа – 25″. Урт хугацааны хөгжлийн бодлого” нэвтрүүлэг янз бүрийн хэлбэрээр хоёр он дамжин хагас жил гаруй үргэлжилж энэхүү “аугаа” баримт бичгийн сурталчилгаа олон нийтийн телевизийг зай завсаргүй чигжлээ. “Ерөнхий сайдын санаачилсан …” гэж эхэлдэг “Хайртай” аяны цуврал нэвтрүүлэг, бас Монгол Улсын гадаад харилцаагаар дамжуулан түүнийг рекламдсан “Ирж буй Монгол”-д тайлбар хэрэггүй биз.

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 5-р сарын 25-нд Засгийн газар шинэчлэгдэх ёсгүй гэж хэлэх үндсэн зорилготой ч түүнээсээ хальж асгарсан”Бүрэн зураглал” байна. Яг ийм зорилготой “100 чухал сэдэв.”. Үндэсний телевизэд юу болоод байгааг надаас өөр сонирхдог хүн байдаггүй мэт санагддаг, харин энэ удаад УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэвчээр алдав бололтой “… төсвийн мөнгөөр нэвтрүүлэг хийж, иргэдээ гүтгэн, шинжлэх ухааныг хуурмаглан, Үндсэн хуулийг гүжирдэн гутаахыг тань өөгшүүлэн, тэвчин суумааргүй байна! Төлбөртэй нэвтрүүлгийн цаанаас биш шүүмж өрнүүлэгч эрдэмтэн, судлаачидтай нүүр тулаад маргаж мэтгэлц!” хэмээн олон нийтийн телевиз яг юу хийх ёстойг шаарджээ.

    Хэрвээ төрийн байгууллагуудын бэлтгэсэн нэвтрүүлгийг дамжуулдаг нэгдсэн суваг, төрийн өндөр албан тушаалтнуудын үүрэг даалгавар, захиалга гүйцэтгэгч төдий байх юм бол үндэсний олон нийтийн телевиз гэж байхын хэрэг юун. Монголчууд олон нийтийн телевизтэй болох гэсэн найдлага та бидний нүдэн дээр аль хэдийнэ замхарчээ.

    Ирэх долоо хоногт 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлж МҮОНРТ гэж хууль дүрэм жигтэйхэн номлож, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн сурталчилгааг тэв тэнцүүхэн хийж өгнө гэдэг шинэ дүрээр гарч ирнэ. Ердөө хорин нэгхэн хоног.

     
  • Mongold 0 on 2020.04.30 Permalink | Reply  

    2020.04. Олон нийтийн телевизээр 

    2020.04.30. Пүрэв. “25-р суваг” телевиз

    21.20. Дуусдаггүй хэргүүд. “С .Зоригийн хэргийн цаана”. TV9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг хөтөлсөн.  Төгсгөлд нь ямар ч нэр, хаяг байхгүй.


    2020.04.30. Пүрэв. МҮОНТ

    19:00 “Хо Ши Мин- Үндэсний эрх чөлөөний баатар, нэрт зүтгэлтэн” баримтат кино

    19:30 Петровис группийн “Миний машин” урамшуулалт хөтөлбөрийн супер шагналын эзэд тодруулах шууд нэвтрүүлэг

    21:20 Ирж буй Монгол (Энэ нэвтрүүлэг олон сувгаар гарлаа. Жишээлбэл 2020.05.03-ны орой TV9-өөр “Төлбөрт нэвтрүүлэг” гэсэн тодотголтойгоор гарчээ)

    23:15 “Шинэ тооллын 100” Хошууч генерал Пүрэвийн Сэргэлэн


     

    2020.04.29. Лхагва. МҮОНТ

    18:20 Прокурорын цаг

    18:40 “Холын наран ойртсон он жилүүд” баримтат кино 1-р хэсэг (Монгол-Японы найрамдал)

    21.20. Нийгмийн хэлэлцүүлэг. Эрчим хүчний хэрэглээ ба хангамж хэлэлцүүлэг

    23.00. Шинэ тооллын 1006 Уул уурхайн инженер, эдийн засагч Лүндэнгийн Наранбаатар


    2020.04.28. Мягмар. МҮОНТ

    19.40. Хотод юу өөрчлөгдөв? Багахангай дүүргийн ололт амжилтын тухай. Ахмадын өргөөтэй болсон тухай эхэлж байна

    21.20. “Цаг үе, үзэл бодол”. УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин оролцжээ. 

    23.00. Шинэ тооллын 100. Хөдөлмөрийн эдийн засагч Эрхэмбаатарын Төмөрбаатар


    2020.04.27. Даваа. МҮОНТ

    18.10. Дашваанжил газ. Ёндоо 99.9 аяны шалгаруулалт

    21.20. Инфлюенсер 2020. Энэ нэвтрүүлгийг цуцалсан байна

    23.20. Шинэ тооллын 100. Социологийн ухааны магистр Шаривын Жандос


    2020.04.26. Ням. МҮОНТ

    Анх зарласан хөтөлбөрт байгаагүй. 10.20-11.00 цагийн үед “Монголыг бүтээлцэж буй эрхмүүд” нэвтрүүлэг. УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын тухай, Н.Золжаргал хөтөлсөн. Hero Entertainment 2020.

    18:00 Анти корона буюу эдийн засаг

    21:20 “Шинэ тооллын 100” Агрономич Лхагвасүрэнгийн Баяртулга


    2020.04.25. Бямба. МҮОНТ

    14:40 Дүгнэх цаг

    15:00 “УИХ-ын цаг” УИХ-ын ХМА-наас бэлтгэв

    18:10. Гол сэдэв

    18:30 “Бид нэг амьтай шүү” аяны хүрээнд Өмнөговь аймгаас бэлтгэсэн сурвалжилга

    18:50 “Шинэ тооллын 100” Олон улсын эдийн засагч, эрх зүйч Пүрэвбаатарын Мөнхтулга

    21:20 “Хайртай” аян. Завхан аймгаас бэлтгэв


    2020.04.24. Баасан. МҮОНТ

    18:50 “Монголчууд Америкт” Д.Гэрэлтуяа

    19:20 Дүгнэх цаг. Зам тээвэр, хөгжлийн яам үзүүлж байна. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн ОХУ-д хийсэн айлчлалын тухай гарчэээ.

    19:40 “Хотод юу өөрчлөгдөв..?”. Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх хөдөлмөр эрхлэлтийн төвийн тухай

    20:00 “Цагийн хүрд” Мэдээллийн хөтөлбөр/шууд/

    -МҮОНРТ 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. ҮЗ-ийн дарга Б.Энхмандахын яриа

    -МҮОНРТ “Монгол контент” компанитай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд МҮОНРТ-ийн байранд Маамуу нэртэй хүүхдийн булан байгуулав.


    2020.04.23. Пүрэв. МҮОНТ

    19:20 “Хүрээлэн” Амьд ертөнцийн цуврал

    21:20 “Дүгнэх цаг”. Зам тээврийн хөгжлийн яам үзүүлж байна. Зам тээврийн салбарын дүгнэх цаг

    22:40 “Шинэ тооллын 100” Менежментийн зөвлөх Пүрэвдоогийн Батхишиг


    2020.04.22. Лхагва. МҮОНТ

    21:20 Ирж буй Монгол. 


    2020.04.22. Лхагва. 25-р суваг нэвтрүүлэг

    Улс төрийн задлан нэвтрүүлэг. №1. Жаран тэрбумын 2-р точка. М.Энхболдын 60 тэрбумын схем АН-ын дарга С.Эрдэнээр овгоо сольж ЖАР АН тэрбум болж байгаа тухай гэсэн байна


    2020.04.21. Мягмар

    18:30 Онцгой дуудлага

    18:50 “Хотод юу өөрчлөгдөв..?”. СХД-ийн тухай. “Амжилт ололт зөвхөн өндөр барилга барьснаар хэмжигдэхгүй” гэж эхлэв. Аз болж дүүргийн Засаг дарга Сандагсүрэнгийн санаачлагаар номын сан баригдсан байжээ.

    19:00 “Түүх мартахгүй” Уран сайхны киноны нээлт

    20:00 “Цагийн хүрд” Мэдээллийн хөтөлбөр /шууд/

    21:25 “Цаг үе, үзэл бодол”. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Сандагсүрэнтэй хийсэн ярилцлага

    23:00 “Шинэ тооллын 100” Системийн инженер Адъяабатын Амарбаяр


    2020.04.20. Даваа. МҮОНТ

    19:30 “Америкаар 10 000 бээр” 6-р хэсэг

    21:20 Сүлдэт баганын дэргэдээс… Хил хамгаалах ерөнхий газар. “Хилчин” студи үзүүлж байна

    22:45 “Шинэ тооллын 100” Эдийн засагч, Бизнесийн удирдлагын магистр Отгоншарын Батнайрамдал


    Энэ өдрүүдэд МҮОНТ-ийн нэвтрүүлгийн зай завсраар “Алсын хараа – 2050” гэсэн сурталчилгаа тасралтгүй явж байна. Янз бүрийн сэдвээр, янз бүрийн хүмүүсийг оролцуулжээ


    2020.04.19. Ням. МҮОНТ

    21:05 “Шинэ тооллын 100” Хуульч, Мэдээлэл технологийн инженер Цагаан-Өвгөний Жадамбаа


    2020.04.18. Бямба. МҮОНТ

    14.30. УИХ-ын цаг. УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэв.

    18:25 Гол сэдэв. Уул уурхайн лицензийг Засгийн газар цэгцлэх арга хэмжээ авч байгаа тухай тойм нэвтрүүлэг. БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбаттай хийсэн ярилцлага оржээ.

    18:45 “Шинэ тооллын 100” Эдийн засагч Сандагдоржийн Баярбаатар

    19:45 “Эрүүл бие амны хөндийгөөс эхэлдэг- Colgate”

    21:05 “Хайртай” аян Увс аймгаас бэлтгэв. “Засгийн газар ивээл дор явагдаж байгаа “Хайртай аян …” гэж эхэлж байна.


    2020.04.17. Баасан. МҮОНТ

    18:10 Амрыг эрье
    18:30 “Олон нийтийн цаг”
    19:00 World music online festival
    19:20 “Хотод юу өөрчлөгдөв…”. Сонгинохайрхан дүүргийн бүтээн байгуулалтын тухай сайшаасан нэвтрүүлэг

    19:30 Дүгнэх цаг. “Зам тээврийн хөгжлийн яам үзүүлж байна”. “Зам, тээврийн салбарын дүгнэх цаг”.


    2020.04.16. Пүрэв

    18:00 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал

    18:40 Эрүүл мэндийн салбар 2016-2020 он

    19:20 Монгол оронд Герефорд үүлдрийн үхэр. “Махны чиглэлийн герефорд үүлдрийн үхрийг Монгол оронд нутагшуулсан нь” нэртэй нэвтрүүлэг байна. Яг үхрийн тухай биш, харин энэ үүлдрийн үхрийг үржүүлж байгаа  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сурталчилгааны нэвтрүүлэг. Өөрөө хэд хэдэн удаа гарч “Бидний хийж байгаа энэ төсөл …” гэх мэтээр байн байн гарч ярьжээ. Төгсгөлд. Газар агро, gazargroup.mn, 100 жил медиа групп. 2020 гэжээ.

    19:45 “Эрүүл бие амны хөндийгөөс эхэлдэг- Colgate”. Сурталчилгааны нэвтрүүлэг.

    22:25 “Шинэ тооллын 100” Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэл


    2020.04.15. Лхагва. МҮОНТ

    18:30 Нийслэлийн цэргийн штаб-95 жил. Сурталчилгааны нэвтрүүлэг.

    21:05 “Шатахууны үнийн тогтвортой байдал”. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны суртачилгааны нэвтрүүлэг

    23:00 “Шинэ тооллын 100”. Тогтвортой хөгжлийн судлаач Тогоочийн Бат-Эрдэнэ


    2020.04.14. Мягмар. МҮОНТ

    19:20 АТГ-ын мэдээлэл
    19:40 “Хотод юу өөрчлөгдөв…”
    21:10 “Цаг үе, үзэл бодол”. УИХ-ын гишүүн Н.Учрал оролцсон


    2020.04.13. Даваа. МҮОНТ

    19:00 “Америкаар 10 000 бээр” 5-р хэсэг
    19:25 Шинэ хөдөө
    19:45 “Эрүүл бие амны хөндийгөөс эхэлдэг- Colgate”
    22:40 “Шинэ тооллын 100” Санхүүч, Мэдээлэл технологийн магистр Доржрэнцэнгийн Сүндий


    2020.04.12. Ням. МҮОНТ

    18:45 “Монголчууд Америкт” Бизнесийн удирдлагын менежер С.Жамьянхүү
    19:15 “Жаран” Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор Сономын Лувсанвандан
    21:05 Нийслэлийн соён гэгээрүүлэх цаг
    22:55 “Шинэ тооллын 100” Хууль зүй, Төрийн удирдлагын магистр Сүхбаатарын Эрдэнэболд


    2020.04.11. Бямба. МҮОНТ

    13:30 Газрын тос боловсруулах үйлдвэр
    13:50 “УИХ-ыг цаг” УИХ-ын ХМА-наас бэлтгэв
    18:55 “Түүх мартахгүй” кино бүтсэн түүх
    19:30 “Уул уурхай ба эдийн засаг”
    21:05 “Хайртай” аян Ховд аймгаас бэлтгэв
    21:55 “Бүрэн зураглал”


    2020.04.10. Баасан. МҮОНТ

    18:45 Нээлттэй засаг
    19:05 Амрыг эрье
    19:20 “Хотод юу өөрчлөгдөв..”
    19:30 Газрын тос боловсруулах үйлдвэр
    19:50 MNB энэ 7 хоногт
    21:05 Талын Монгол брэнд
    23:00 “Шинэ тооллын 100” Төрийн удирдлагын магистр Ганбаатарын Жавхлантөгс


    2020.04.09. Пүрэв. МҮОНТ

    18:35 “Дүгнэх цаг-Урлаг, спорт”
    19:15 Сайн байна уу?.. Эрдэнэт хот /2016-2020 оны бүтээн байгуулалт/
    22:40 “Шинэ тооллын 100” Уул уурхайн засаглал судлаач Гонгорын Дамдинням


    2020.04.08. Лхагва

    18:30 АТГ-ын мэдээлэл /давталт/
    18:50 Хүүхдийг ивээх сан:”Дүрсээр наадагч”
    18:55 Хүүхдийг ивээх сан: “Уншлагын хөзөр”
    19:00 Бүтээн байгуулалтын цаг /давталт/
    19:30 Томилолтоос ирлээ
    19:50 MNB энэ 7 хоногт
    22:40 “Шинэ тооллын 100” Хууль зүйн ухааны доктор Чадраабалын Өнөрбаяр


    2020.04.07. Мягмар. МҮОНТ

    18:50 “Дүгнэх цаг-Боловсрол”. БСШУСЯ-ны нэвтрүүлэг. TV9 телевизийн сэтгүүлч Баатарбилэг хөтөлсөн.

    19:20 Онцгой дуудлага
    19:40 “Хотод юу өөрчлөгдөв…”
    19:50 MNB энэ 7 хоногт
    21:05 “Цаг үе, үзэл бодол”


    2020.04.06. Даваа. МҮОНТ

    18:50 “Америкаар 10 000 бээр” 4-р хэсэг
    19:20 “Мэргэжил бүхэн сайхан” Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК
    22:40 “Шинэ тооллын 100” Олон улсын харилцаа судлалын магистр Батбаярын Насанбилэг


    2020.04.04. Бямба. МҮОНТ

    21:05 “Хайртай” аян. Баян-Өлгий аймгаас бэлтгэв

    21:55 Нийслэлийн соён гэгээрүүлэх цаг. “Цэмцгэр Улаанбаатар” сэдвээр ярилцлага байна


    2020.04.03. Баасан

    19:20 “Бүтээн байгуулалтын цаг”. Зам тээврийн хөгжлийн яам үзүүлж байна. Эхэнд нь ба төгсгөлд нь “Зам тээврийн салбарын дүгнэх цаг” гэжээ.

    19:40 “Хотод юу өөрчлөгдөв…”. Өмнөх дугаараар Баянзүрх дүүргийн хог газрын асуудлыг шүүмжилсэн бол энэ дугаараар Баянзүрх дүүргийн ИТХ-ын АН-ынхан хууль бусаар дангаараа хуралдаж удирдлагыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөрөнгө бүтээн байгуулалтын ажил муу байгаа тухай шүүмжилсэн дугаар байна. ИТХ-ын төлөөлөгч Хонгорын яриа. Төгсгөлд нь “2020” гэжээ.


    2020.04.02. Пүрэв. МҮОНТ.

    19.20. Хандлагаа өөрчилсөн он жилүүд. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хийсэн ажлын сурталчилгааны нэвтрүүлэг байна. Ийгл телевизийн сэтгүүлч хөтөлжээ.

     
  • Mongold 0 on 2020.04.02 Permalink | Reply  

    “Бүрэн зураглал: Үндсэн хуулийн өөрчлөлт” нэвтрүүлэг 

    2020.04.02

    Өнөөдөр оройн ETV, Eagle, VTV, NTV, ТВ8 телевизээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хөтөлсөн Бүрэн зураглал: Үндсэн хуулийн өөрчлөлт нэвтрүүлэг гарлаа. Ойрын 2-3 өдөр бусад үндсэн сувгуудаар гарч дуусах байх. (Ням гаригт UBS ба ТМ телевизээр гарч байв) Эрх баригчид команд өгвөл монголын хэвлэл мэдээлэл, ялангуяа телевизүүд “Гүйцэтгэе” хэмээн ёсолж нэг эгнээнд жагсдагийн ээлжит жишээ. Зүгээр л мөнгө, мөнгө, мөнгө.

    Нэвтрүүлгийн эхлэлийг харахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 5-р сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар огцрохгүй, шинээр зохион байгуулагдахгүй, давхар дээлтэй дөрвөн сайд үлдээд бусад нь чөлөөлөгдөхгүйг нотлох явдал бололтой. Занданшатараар эхэлж, үзэгчдийн анхаарлыг татаж чадах элдэв хүмүүстэй хийсэн Занданшатарын ярилцлагаар үргэлжилж, Занданшатараар төгсөж байна. Одоо цагт үзэгчдийн буюу иргэд сонгогчдын толгойг ийм тансаг ухуулгаар гурван цагий турш бөмбөгддөг болжээ. Үүнийг хэн захиалсан ба хэн цацаж өгсөн нь тодорхой. Харин хэн хийснийг нэвтрүүлгийн төгсгөлд хэлсэнгүй. “Херо энтертэйнмент” биз.

     
  • Mongold 0 on 2020.03.31 Permalink | Reply  

    2020.03. Олон нийтийн телевизээр 

    2020.03.31. Мягмар 

    18:40 “Миний нэрийн хуудас”
    19:10 Эрчим хүчний яам үзүүлж байна: Дүгнэх цаг
    19:40 “Хотод юу өөрчлөгдөв…”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    20:45 MNB-энэ 7 хоногт
    20:55 “Боролдойн цаг”
    21:05 “Цаг үе, үзэл бодол” /шууд/
    21:45 “Ерөнхий сайдын санаачилга”


    2020.03.30. Даваа


    2020.03.29. Ням

    МҮОНТ

    18:20 Хөгжлийн замаар: “Эрүүл мэндийн үйлчилгээ”

    18:50 “Шинэ тооллын…100” Доноровын Гантулга

    Монголын мэдээ

    18:50 “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /Өмгөөлөгчийн ёс зүй/

    19:20 Алтан аргамж: “Монгол улс ба НҮБ-ын харилцаа” Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

    20:45 Экспертийн цаг: “Монгол хүүхдийн хөгжил” Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн,


    2020.03.28. Бямба

    МҮОНТ

    18:30 “Интермед” эмнэлэг үзүүлж байна: Мэс заслын дэвшилтэт технологи

    18:50 “Шинэ тооллын…100” Тогмидын Доржханд

    21:00 “Хайртай” аян Говь-Алтай аймгаас бэлтгэв

    Монголын мэдээ

    17:30 “Анхаарах өнцөг” Махны экспорт

    17:50 УИХ-ын цаг: УИХ-ын ХМА-аас бэлтгэв.

    18:40 Нийслэлийн соён гэгээрүүлэх цаг

    19:00 Халуун сэдэв: Барилга асуудал

    19:20 Алтан аргамж: “Монгол улсын эдийн засгийн гадаад бодлого”

    20:45 “Дэлхий дахинд” ОУ-ын тойм /Цөлийн сувд Кувейт/

    21:10 “Хайртай” аян нэвтрүүлэг /Говь-Алтай аймгаас бэлтгэв/


    2020.03.27. Ням

    МҮОНТ

    18:40 “Хотод юу өөрчлөгдөв…”

    Баянзүрх дүүрэгт гарсан өөрчлөлтийн тухай. Гэхдээ хогтой байна гэх мэтээр шүүмжилсэн. Бодвол тус дүүрэгт АН олонхи болсон байх.

    18:50 Тэтгэвэртээ гарсан тэтгэвэрийн сан

    УИХ-ын гишүүн Н.Учрал хөтлөгчийн үүрэг гүйцэтгэсэн нэвтрүүлэг

    21:00 “Шинэ тооллын…100” Баатаржавын Мөнхсоёл

    Монголын мэдээ

    20:45 Нээлттэй засаг

    21:10 “Алсын хараа 25” Байгаль орчны салбарт бодлогын эргэлт гаргах боломжтой юу?


    2020.03.26. Пүрэв

    МҮОНТ

    21:00 Хорт хавдаргүй Улаанбаатар хот

    21:10 “Шинэ тооллын…100” Баасандаваагийн Дөлгөөн

    Монголын мэдээ

    18:40 Прокурорын цаг

    19:20 Алтан аргамж: “Монгол, Куба, Латин Америкийн харилцаа” Ахмад Дипломатч

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    20:45 “Хүрээлэн амьд ертөнц” цуврал нэвтрүүлэг

    21:15 “Алсын хараа 25” Хөдөө аж ахуйн салбар хөгжлийн нэг тулгуур мөн үү?

    22:10 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Боснигоос Франц, Францаас гэртээ хүрсэн/


    2020.03.25. Лхагва

    МҮОНТ

    18:30 Прокурорын цаг

    18:50 Оюундалай

    19:10 “Төрийн бодлого-миний амьдралд”

    Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны өнгөрсөн 4 жилийн ажлыг магтаж сурталчилсан нэвтрүүлэг. МҮОНТ-ийн хоёр сэтгүүлч хөтөлжээ.

    21:00 “Шинэ тооллын…100” Мянганбуугийн Наранбаатар

    Монголын мэдээ

    19:20 Алтан аргамж: “Монгол, ХБНГУ-ын харилцаа” Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

    21:10 “Алсын хараа 25” Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын тулгамдсан

    22:10 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Туркээс Герман хүрэх зам/

    2020.03.24. Мягмар

    МҮОНТ

    19:40 “Хотод юу өөрчлөгдөв…”

    Монголын мэдээ

    19:10 Алтан аргамж: “Монгол, Египет, Ойрхи Дорнодын харилцаа” Онц бөгөөд бүрэн эрхт
    20:45 “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /Өмгөөлөгчийн ёс зүй/
    21:20 “Алсын хараа 25” Цахим засаглалыг хөгжүүлэх боломж гарц, шийдэл
    22:10 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Малигаас Египет хүрэх зам/

    2020.03.23. Даваа

    МҮОНТ

    19:25 “Америкаар 10 000 бээр” 2-р хэсэг

    21:00 “Баримт” Эрэн сурвалжлах нэвтрүүлэг:“Өмгөөлөгчийн ёс зүй”

    21:30 “Мартах учиргүй” Төр нийгмийн зүтгэлтэн, Гавьяат эдийн засагч Ж. Гомбожав

    Монголын мэдээ

    18:40 “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг сэдэв /Чимээгүй аюул/

    19:20 Алтан аргамж: “Монгол, Японы харилцаа” Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

    21:10 “Алсын хараа 25” Үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлага, боломж

    22:10 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Иорданаас Этиоп хүрэх зам/

    Монголын мэдээ

    19:20 Алтан аргамж: “Монгол, Японы харилцаа” Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

    21:10 “Алсын хараа 25” Үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлага, боломж

    22:10 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Иорданаас Этиоп хүрэх зам/

    2020.03.22. Ням

    Монголын мэдээ

    19:20 Алтан аргамж: “Монгол улсын өнөөгийн гадаад бодлого” Монгол улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов.

    20:00 “Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    20:45 Экспертийн цаг: “Дархлалын систем, түүний хамгаалалт” Хүний их эмч, клиникийн профессор Ц.Эрдэнэ оролцов.

    21:05 Технологийн ертөнцөөр

    21:25 “Токио хүрэх зам” теле сэтгүүл

    21:55 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Узбекистанаас Сири хүрэх зам/

    2020.03.21. Бямба

    МҮОНТ

    21:00 “Хайртай” аян Баянхонгор аймгаас бэлтгэв…

    Монголын мэдээ

    18:45 Хөгжлийн замаар: “Жижиг дунд үйлдвэрлэл-2”

    19:20 Алтан аргамж: “Монгол, БНАСАУ-ын харилцаа” Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд П.Үржинлхүндэв оролцов.

    21:05 “Хайртай” аян. Баянхонгор аймгаас…

    21:55 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Энэтхэгээс Шриланк хүрэх зам/

    2020.03.20. Баасан

    МҮОНТ

    19:30 Амрыг эрье

    19:45 “Хотод юу өөрчлөгдөв…”

    21:00 “Шинэ тооллын 100” Оюуны Эрдэнэ-Өрнөх

    Монголын мэдээ

    19:10 “Хууль ба амьдрал”

    20:45 Нээлттэй засаг

    21:05 “Алсын хараа 25” Хөгжлийг дэмжсэн Төрийн алба…

    22:05 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Японоос Хятад хүрэх зам/

    2020.03.19. Пүрэв

    МҮОНТ

    21:00 “Шинэ тооллын 100” Пүрэвсүрэнгийн Наранбаяр

    Монголын мэдээ

    19:20 Алтан аргамж: “Монгол, АНУ-ын харилцаа” Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат оролцов.

    21:05 “Алсын хараа 25” Монгол улсын дээд боловсрол Дэлхийд…

    22:05 “Дэлхийн 80 гайхамшиг” баримтат кино /Австралиас Камбож хүрэх зам/

    2020.03.18. Лхагва

    МҮОНТ

    19:25 “Мартагдашгүй 1080 хоног”

    21:00 “Монгол омогшил” хүндэтгэлийн цэнгүүн

    Монголын мэдээ

    19:15 Алтан аргамж: “Монгол, БНХАУ-ын харилцаа” Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, Онц бөгөөд бүрэн эрхт элчин Х.Аюурзана нар оролцов.

    21:05 “Алсын хараа 25” Дундаж давхрагыг нэмэгдүүлэх боломж…

    22:05 “Энхийг сахиулагчид” баримтат кино

    2020.03.16. Даваа

    МҮОНТ

    19:25 “Америкаар 10 000 бээр”

    21:00 “Шинэ тооллын 100” Болдбаатарын Гүнбилэг

    2020.03.04. Лхагва

    МҮОНТ

    21:20 “Ирж буй Монгол”

     
  • Mongold 0 on 2020.02.23 Permalink | Reply  

    Хотод юу өөрчлөгдөв? 

    2020.02.23.

    Энэ сараас олон нийтийн телевиз нийслэл Улаанбаатар хотод зориулсан хэд хэдэн нэвтрүүлэг явуулж эхлэв. 

    2020.02.18-ны Мягмар гаригийн 19:40 цагаас “Хотод юу өөрчлөгдөв..?” гэж Баянгол дүүргийн бүтээн байгуулалтын тухай магтаалын нэвтрүүлэг гарав. Төгсгөлд нь ямар ч нэр хаяг байхгүй, зөвхөн “2020 он” гэжээ. 

    2020.02.22-ны Бямба гаригт гарсан “Хотод юу өөрчлөгдөв..?” дугаараар Баянгол дүүрэг хогныхоо асуудалд дорвитой өөрчлөлт гаргасангүй гээд дүүргийн хөрөнгө оруулалтыг шүүмжиллээ.

    Бас энэ орой нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан санаачилж, нийслэлийн ЗДТГ-ын захиалсан “Нийслэлийн соён гэгээрүүлэх цаг” цуврал нэвтрүүлэг эхэллээ.

     
  • Mongold 0 on 2020.02.22 Permalink | Reply  

    “Ирж буй Монгол” 

    2020.02.22.

    Телевизийн нэвтрүүлгийн хамгийн оргил цагаар, 2020 оны 02-р сарыг 22-ны Бямба гаригийн 21.20 цагаас Олон нийтийн телевизээр гарсан “Ирж буй Монгол” нэвтрүүлэг Монгол Улсын гадаад харилцааны түүх болон орчин үеэр дамжуулан, нэр нөлөөтэй хүмүүсийн яриагаар чимэглэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дээд зэргээр магтаж өглөө. Төгсгөлд нь “2020 он” гэснээс өөр нэр хаяг байсангүй. Хаанахын хэн бэлтгэсэн нь нууц үлдэв. 

    Энэ нэвтрүүлгийн дахин давтаж, бас бусад сувгуудаар ээлж дараалан гарав. Манай телевизүүдийг командлах ийм амархан.

     
  • Mongold 0 on 2020.02.18 Permalink | Reply  

    Өмч хувьчлалыг шалгасан гэв 

    2020.02.18.

    Энэ оройн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн зочноор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ уригдаж УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр, ягаан тасалбараар хийгдсэн зэрэг 1990-ээд оны өмч хувьчлалыг шалгасан дүнгийн талаар танилцуулахаар болов.

    Үзлээ. Харамсалтай нь ямар нэгэн тодорхой дүгнэлт хэлсэнгүй. Тоо, баримт, жишээ, нэр ус ширхэгийг ч дурдсангүй. 

    Яг нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сайд болохын тулд, сайд болсныхоо дараа сүр дуулиантай зарласан тэр шалгалт тэгээд хаачив? Тэр үдэш үүнийг асуух олон нийтийн сэтгүүлч байсангүй.

     
  • Mongold 0 on 2020.02.10 Permalink | Reply  

    Шонхорын наймаа … 

    2020.02.10.

    Монгол Улсын Засгийн газар наанаа хориглосон хэрнээ цаанаа шонхор шувууг нууц тогтоолоор гадагш гаргасаар байгаа талаар хэвлэл мэдээллээр шуугиж хэн сайдын үед хэдийг барьж хаашаа илгээснийг хүртэл зарласан билээ. 

    Эрх баригчдын өмнөөс олон нийтийн телевиз 2020 оны 2-р сарын 10-ны “Цагийн хүрд”-ээрээ дуугарав.  “Засгийн газраас 2021 онд үндэсний бахархалт шувуугаар зарласнаас хойш шонхорыг агнахыг хориглосон. Тэгвэл сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шонхор шувууг их хэмжээгээр экпортолж байна мэдээлэл гарч байгаа. Энэ мэдээлэл хэр бодитой тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр студид сэтгүүлч Анхбаяр ажиллаж байна” гэж эхлэв. Дараа нь монгол орны шонхорын тархац, тоо толгой, эрдэмтдэг судалдаг, тогонд цохиулдаг, төрөл зүйл гэж баахан ярив. Монгол Улсын засгийн газар хичнээн тооны шонхор шувууг арабын орнуудад худалдах, бэлэглэхээ шийдэх асуудал гардаг гэж тайлбарлав. Төгсгөлд нь БОАЖЯ-ны газрын дарга П.Цогтсайхан, тоо томшгүй гаргаад байгаа юм биш, хэдий хэмжээний шонхор гаргахыг эрдэмтдийн баг судалж тогтоогоод төрийн захиргааны төв байгууллагын  шийдвэрээр гаргадаг гэв. 

    Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийг няцааж цайруулах үүрэг авсан нь илт. Гэхдээ шонхорыг их хэмжээгээр гараагүй гэдгийн нотлох байна нэг ч тоог хэлэхгүйгээр дүйвүүлээд өнгөрах нь тэр.

     
  • Mongold 0 on 2020.01.25 Permalink | Reply  

    2020.01. Олон нийтийн телевизээр 

    2020.01.25. Бямба

    МҮОНТ

    17:10 “100 давсан амжилт” баримтат нэвтрүүлэг’. “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн 100 дахь удаагийн хагалгаанд зориулав”

    17:30 “Медиа-тур” төсөл. БНТурк улсаас… 2-р хэсэг

    “Монголын мэдээ” суваг

    17:30 УИХ-ын цаг: УИХ-ын ХМА-аас бэлтгэв

    21:30 Туул голын бохирдол-Шийдэл (УИХ-ын өргөдлийн байнгын хорооны нэвтрүүлэг)


    2020.01.24. Баасан

    МҮОНТ

    17:40 Нээлттэй засаг

    18:00 Амрыг эрье

    18:55 “Медиа-тур” төсөл. БНТурк улсаас… 1-р хэсэг

    19:25 Агаарын бохирдол, шийдэл… Оронд нь “Мартах учиргүй”, УИХ-ын гишүүн асан Ё.Адилбишийн тухай хөрөг нэвтрүүлэг гарав

    “Монголын мэдээ” суваг

    18:00 “Монголын мэдээ” тойм, тайлбар /шууд/

    19:00 Агаарын бохирдол-Шийдэл (УИХ-ын өргөдлийн байнгын хорооны нэвтрүүлэг)

    21:40 “Амрыг эрье” ЦЕГ-ын Дуудлага студиэс бэлтгэв.

    23:15 Засаг цаг-Засах цаг


    2020.01.23. Пүрэв

    МҮОНТ

    17:50 Сүлд

    18:10 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал

    18:40 “Төр түмнийхээ төлөө зүтгэсэн 44 жил” баримтат нэвтрүүлэг (“Хавдар судлалын үндэсний төв үзүүлж байна”. Сурталчилгааны нэвтрүүлэг)

    19:20 “Мартах учиргүй” Төр нийгмийн зүтгэлтэн Ё.Адилбиш

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр Л.Нинжжамцын өнгөрсөн 3 жилд хийсэн ажлыг хангалттай гэж үзээд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дахин гурван жилээр сунгав… Өнгөрсөн 3 жилд их ажил хийсэн .. 3 жилд 1000 гаруй мэргэжил дээшлүүлсэн… Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах: МҮОНРТ-д сайн засаглалыг бэхжүүлсэн.

    23:05 “ЛОЗАНН-2020” Залуучуудын өвлийн олимпын тойм


    2020.01.19. Ням

    “Монголын мэдээ” суваг

    16:00 УИХ-ын цаг: ХМА-наас бэлтгэв.
    16:30 “Ярилцах хойморт” УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт оролцоно.
    21:00 Экспертийн цаг: “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт… “ШУА-ийн академич Т.Дорж”
    21:20 Хөндөх сэдэв: Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт…
    21:40 “Мартах учиргүй” Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Лантуу
    22:10 “Хөдөө аж ахуйн салбар 2019 онд”
    22:40 “ЛОЗАНН-2020” Залуучуудын өвлийн олимпын тойм


    2020.01.16. Пүрэв

    МҮОНТ

    19:00 Засаг цаг-Засах цаг

    “Монголын мэдээ” суваг

    14:40 Экспертийн цаг: “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт… “ШУА-ийн академич Т.Дорж”


    2020.01.07. Мягмар

    МҮОНТ

    “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

    -“Болор цом” наадамд МҮОНР-ийн найруулагч түрүүлсэн тухай сурвалжлага. Наадам дээр Ерөнхий захирал Л.Нинжжамц мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг.


    2020.01.05. Ням

    МҮОНТ

    20:00 “Долоо хоногийн тойм” хөтөлбөр

    -Ерөнхийлөгчийн мэндчилгээг дахин үзүүлэв

    -Тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжсэн иргэдийн яриа. (Хоёр хоногийн өмнөх сурвалжлагын давталт)

    -Тэтгэврийн зээлийг тэглэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн ярилцлага

    -Тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжсэн Д.Бямбасүрэнгийн ярилцага

    -Тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжсэн МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Амартүвшингийн ярилцлага

    -Кувейт улс иргэддээ мөнгө өгдөг, тэтгэврийг нь өв залгамжлуулдаг гэсэн танилцуулга. “Манай улсад тэтгэврийн зээлтэй нас барж байна” гэх мэт.

    -Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулж гардуулсан тухай сурвалжлага

    -Иргэдийг хорт хавдраас урьдчилсан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулна гэсэн сурвалжлага. Сайд Д.Сарангэрэлийн яриа.

    -Телевизийн “Алтан цамхаг” шалгаруулалтын тухай. “”Цагийн хүрд”-ийн магтаал, “Монголын мэдээ” сувгийн захирал Гандиймаа ба Ерөнхий захирал Л.Нинжамц нарын өөрсдийгөө магтсан яриа. (Давталтууд)


    2020.01.04. Бямба

    МҮОНТ

    18:00 Монгол улсын 2019 оны онцлох үйл явдал

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэвлэл  мэдээллийн хэрэгсэлд зориулж гаргасан мэдэгдлийг уншив. (Хэрвээ жинхэнэ олон нийтийн телевиз бол хөндлөнгийн шинжээчдийн байр суурийг гаргах байжээ)

    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Алтан цамхаг-2019
    22:30 MNB-энэ 7 хоногт.


    2020.01.03. Баасан

    МҮОНТ

    18:50 Эрүүл мэндийн даатгал-Таны амьдралд. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сурталчилгааны нэвтрүүлэг. Төгсгөлд нь ЭМЯ, ЭМДЕГ, 2019 гэжээ.

    19:10 “Амь нэг Архангай” Архангай аймгийн хөгжлийн форум. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зохион байгуулсан арга хэмжээний нэвтрүүлэг. Архангай аймгаас соногдсон бусад гишүүд, бусад алдартнууд оролцсон. Төгсгөлд нь нэвтрүүлгийн нэр, 2020 он

    “Монголын мэдээ” суваг

    21:00 “Алсын хараа 25” Монгол улсын Хөгжлийн урт хугацааны бодлого: “Хот ба хөдөө-бүсчилсэн хөгжил нь мөн үү?…”


    2020.01.02. Пүрэв

    МҮОНТ

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -Ерөнхийлөгчийн зарласан тэтгэврийн зээлийг тэглэхээр зарласныг дэмжсэн УИХ-ын гишүүдийн ярилцлага

    -Тэтгэврийн зээлийн талаар гудамжинд иргэдтэй хийсэн ярилцлага. Бүгд дэмжиж байна. 

    -Оны онцлох зочин: Байгаль орчны яамны газрын дарга Булгантай хийсэн ярилцлага. Байгаль орчны яамны 2019 оны ололт амжилтын тухай ярив. Араас нь сэтгүүлч өөрөө нэмж магтав 

    -Аймгуудаас ирүүлсэн шинэ оны эхний сурвалжлагууд. Шинэ жилийн ямар ч үйл явдал байхгүй, зөвхөн 2018 оны ажлын сурталчилгаа.

    21:00 MNB-энэ 7 хоногт

    21:10 “Баярын мишээл-2020” /давталт/

    “Монголын мэдээ” суваг

    18:20 Прокурорын цаг

    19:15 Халуун сэдэв 2019 оны онцлох тойм

    19:35 Монголын мэдээ энэ долоо хоногт

    21:00 “Алсын хараа 25” Монгол улсын Хөгжлийн урт хугацааны бодлого: “Монгол үндэстний өв соёл, үнэт зүйлс мөн үү?…”

    22:00 Атрын 60 жилийн ойд: “Баатруудаараа бахархъя” /давталт/


    2020.01.01. Лхагва

    МҮОНТ

    18:10 “Мөнгөн мод” Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах ёслол

    19:40 Шилдэг компаниудын шинэ жилийн мэндчилгээ

    19:50 MNB-энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -Аймгуудаас ирүүлсэн шинэ оны эхний сурвалжлагууд. Шинэ жилийн ямар ч үйл явдал байхгүй, зөвхөн 2018 оны ажлын сурталчилгаа.

    -“Оны онцлох зочин”. Сангийн яамны 2019 оны ажлын сурталчилгааны ярилцлага. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Наранцогт оролцов.

    -Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриа орсон сурвалжлага.

    21:10 Шилдэг компаниудын шинэ жилийн мэндчилгээ

    22:55 “Дурлаж болохгүй бүсгүй” Монголын уран сайхны кино

    00:00 “MNB Өчигдөр, Өнөөдөр, Маргааш”.

     
  • Mongold 0 on 2020.01.10 Permalink | Reply  

    Олон нийтийн телевизийн сэлфи оргил 

    2020.01.12.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны сүүлчийн хэдэн минутад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж дуусмагц олон нийтийн телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц залган авлаа. Хэрвээ Ерөнхийлөгч нэлээд хэдэн минутийн турш хундагаа өргөж бариад тамирчин хүн биш л бол гар цуцахаар хөдөлгөөнгүй зогссоныг тэр чигээр нь хөдөлгөөнгүй үзүүлсэн бол Ерөнхий захирал тусгайлан зассан өөрийн телевизийн хамгийн том студэд хөшөө мэт босгосон MNB гурван үсгийн урд ув улаанаар цацран зогсож ард түмэнтэйгээ мэндчилснийг энд тэндээс нь дурандан ер бусын үзэсгэлэнтэйгээр харуулсаар дуусгав. Хундагаа хоёр гараараа барьсан нь гайхалтай зөв шийдэл, Ерөнхийлөгчөөс хамаагүй илүү харагдаж байлаа.

    Ийнхүү МҮОНРТ манай хамгийн том бөгөөд албан ёсны телевиз учраас Монгол Улсад 2019 оныг Х.Баттулга үдэж 2020 оныг Л.Нинжжамц эхлүүллээ. Хатагтайн араас Худалдаа хөгжлийн банк, Мобикомын мэтийн жижиг сажиг захирлууд даруухнаар бараа болон ээлжлэн гарч үйлчлүүлэгчдийнхээ мэндийг асуув. Он солигдох энэхүү торгон мөчид төрийн нөгөө хоёр өндөрлөг – Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар үзэгдээгүй.

    Ерөнхий захирлын энэхүү мэндчилгээ Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз 52 жилийн турш явж явж хүрсэн хамгийн өндөр оргил болов. Энэ бол сэлфи оргил. Монголоор бол өөрөг, өөрөгдөлт. Өөрийгөө хамаг гоё дээрээ тавьж байгаад харуулахыг хэлнэ. Үүнийг чадлаа. Одоо Ерөнхий захирал олон нийтийн телевиз, радиогийн хөтөлбөрийг өглөө бүр өөрийн биеэр эхлүүлж ард түмнээ сэрээгээд, орой нь үлгэр ярьж өгөөд унтуулдаг байж яагаад болохгүй гэж?

    Хэдхэн мөчийн өмнө Ерөнхийлөгчийн амнаас сенсаац шийдвэр сонсож, тэгснээ оргилуун дарс буудуулан хөөрч, балгаж, араас нь Ерөнхий захирлын мэндчилгээний гоё сайханд автан угсраа шоконд орсон үзэгчид түүний яг юу хэлснийг сайн анзааралгүй өнгөрсөн байж магадгүй. Гэхдээ санаа зоволтгүй, хэлээд өгье. Үндсэндээ МҮОНРТ хичнээн мундаг болох тухай сүүлийн хэдэн жилийн турш сельфидэж байгаа тэр зүйлээ давтсан. Тийм мундаг телевизийн Ерөнхий захирал ямар байж таарахав?

    Өнөөдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн байнгын сэдэв нь олон нийтийн телевиз өөрөө болжээ. Тэднийхээр бол Монгол Улсад тухайн өдөр болсон хамгийн чухал үйл явдлын тоонд олон нийтийн радио, телевизийн ажил алба, ололт амжилт багтана. МҮОНТ-ийнхний оролцсон арга элдэв арга хэмжээнээс эхлээд MNB кидс цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлт, хаалт, шинэ жилийн баярын арга хэмжээ гэхчлэн тасрахгүй. Хэрвээ МҮОНРТ-ээс хэн нэгэн одон медаль авчихвал Их хурлын гишүүд бол цаашаа.

    “Цагийн хүрд”-ийн мэдээ, сурвалжлагынх нь нэг гол баатар нь Ерөнхий захирал өөрөө. Ерөнхий захирлын оролцсон уулзалт, Ерөнхий захирлын байгуулсан гэрээ, Ерөнхий захирлын суусан хурал, түүний амнаас гарсан үг өгүүлбэрийг заавал гаргана. Ерөнхий захиралдаа ийм хүндэтгэлтэй хандаж заримдаа өргөмжлөх тал руугаа явж байгааг харахад бахархмаар ч юм шиг.

    МҮОНРТ сүүлдээ тусгайлсан сэлфи нэвтрүүлэгтэй болов. Өнгөрсөн 12-р сарын туршид МҮОНРТ-ийн “Өнөөдөр, маргааш нөгөөдөр” гэсэн 45 минутийн нэвтрүүлгийг Үндэсний телевиз ба “Монголын мэдээ” сувгаар ээлжлэн бараг арваад удаа давтав. Бас “МҮОНРТ бол хуультай, хэнээс ч хараат бус, хэн ч нөлөөлж чадахгүй” гэсэн сайрхал ч юм шиг, битгий шүүмжил гэсэн сэрэмжлүүлэг ч юм шиг сэлфи сурталчилгаа ноднингоос хойш  нэвтрүүлгүүдийн зай завсрыг чигжээд салахаа байлаа.

    Хэдэн жилийн өмнө урьд зүгт нэг залуу ер бусын хөөрхөн хүүхэнтэй танилцаж гэрлээд төрсөн хүүхэд нь тиймхэн царайтай гарсан тухай зураг Интернэтийг шуугиулсан.  Тэр хүүхэн их хэмжээний мөнгөөр гоо сайхны мэс засал хийлгүүлсэн нь ийнхүү илэрч нөхөр нь бүр шүүхэд хандсан гэдэг.

    Манай МҮОНРТ үнэхээр гоё болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улаан цэнхэрээр алагласан барилга байшингийн сайхныг харахад л хангалттай. Үүний тулд сүүлийн хэдэн жил маш их мөнгө зарцуулжээ. Зар сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг нь хяналтаас гарсан. Улсын төсвөөс жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилдаг болж 2017 онд бүр 20 тэрбумыг өгч үүд хаалганаасаа эхлээд техник тоног төхөөрөмжинд бүрэн засал хийлгэсэн гэж байгаа.

    За би баахан магтлаа. Одоо шүүмжилнэ. Ингэж сайжирсан олон нийтийн телевизээс олон нийтийн “хүүхэд” буюу тийм хөтөлбөр төрөх ёстой атал төр засгийн, бүр нэг намын хөтөлбөр мэндлээд байх юм.

    Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ тэтгэврийн зээлийг тэглэх тухай зарласан нь олон нийтийг донсолгов. Тэд хоёр биш, гурав дөрөв, тав хуваагдаж, их зээлтэй, бага зээлтэй, зээл авсан аваагүйгээрээ барьцаж талцан үзэж тарж байна. Сонгуульд зориулсан улс төрийн арга хэмжээ гэдгийг бүгд мэдэж байгаа ч төрийн гурван өндөрлөг үүрэг өгсөн тул сонгуульд нэр дэвших, дэвшихгүй, ЖДҮ-гийн зэрэг барьцаанд байгаа Засгийн газар, Улсын Их хурлын гишүүд бие биенээ хэр өглөгчөөрөө давж гарах гэж алийгаа алдаж байна.

    Тэгвэл нөгөө талд өөр байр суурьтай хүмүүс бий. Хэргийн учир хэний хэдэн төгрөгийн зээлийн өрийг хэрхэн тэглэхэд бус, ерөөсөө үүнийг хийж болохгүй, өмнөх сонгуулиудийн Эх орны хишиг, хувь, хувьцаа мэтийн санал худалдан авалтын үргэлжлэл бөгөөд эцсийн дүндээ төрийн өр зээл улам нэмэгдэн үнэ ханш өсч ард нийтээрээ хохирно гэж тэд үзжээ.

    Улс орон тэтгэврийн зээлээр амьсгалж байгаа энэ арваадхан хоног бол олон нийтийн телевиз юу чаддагаа харуулах цаг. Гоё сайхан дэлгэцэн дээрээ өөр өөр байр суурийг харьцуулан жинхэнэ олон ургальч үзлийг цэцэглүүлж улс төрчдийн шийдвэрийн зөв бурууг хэлэлцүүлэхийн зэрэгцээ сэлфи нэвтрүүлэгтээ шившлэг мэт давтаад байгаа “зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилж” буйгаа нотлон харуулах ховорхон боломж.

    Гэвч байдаггүй ээ. Олон нийтийн телевизийн сурвалжлагч нийслэлийн гудамжинд гарч санал асуусан арваад хүн бүгд тэтгэврийн зээл авсан, тэглүүлэх хүсэлтэй буюу дэмжсэн хүмүүс байж таарлаа. Хууль батлагдаагүй байсан эхний долоо хоногийн тоймоор сурвалжлагаа давтаж араас нь ярилцсан 20-р тогтоолын “эцэг” Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, ажил үүргээрээ бизнесийн, тэр дундаа банкуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Ө.Амартүвшин хоёр яасан байхав? Хууль батлагдсаны дараах тойм нь тэр чигээрээ сурталчилгаа байв.

    Энэ арваад хоногт олон нийтийн телевизээр тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар төр засгийнхаас өөр ямар байр суурь цухуйсан ч үгүй. Хэлэлцүүлэг мэтгэлцээн хийсэнгүй. Энэ асуудлаар мэдээ сурвалжлага зөндөө гаргасан гэж хэлэх байх. Хэрвээ сайд дарга, албан тушаалтнуудын ярьсныг зөвхөн дамжуулах юм бол хөдөлгөөнгүй зоосон сайн камер, сайн уншдаг хөтлөгч байхад л хангалттай. Мэдээлж дамжуулахыг арилжааны телевизүүдээс гадна нийгмийн сүлжээ дутахааргүй сайн хийдэг болсон. Олон нийтийн телевиз өөрийгөө шагшин сэлфидсээр байгаад баримжаагаа алджээ. Ямар ч телевиз чухал асуудлыг мэдээлээд араас нь янз бүрийн байр суурьтай, хөндлөнгийн хүмүүс, шинжээчдийг хаа нэгтээгээс, гадаад дотоодоос ч хамаагүй олоод, гэрээс нь холбогдоод ч хамаагүй яриулж сонсдог нь ардчилсан нийгэмд ердийн жишиг, соёл болсныг мэдээгүй тууж явна.

     
  • Mongold 0 on 2019.12.31 Permalink | Reply  

    2019.12. Олон нийтийн телевизээр 

    2019.12.31. Мягмар

    МҮОНТ

    18:40 Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын мэндчилгээ
    18:55 УИХ-ын дарга Г.Занданшатарын ярилцлага
    19:25 Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын мэндчилгээ
    19:40 Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлнэ
    19:45 MNB-энэ 7 хоногт
    20:00 Монгол улсын 2019 оны онцлох үйл явдал
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээ
    21:15 Алтан цамхаг-2019
    22:35 Шилдэг компаниудын мэндчилгээ
    22:40 “Баярын мишээл-2020”

    23:50 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүлнэ

    00.00 цагаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын шинэ жилийн мэндчилгээ

    “Монголын мэдээ” суваг

    18:10 Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлнэ
    18:20 MNB спорт үзүүлж байна: “2019 оны Монголын спортын ертөнцийн онцлох 10 үйл явдал”
    19:00 Эдийн засгийн 2019 оны онцлох тойм
    19:20 Орон нутгийн 2019 оны онцлох үйл явдал
    20:00 Монгол улсын 2019 оны онцлох үйл явдал
    21:00 Дэлхий дахины 2019 оны онцлох үйл явдал
    21:45 Монголын мэдээ баярын өдрүүдэд
    21:50 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлнэ
    22:00 “Алтан цамхаг-2019”
    23:20 “Баярын мишээл-2020”
    23:50 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлнэ

    Үүний дараа 00.00 цагт МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын шинэ жилийн мэндчилгээ гарав


    2019.12.30. Даваа

    МҮОНТ

    18:00 Эх орны төлөө

    18:30 Намуу цэцгийн үнэрээр…

    19:00 Дэлхий дахины 2019 оны онцлох үйл явдал

    19:50 MNB энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -УИХ-ын дарга Г.Занданшатарын ярилцлага

    -“Алсын хараа – 25” нэвтрүүлгийн хэсгээс сурвалжлага болгож үзүүлэв (Тээвэр, ложистик)

    -Замд шатахуун асгарсан тухай

    -МҮОНТ “Алтан цамхаг” телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийг шалгаруулав. “Максима медиа”-тай сурталчилгааны байгууллагатай хамтран зохион байгуулав. “Цагийн хүрд” шалгарчээ. Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа.  

    -Нийслэлийн шилдгүүдэд одон медаль гардуулав.

    -МҮОНРТ-д олон жил үр бүтээлтэй ажилласан уран бүтээлчдэд одон медаль гардуулав. Одон авсан радиогийн захирал Батзаяагийн яриа: Ерөнхий захирлаасаа гардаж авсандаа баяртай байна. Одон авсан 5-6 хүний яриа.

    -“Цагийн хүрд”-ийн Баатруудыг шалгаруулах төрлүүдийн тухай зар

    -МҮОНРТ нь хуулийн дагуу нийтийн өмнө үүрэг хүлээдэг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Редакцийн дүрэмтэй боллоо. Хэвллэлий хүрээлэнтэй хамтран боловсруулав. ХХ-ийн захирал М.Мөнхмандахын яриа. МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжамцын яриа. [Энэ дугаарт хоёр удаа гарчээ]

    -СХД-ийн 113-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд оров. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын яриа.

    21:00 MNB-энэ 7 хоногт

    21:10 “Цагийн хүрдийн булан” 2019 оны онцлох үйл явдал

    “Цагийн хүрд” нь “Цагийн хүрд”-ээ магтан сурвалжилдаг болсон байна.

    22:10 Цирк ирлээ


    “Монголын мэдээ” суваг

    15:20 Томилолтоос ирлээ: Өвөрхангай аймгаас бэлтгэв

    15:40 MNB-Өчигдөр, Өнөөдөр, Маргааш

    16:30 Технологийн ертөнцөөр

    16:50 “Алсын хараа 25” Монгол улсын Хөгжлийн урт хугацааны бодлого: “Логистик, тээвэр Монгол улсын хөгжилд…”

    17:50 Монголын мэдээ энэ долоо хоногт

    18:00 2019 оны “Цагийн хүрд”-ийн булангийн тойм

    19:00 “Цагийн хүрдийн хөндөх сэдэв” 2019 оны тойм

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    21:00 “Явлаа, ирлээ” /баярын тусгай дугаар/

    21:20 “2019 оны онцлох зочин”

    Монгол Улсын сангийн яам дараах шинэчлэлийг хийж гүйцэтгэлээ гэсэн шторкийг тасралтгүй үзүүлж байна.

    21:40 Хөдөө аж ахуйн салбар 2019 онд

    Тайлангийн нэвтрүүлэг. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны яриагаар эхэлж байна. Дарга нарын яриа.

    Завсраар нь МҮОНРТ-ын сурталчилгааны шторк тасралтгүй гарч байна.

    22:10 УИХ-ын цаг: “УИХ-ын ХМА-аас бэлтгэв”

    УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын сурталчилгааны нэвтрүүлэг байна.

    22:40 “Цагийн хүрдийн Нохой жилийн баатрууд” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа /давталт/

    Урьд жилийн шалгаруулалтын нэвтрүүлгийг үзүүлэв.


    2019.12.29. Ням

    “Монголын мэдээ” суваг

    14:00 “Алсын хараа 25” Монгол улсын Хөгжлийн урт хугацааны бодлого

    16:00 “Их хот” баримтат кино (ОХУ-ын РТР телевизийн баримтат кино)

    Москвагийн тухай, Собянины тухай баримтат кино. Сэтгүүлч Киселев хөтөлсөн байнаг.

    17:00 Эх орны төлөө. БХЯ-ны “Дуулга” студиэс бэлтгэсэн нэвтрүүлэг

    17:30 16 мм-ийн кино төсөл үзүүлж байна: “Өвлийн ойд” баримтат кино

    18:00 Мэдээ

    18:20 Явлаа, ирлээ

    18:40 Халуун сэдэв

    19:00 2019 оны “Цагийн хүрд”-ийн булангийн тойм

    20:00 “Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    21:00 “XX зуунд Монголын талаар баримталж байсан Их Гүрнүүдийн бодлого” Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр

    21:40 Эх өв: Богд хаан

    22:10 Хөндөх сэдэв: Ирэх онд хэрэгжих шинэ хуулиуд


    2019.12.28. Бямба

    МҮОНТ

    17:30 “УИХ-ын цаг” УИХ-ын ХМА-аас бэлтгэв

    18:00 Үл мэдэх ба түүний нөхөд

    18:30 Сүлдэт баганын дэргэдээс. Хил хамгаалах ерөнхий газрын нэвтрүүлэг

    18:50 Билгийн мэлмий: “Жод Луйжин”

    19:20 Хөгжлийн замаар: “Шинжлэх ухааны хөгжил”

    “Монголын мэдээ” суваг

    18:40 Хөндөх сэдэв: Ирэх онд хэрэгжих шинэ хуулиуд

    19:00 Ярилцах хойморт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

    19:20 Хөгжлийн замаар: “Шуудан, тээвэр зуучийн хөгжил”


    2019.12.27. Баасан

    МҮОНТ

    10:00 Сүлд

    10:20 MNB World: “До.Ре.Ми” 1 жилийн ойн тусгай дугаар

    11:00 “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    14:00 Би Монгол хүн: “Мөрөнгийн энтэй Завхан гол” Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цэрэндашийн Жамьянгийн хөрөг

    15:00 “МNB Өчигдөр, Өнөөдөр, Маргааш

    17:50 Нээлттэй засаг

    18:10 Амрыг эрье

    ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэсэн “Амрыг эрье” цагдаагийн мэдээлэл

    18:30 “Амь нэг Архангай” хөгжлийн форум (Өөр цагт гарсан)

    19:10 Бүтээн байгуулалтын цаг

    “Зам тээврийн салбарын мэдээ” гэжээ

    19:30 Ярилцах хойморт. УИХ-ын ЭЗ-ын байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

    19:50 MNB-энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    21:00 MNB-энэ 7 хоногт

    21:10 Мартах учиргүй” Анагаахын шинжлэх ухааны доктор, дэлхийн мэс засалч О.Сэргэлэн

    21:50 “Томилолтоос ирлээ” Өвөрхангай аймгаас бэлтгэв

    УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг орон нутагт ажиллахад дагаж бэлтгэсэн нэвтрүүлэг


    “Монголын мэдээ” суваг

    19:00 Онцлох зочин

    19:20 Халуун сэдэв

    19:40 Томилолтоос ирлээ; Өвөрхангай аймгаас бэлтгэв.

    УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг орон нутагт ажиллахад дагаж бэлтгэсэн нэвтрүүлэг. Гол баатар нь С.Чинзориг

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -МҮОНРТ-ийн шинэ жилийн баярын хурлын тухай сурвалжлага

    21:00 Эдийн засгийн тойм

    21:20 Нээлттэй засаг

    21:40 Парламентын шинэчлэл-2

    22:00 Үдшийн мэдээ

    22:15 “Амрыг эрье” ЦЕГ-ын Дуудлага студиэс бэлтгэв.

    22:35 Онцлох зочин: ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр


    2019.12.26. Пүрэв

    Төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын Хэвлэл мэдээллийн байгууллагын анхааралд: #MNB-ийн эфирт гаргах шинэ жилийн баярын мэндчилгээгээ маркетингийн газарт 2019.12.30-ны дотор ирүүлнэ үү. Цаг нь тулгаж ирсэн мэндчилгээг программд зоож амжихгүйг анхааруулж байна. Утас: 88010808.


    2019.12.26. Пүрэв

    МҮОНТ

    16:20 “МNB Өчигдөр, Өнөөдөр, Маргааш”

    Дахин дахин гарч л байна.

    17:10 Сүлд

    17:30 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал

    18:00 “Эрүүл мэндийн яам – 2019”

    18:30 Сайн жишиг-20 жил /Грант Торнтон Интернешнл/

    Улаанбаатар аудит компанийн сурталчилгааны нэвтрүүлэг

    18:45 Бүтээлч Монгол-Бүтээгч Монгол

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажилллагаа, баярын арга хэмжээ, ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй хийсэн урт ярилцлагаас бүрдэж байна. Сэтгүүлч Э.Дагиймаа хөтөлж байна. Төгсгөлд нь “2019”

    19:30 Парламентын шинэчлэл-2

    19:50 MNB-энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -Оны онцлох зочин: ХХХХХҮ-ийн сайд Ч.Улаан. 2019 онд тус салбарт юу хийгдсэн тухай ярив

    УИХ-ын гишүүн С.Чинзориг Өвөрхангай аймагт ажиллаж байгаатай холбоотой сурвалжлага сүүлийн хоёр дугаарт гарчээ. 


    2019.12.25. Лхагва

    МҮОНТ

    18:10 Прокурорын цаг

    Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас бэлтгэн хүргэв. (УЕПГ-ын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн хөтөлсөн)

    18:30 “Иргэдийн эрх зүйн боловсролд” /шууд/

    19:00 “Маамуу” хүүхэлдэйн кино

    19:10 Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн мөрөөр

    “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ. Эх сурвалжаас нь” нэртэй. Сүүлийн сар гаруйн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр лүү зорилготойгоор дайрсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллүүд зарим цахим хуудсуудаар гарсаар байгаа юм” гэсэн эхлэлтэй. Ус дамжуулах 3-р шугамын тендерийн сонгон шалгаруулалтын тухай бололтой. Сэтгүүлч Б.Учрал гэнэ. Хаанахын сэтгүүлч вэ? 

    19:30 Ярилцах хойморт: УИХ-ын НББСШУ-ын байнгын хорооны дарга Д.Оюунхорол

    19:50 MNB-энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -“Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажил хөндлөнгөөс судалгаа хийжээ. Засгийн газрын тэргүүнд хамгийн өндөр оноо өгчээ. Улаанбаатарчуудын 3 хүний нэг нь Ерөнхий сайдал итгэл үзүүлсэн байна” гэх мэтээр Ерөнхий сайдыг магтсан нэвтрүүлэг

    -Баруун баян улаан суманд шинэ дотуур байр ашиглалтанд орлоо. (УИХ-ын гишүүн С.Чинзориг гол дүрд)


    2019.12.24. Мягмар

    МҮОНТ

    18:10 Татварын шинэчлэл II 

    Сангийн сайд, татварын ерөнхий газрын дарга, хэлтсийн дарга нарын яриа орсон сурталчилгааны нэвтрүүлэг

    18:40 Монгол улсын нэрийн өмнөөс…

    Шүүхийн байгууллагын ажлыг сурталчилсан нэвтрүүлэг

    “Нийгэм, эдийн засгийн бодлогын нэвтрүүлгийн алба”

    18:55 Парламентын шинэчлэл-1

    “Цэгцрэх цаг” нэртэй нэвтрүүлэг байна. Улсын Их Хурлын шинэчлэлийн тухай цуврал нэвтрүүлгийн эхний дугаар гэжээ. 


    2019.12.23. Даваа

    “Алсын хараа-25”: Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого
    “Алсын хараа-25”: Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого #МҮОНРТ #ҮндэснийТелевиз


     

    2019.12.21. Бямба

    МҮОНТ

    17.50. MNB World. 365 хоногт. 1 жилийн ойн тайлан нэвтрүүлэг. 30 минут

    “Майдар бурхны тухай”. “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан үзүүлж байна”. Ховд аймагт Майдар бурхны дүрийг босгосон тухай 35 минутын нэвтрүүлэг. Тус сангийн үүсгэн байгуулагч Ш.Адьшаа, буддын шашин сүсэгтэн Равагийн Цэдэнбал гэдэг эмэгтэйн яриа.

    21.10. “MNB өчигдөр, өнөөдөр, маргааш” нэвтрүүлэг. 45 минут. Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа зонхилсон энэ сурталчилгаа нэвтрүүлэг байнга гарч, дараа өдөр нь давтаж байна. 


    2019.12.20. Баасан

    МҮОНТ. 

    19.00. Бүтээн байгуулалтын цаг

    20.00. “Цагийн хүрд”

    -MNB World суваг нэг нас хүрлээ. Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа

    -MNB kids цэцэрлэгийн шинэ жилийн арга хэмжээ болов. “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг шинэ жилийн баяраа тэмдэглэлээ.


    2019.12.18. Лхагва

    МҮОНТ

    14:30 “Утааг бууруулах ажил 2-р ангидаа дэвшлээ”

    Монголын мэдээ” суваг

    19.00-19.10. Эрүүл мал – Монголын баялаг (Мал эмнэлгийн ерөнхий газар ба UNIDO гэсэн логотой)


    2019.12.17. Мягмар

    МҮОНТ

    17:10 Алсын хараа-25: “Урт хугацааны орон сууцжуулалтын бодлого”
    18:10 “120/80” эрүүл мэндийн нэвтрүүлэг
    18:40 Онцгой дуудлага
    19:00 Монголын нууц товчоо түгээмэл эх цувралаас /23,24-р хэсэг/
    19:10 АТГ-ын мэдээлэл
    19:20 “Урлаг” теле сэтгүүл
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Цаг үе, үзэл бодол”
    21:40 “Утааг бууруулах ажил 2-р ангидаа дэвшлээ”


    2019.12.16. Даваа

    МҮОНТ

    “Цагийн хүрд”

    “МҮОНРТ Бүгд Найрамдах Чех Улсын телевизүүдтэй хамтран ажиллах боломжийг судална”. МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц Чех Улсын элчин сайдтай уулзсан тухай сурвалжлага.

    21:10 Алсын хараа-25: “Урт хугацааны орон сууцжуулалтын бодлого”

    22:10 “Монголыг бүтээлцэж буй эрхмүүд”

    Монгол банкны захирал асан Н.Золжаргал МҮОНТ-ээр Hero Entertainment-ийн “Монголыг бүтээсэн эрхмүүд” нэвтрүүлгийг хөтлөв. 


    2019.12.15. Ням

    МҮОНТ

    12:10 Энержи Ресурс үзүүлж байна: “Ид шидийн орон-2”


    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Цагийн хүрд”-ийн нэг дугаараар хоёр удаа гарчээ. 


    2019.12.10. Мягмар

    МҮОНТ

    21:50 Монгол улсын нэрийн өмнөөс…


    2019.12.06. Баасан

    19:40 Ачит ихт амжилт бүтээлийн түүх (Сурталчилгааны нэвтрүүлэг)


    2019.12.05. Пүрэв

    МҮОНТ.

    19.20. Нийгмийн хариуцлагатай 5 жил


    2019.12.03. Мягмар

    19:10 АТГ-ын мэдээлэл


    2019.12.02. Даваа

    21:00 MNB-энэ 7 хоногт

    21:10 “Алсын хараа-25” Төр хувийн хэвшлийн түншлэл


    2019.12.01. Ням

    15:00 “Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд” форум

    18:00 “Мартах учиргүй” Ахмад дипломатч Чулууны Батжаргал

    18:30 Спортын мэдээний тойм

    19:00 “Монголын нууц товчоо” түгээмэл эх цувралаас /17.18-р хэсэг/

    19:10 “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө”

    19:20 Хөгжлийн замаар: “Шуудан, тээвэр зуучийн хөгжил”

    19:50 MNB ирэх 7 хоногт

    20:00 “Долоо хоногийн тойм” хөтөлбөр


    МАН-ын нарийн бичгийн дарга, “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энхийн тухай сурвалжлага “Цагийн хүрд”-ээр хэд хэдэн удаа гарав.

     
  • Mongold 0 on 2019.12.22 Permalink | Reply  

    Eagle телевизийн сонгуулийн горим 

    2019.12.21.

    “Ийгл” телевизийн “Санчир гаригийн зочин” нэвтрүүлэг ээлжит дугаартаа УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг оролцуулсан нь урлаг соёл, уран сайхны хүмүүсийг төсөөлөгддөг энэ нэвтрүүлэг сонгуулийн горимд шилжиж үзэж байна гэж ойлгогдов. Телевиз үүнийг хүсээгүй, харин Б.Саранчимэг гишүүн “шийдэмгий нүүдэл” хийж уриулсан байх. 

     
  • Mongold 0 on 2019.12.15 Permalink | Reply  

    Уг нь төр засгийн биш байлгах гэж л… 

    2019.12.15.

    Уг нь төр засгийн биш байлгах гэж л 2005 онд Олон нийтийн радио, телевизийн хууль гаргасан ухаантай. Гэвч одоо зүсээ хувиргасан ЗГ-ын телевиз буюу төрийн байгууллагуудын телевиз, радиогийн нэгдсэн редакци гэж хэлмээр санагддаг. Би арай хэтрүүлж байна уу? Магадгүй. Олон нийтийн радио, телевиз улс оронд болж байгаа олон үйл явдлыг сурвалжлан мэдээлж сонин сайхан хүмүүстэй яриа өрнүүлж, уянгалсан, санан дурссан, өргөмжилсан, огшоосон нэвтрүүлэг үзүүлдэг нь үнэн. Гэхдээ гавьяа биш, хийх ёстой ажил нь.

    Хэдэн жилийн өмнө МҮОНРТ-ийн төсөв 7-9 тэрбум төгрөг байсан санагдана. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш улсын төсвөөс жил бүр арав гаруй, зарим жил 20 давсан тэрбумыг олгожээ. Зөвхөн 2017 онд 8,4 тэрбумын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс авч, түүгээр барилга байшингаа алаг эрээнээр будаж, өрөө тасалгаагаа нь шил толь болгож, техник тоног төхөөрөмжөө шинэчлэн гаралтаа HD болгожээ. Одоо ингэж санхүүжүүлж байгаа татвар төлөгчиддөө ядахдаа нэг удаа баярлалаа гэдэггүй юм аа гэхэд шилэн дансаа ном ёсоор нь хөтөлж эхлэх цаг болсон.

    Монгол Улс ийм сайн олон нийтийн телевизтэй юм бол өнөөдөр яагаад хулгайчид төрийн толгойд гарч, сайдууд нь ЖДҮ-ээс 950 саяар хуваагаад аваад, хууль ёс дампуурсан тухай бүгд ярьж нотлоод байна вэ? Мэдээ сурвалжлагууд гэж нэг л их хурал, хэлэлцүүлэг, түүгээр ухаантай ярьсан, бүгдийг мэдсэн, ингэх тэгэх ёстойг заасан хүмүүс. Яг үнэндээ том бодлого, зорилт ярих нь амархан, аюулгүй. Чухал чухал сэдвийг хоосон сүр, усан яриа болгож хувиргадаг хосгүй чадвар МҮОНРТ-д байна. Эрэн сурвалжлага хэмээн сүржин нэвтрүүлгүүд сонин хэвлэл, сайтуудаар бичигдсэн зарим мэдээллийг дүрсжүүлж баахан шогшрохоос хэтэрдэггүй. Авлигыг муулсан үгсийг хэлхэж сүртэй хөгжим тавихлаар авлигийн нэвтрүүлэг болчихдог хэрэг үү? Уг нь Монгол улсад эх сурвалжаа нуух онцгой эрхтэй цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага билээ. 15 жил өнгөрөхөд ганц олигтой эрэн сурвалжлага хийгээгүй, нэг ч авлигыг илчлээгүй өдий хүрчээ.

    Зоригийн хэргийг биш юмаа гэхэд 60 тэрбумчид, тэр тусмаа ЖДҮ-чдыг хүн тус бүрээр, төгрөг болгоноор илчлээд ичээгээд байж чадах ёстой телевиз. Гэвч ЖДҮ-гээр ганц үг ган хийгээгүй ч гайхалтай. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглал, үрэлгэн зарцуулалт, наад зах нь албаны унаа гээд сэдвүүд олон нийтийн телевизэд бүрэн хаалттай байна. 2020 оны төсвийг хөрөнгө оруулалтыг нэг аймагт 130 тэрбум,, нөгөө аймагт 2 тэрбумаар хуваарилсныг мэдсэн болов уу?

     
  • Mongold 0 on 2019.11.30 Permalink | Reply  

    2019.11. Олон нийтийн телевизээр 

    2019.11.30. Бямба

    МҮОНТ

    17:00 Бүтээн байгуулалтын цаг

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүд төрийн ордонд чууллаа.

    -Оюутны шилдэг бүтээл шалгаруулах  “Алтан үзэг наадам боллоо.  [Л.Нинжжамцын яриа орсон]


    2019.11.25. Даваа

    МҮОНТ.

    21:10 Засаг цаг


    2019.11.23. Бямба

    18:30 Цэнхэр тэнгэрийн орон
    19:00 “Явлаа, ирлээ”
    19:20 Эх өв: “Өвлийн отор нүүдэл”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Зогсошгүй” Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төрбатын Бархүү
    21:50 “Мод баяртай” Аян замын тэмдэглэл


    2019.11.22. Баасан

    18:10 Нээлттэй засаг
    18:30 “Олон нийтийн цаг” /шууд/
    19:00 “Маамуу” хүүхдийн нэвтрүүлэг
    19:30 Монголын эмч нарын VI их хурал: Бодлого Шийдвэр Үр дүн
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Атар 60 жилд Гацууртын 20 жил”


    2019.11.21. Пүрэв

    17:40 Сүлд
    18:00 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал
    18:30 Эрүүл мэндийн даатгал таны амьдралд
    18:50 Атрын 60 жилийн алдартнууд
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


     

    2019.11.19. Мягмар

    18:30 Технологийн ертөнцөөр
    18:50 Онцгой дуудлага
    19:10 Монгол улсын нэрийн өмнөөс…
    19:20 “Урлаг” теле сэтгүүл
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Цаг үе, үзэл бодол /шууд/
    21:50 Засаг цаг


    2019.11.09. Бямба

    18:05 Нийгмийн хэлэлцүүлэг
    18:45 “Бүтээлч Бамбуу” сурвалжилга
    19:05 “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг: “Хязгааргүйн хязгаар”
    19:35 Хөтөлийн бахархал- Хөтөлийн цемент, шохой ХК үзүүлж байна.
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Бямба гарагийн саятан” Төмөр замын вагон ашиглалтын депогийн хамт олон


    2019.11.08. Баасан

    19:30 Бүтээн байгуулалтын цаг
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Зогсошгүй: Жүжигчин, найруулагч Б.Тамир
    21:55 “Тариаланчид”


    2019.11.03. Ням

    17:40 Говийн гайхамшигт зургаа

     
  • Mongold 0 on 2019.11.23 Permalink | Reply  

    “Олон нийтийн телевиз арай ч дээ” 

    2019.11.20.

    Энэ Лхагва гаригийн МҮОНТ-ийн хөтөлбөрт 19.20 цагаас “Хариуцлага ба уул уурхай” нэртэй нэвтрүүлэг бичигдсэн нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт хууль бус олборлолт явуулдаг компанийн захиалгат нэвтрүүлэг байжээ. Энэ талаар олон нийтийн цахим сүлжээнд нутгийн уугуул иргэдийн нэг дараах байдлаар сэтгэгдлээ бичжээ.  

    “О.Лонжид гэгч сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгч “Баттай эх сурвалжаас олж мэдсэн” гэх мэт юм хэлж нотолгоогүйгээр нэг компанийн зөвлөх нэртэй луйварчингийн үгээр үг хийж, энд тэндхийн нэвтрүүлгийн нэг секундын тасалсан тасалбар эвлүүлж, төр засгийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн шантааж хийсэн зөвхөн нэн компанийн эрх ашгийг хамгаалсан хэдхэн нөхдийн яриаг оруулсан тавилттай жүжиг хийж ард иргэдийн тархийг угаах оролдлого хийсэн бна. Тэгээд бүхэл бүтэн үндэсний телевизээр цацуулж бдаг мөнгөтэй нөхдүүд юмаа. (20.0 саяар нэвтрүүлэг хийлгэсэн гэж нутгийн иргэд ярьж байна.) Тэр ч байтугай Б.Отгон сэтгүүлчтэй би тохирсон дахиж юм бичихгүй гэх мэт юм ярьж явна.

    Бүхэл бүтэн МҮОНТв байж ямар ч цензургүйгүйгээр нэр нь тодроогүй сэтгүүлчээр авилгач луйварчин төрийн хуулийг уландаа гишгэдэг компанийн нэвтрүүлгийг ингээд гаргаж л бдаг. Мөнгөтэй бол үндэсний тв-ээр юу ч гаргаж иргэдийн тархи угаах боломжтой болжээ. Нэгдэж тэмцэж мэдэхгүй, чиглүүлэх хүнгүй, малаа хүчирч ядсан тархай бутархай нутгийн ардыг арай дэндүү доромжилж байна. Нутгийн айлуудаас яриа авсан юм байна уу? Захын айлд ороод асуухад хэлнэ шүү дэ. Хэдэн бэлдсэн мөнгөөр угждаг хүмүүсээсээ яриа авч жүжиг тоглоод”.

     
  • Mongold 0 on 2019.11.01 Permalink | Reply  

    “Украины ард түмний тусламж” 

    2019.11.01.

    “Хөгжлийн нэгдсэн бодлого” нэвтрүүлэг 2019 оны 10-р сарын 29-ны Star, Эх орон, Парламент гэсэн гурван телевизийн сувгаар гарчээ. 

    “Парламент” сувгийн тоймч Т.Болд, сэтгүүлч Э.Чинзаяа нар бэлтгэж хөтөлсөн байна.  

    Титрүүд:

    Д.Бямбасүрэн, Ерөнхий сайд асан

    Б.Жаргалсайхан, Бүгд Найрамдах намын дарга

    Д.Уламбаяр, улс төр судлаач

    А.Ундраа, УИХ-ын гишүүн, цөмийн физикч

    Д.Баярхүү, Ахмад дипломатч, нийтлэлч, профессор

    Т.Доржханд, Хүн намын удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч

    МӨНХИЙН ХӨРШ ОРОС

    Д.Аюуш, ахмад дипломатч, доктор

    Д.Бямбасүрэн, Монгол Улсын ерөнхий сайд асан

    Д.Уламбаяр, ХИС-ийн ОУХНСС-ын захирал, доктор, профессор

    Украин.

    Э.Чинзаяа, сэтгүүлч

    Т.Болд, тоймч

    -Манай сурвалжлах хэсэг Киев хотод гурав хоног ажилласан. Энэ хугацаанд Киевийн өнгө аясыг харахад Оросын явуулж байгаа импер бодлогыг үнэхээр эсэргүүцэж бүх зарим нь бүр жигшсэн ийм хандлагатай байгаа нь ажиглагдлаа.

    Украин улс, Киев хотын иргэд

    -Тийм ээ бид үнэхээр муу харилцаатай байгаа. Оросууд Украины зүүн өмнөд хэсэгт түрэмгийлэл хийж байна… 15 мянган Украиныг оросууд хөнөөсөн байхад яаж дэмжих билээ… Дайны дэмждэггүй

    С.И.Доротич, Украины ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГ-ын дэд сайд асан

    -Одоогийн байдлаар Украин бол Оросын холбооны улс дайны байдалтай байгаа… Хуулийн хувьд биднийг дайны байдалтай байна гэдгийг батлах зүйл байхгүй. Гэхдээ дайн бол бодит байдлаар болж байна. Дайны үйл явдал манай улсын зүүн зүгт болж байна. Өдөр болгон бид хэдэн хүнийг нас барсан шархадсан байдлаар алдаж байна. Дайны үйл явдал нь ОХУ-ын бэлтгэж зэвсгээр хангасан хөлсний цэргүүдээр хийгдэж байна. Энэ нь олон улсын томоохон шалгалтуудаар батлагдсан. Харамсалтай нь дэлхийн дайны практикт хөлсний цэргүүд мөнгөний төлөө дайтдаг. Тэд нарт ямар нэгэн сонирхол байхгүй бөгөөд тэд нарт хүн л ал гэж мөнгө өгдөг.

    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    -Дайны эхний үеийн талаар ярихгүй юу?

    -Эхлээд тэд өөрийн хөлснийхнийг оруулж хот суурингуудын засаг захиргааг эзэлж авсан. Тэр үед Майданы дараа Украины нутаг дэвсгэр дээр шинэ засаг захиргаа үүсэн бий болсон үе. Дараа нь тэд Донецк Луганский мужийн КГБ-г эзэлсэн. Энэнээс өмнө КГБ-г анекс хийсан байсан. Эхлээд тэд оросын нутгаас буудаж эхэлсэн…  … Украинчууд сайн дурын арми байгуулж фронт руу арми байгуулахаар явцгаасан. Энэний дотор би, миний найз нар байсан. Дараа нь Украины арми, сөрөг тагнуулын газар ажиллаж эхэлснээр эзлэгдсэн нутгийнхаа нэлээн хэсгийг булааж авсан… Манай аюулгүй албаны байшингийн бүтэн нэг давхарт нь оросын КГБ байсан.

    С.И.Доротич, Украины ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГ-ын дэд сайд асан:

    -Бид хоёр өөр ертөнцийн зааг дээр байна. Дорно ба өрнө. Бидний нөхцөл байдалтай төстэй. Нэг талаар танайд Хятад…

    -Тийм болохоор бид танай Украинд ирсэн байгаа

    -Харин нөгөө талаас Оросын холбооны Улс. Танайд ч гэсэн зөрчилдөөн байж байгаа. Магадгүй одоо илүү тод биш байж магадгүй. Ямар нэгэн геополитикийн хувьд Монголын газар нутаг хэрэгтэй болбол ноён Путин “Би тэгээд Монголыг авчихья, тэгээд Хятадтай наймаа хийе, дараа нь монголын Хятадтай ямар нэгэн зүйлээр Хятадтай сольчихьё гэж магадгүй…  Яг ийм байдлаар Украинд явагдаж байна. Яг ийм байдлаар Украинд явагдаж байна. Бид бол солилцох зоос юм. ОХУ ба АНУ-ын дунд. Тэнд яаж ч зөвшилцөж магадгүй.

    С.Антонюк, Украин, улс төрийн тоймч:

    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    С.Антонюк, Украин, улс төрийн тоймч:

    -… Хэн нь илүү хараат бус байдлыг сонгоно, тэр улс руу ОХУ-ын зүгээс дарамт ирэх болно.

    Д.Товуу: Киев хотод гурав хоног ажиллалаа…

    Э.Чинзаяа, сэтгүүлч.

    • … Украин залуучууд буюу 18-25 насны залуучуудын цусанд эх орноо гэсэн үзэл маш их буцалж байна. За хэрхэн оросуудын нөлөөллөөс гарах вэ гэсэн үзэл санаатай залуус маш их болсон байна гэж хэлж болно. Ялангуяа 2014 оны Майданы хувьсгалаас хойшоогоо эдгээр залуучууд оросын талаар үзэх үзэл баримтлал эрс өөрчлөгдсөн байна гэж харагдаж байна.

    Украин улс, Кие хотын иргэд

    Т.Болд: Миний асуулт дууслаа. Танд нэмж хэлэх зүйл юу байна?

    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    -Тува, Буриад, Халимаг гэх мэтийн үндэстнүүд монгол гэдгээ ойлгосон. Монгол Улстайгаа нэгдэх хөдөлгөөн өрнүүлнэ гэж найдаж байна. Хэрвээ тийм юм болбол Украины ард түмэн бүх талаар туслах болно.


    Д.Аюуш, ахмад дипломатч, доктор

    Ю.Кручкин, монгол судлаач

    Э.Чинзаяа, сэтгүүлч.

    -Манай сурвалжлах групп Сири хүмүүс амьдардаг …


    ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

    Т.Доржханд

    Ч.Хашчулуун

    Г.Ганхүү

    Д.Уламбаяр

    Б.Цэнддоо

    Д.Баярхүү

    ……….

    Е.Е.Трифонов, ОХУ, түүхч, архивч

    Г.Ганхүү, аялагч

    Б.Жаргалсайхан

    Ю.Кручкин

    -… Нэг ч хүн цэргүүдийг гарга гэж яриагүй..

    А.Ундраа, УИХ-ын гишүүн, цөмийн физикч

    Л.Хангай

    Д.Аюуш, ахмад дипломатч


    ЭГИЙН ГОЛ

    Д.Одхүү, Эгийн голын УЦС-ийн төслийн удирдагч асан, 2013-2016

    Г.Ёндонгомбо, эрчим хүчний экспертъ

    О.Бямбадэлгэр, шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн


    Д.Корчинский, Украин Братство намын дарга, 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч:

    -Тува, Буриад, Халимаг гэх мэтийн үндэстнүүд монгол гэдгээ ойлгосон. Монгол Улстайгаа нэгдэх хөдөлгөөн өрнүүлнэ гэж найдаж байна. Хэрвээ тийм юм болбол Украины ард түмэн бүх талаар туслах болно.

     
  • Mongold 0 on 2019.10.31 Permalink | Reply  

    2019.10. Олон нийтийн телевизээр 

    2019.10.28. Даваа

    МҮОНТ

    18:55 Бүгд Найрамдах Тунис Улсаас хийсэн сурвалжилга
    19:30 Эрх зүйн хөтөч
    19:50 MNB энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Алсын хараа 25: “Байгаль орчны салбарт бодлогын эргэлт гаргах боломжтой юу ”
    22:10 “Холыг ойртуулсан 30 жил”


    2019.10.26. Бямба

    18:10 Сэтгэлд уяатай Сэгс цагаан богд
    18:30 Үл мэдэх ба түүний нөхөд
    19:00 “АУЭХС” ТӨХК-ийн 10 жилийн ойд зориулав


    2019.10.24. Пүрэв

    17:50 Сүлд
    18:10 Дэд бүтцийн хүртээмжтэй орчин
    18:25 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал
    18:55 Эх өв: “Их хүмүүний эгэл амьдрал”
    19:25 Ачит ихт: Амжилт бүтээлийн 5 жил
    19:30 Атрын 60 жил: “Ургацын далай”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2019.10.20. Ням

    17:50 Сүлд
    18:10 Дэд бүтцийн хүртээмжтэй орчин
    18:25 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал
    18:55 Эх өв: “Их хүмүүний эгэл амьдрал”
    19:25 Ачит ихт: Амжилт бүтээлийн 5 жил
    19:30 Атрын 60 жил: “Ургацын далай”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2018.10.09. Лхагва

     “Цагийн хүрд”

    -Монгол – Хятадын найрамдлын 70 жил концерт. МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамцын яриа.


    2019.10.08. Мягмар

    “Цагийн хүрд”

    -Монголын үндэсний олон нийтийн телевиз Вьетнамын талтай хамтран баримтат кино хийх тухай сурвалжлага. Ерөнхий захирал Л.Нинжжамцын оролцоотой.


    2019.10.04. Баасан

    19:00 ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойд зориулсан мөнхөд дурсагдах гавьяа


    2019.10.02. Лхагва

    19:30 “Оюутан-Нарны элч 2019” Дэлхийн хөдөлгөөн Монголд

     
  • Mongold 0 on 2019.09.30 Permalink | Reply  

    2019.09. Олон нийтийн телевизээр 

    2019.09.27. Баасан

    18:40 “Бид хүүхдийн нэвтрүүлгийн уран бүтээлчид” МҮОНТ-ийн 52 жилийн ойд
    19:20 “Би Монгол хүн” хөрөг нэвтрүүлэг
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2019.09.19. Пүрэв

    18:30 Сүлд
    18:50 “Хорвоогийн нэгэн дууч болжмор” СГЗ зохиолч, сэтгүүлч Дамбадаржаагийн Намсрай агсны 70 насны ойд зориулав
    19:35 Замын-Үүд боомтын өртгөтгөл шинэтгэл
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2019.09.14. Бямба

    19:00 Монгол орны генетик нөөцийг ашиглах хууль эрхзүйн орчны хэрэгцээ шаардлага
    19:10 Робокон-2019
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Монгол гоо-2019” /давталт/


    2019.09.09. Даваа

    19:20 Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани үзүүлж байна: “Илч түгээсэн 60 жил”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:05 Гүний уурхай
    21:10 “Алсын хараа 25” Хот ба хөдөө- Бүсчилсэн хөгжил


    2019.09.02.

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ ба ОХУ-ын БХЯ-ны дэргэдэх “Звезда” телевизийн хамтарсан Халхын голын тухай 4 анги баримтат кинон нээлтийн арга хэмжээний сурвалжлага

    -MNB цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааны сурвалжлага


    2019.09.01. 

    “Долоо хоногийн тойм” хөтөлбөр

    -МҮОНР-ийн 85 жилийн ойн тухай тайлбар.
    -“Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форумын тухай сурвалжлага


    2019.09.01. 

    МҮОНР-ийн 85 жилийн ойн арга хэмжээний тухай мэдээ, сурвалжлага, шууд дамжуулалт

    -МҮОНР-ийн 85 жилийн ойн баярын хурал

    -Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа “Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форумын тухай мэдээ, сурвалжлага, шууд дамжуулалт


    Халхын голын 80 жилийн ойн холбоотойгоор МҮОНРТ-ийн нэвтрүүлэг, баримтат кино, түүний нээлт зэрэг арга хэмжээний сурвалжлагууд

     
  • Mongold 0 on 2019.08.30 Permalink | Reply  

    2019.08. Олон нийтийн телевизээр 

    2019.08.31.

    “Цагийн хүрд”

    -МҮОНР-ийн соёл урлагийн редакцид ажиллаж байсан ахмадуудтай танилцуулж байна гэсэн сурвалжлага. 


    2019 оны зун амралтын үе байсан тул МҮОНРТ-ийн сэлфидэлт харьцангуй бага байжээ. Голдуу Халхын голын 80 жилийн ойн холбоотойгоор МҮОНРТ-ийн нэвтрүүлэг, баримтат кино, түүний нээлт зэргийн талаар сурвалжлагуудыг байнга үзүүлжээ. 

    Тухайлбал, Халх голын ойд бэлтгэх Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсгийн хуралдааныг бүр “Цагийн хүрд”-ээр  сурвалжилж Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриаг гаргалаа. 

     
  • Mongold 0 on 2019.06.30 Permalink | Reply  

    2019.06. Олон нийтийн телевизээр 

    2019.06.20. Пүрэв

    18:55 “Робокон-2019”
    19:15 Говьд байгуулсан ойн төгөл
    19:20 Боловсрол: “Суурь судалгаа”


    2019.06.12. Лхагва

    19:20 Чадваржсан иргэд- Тогтворжсон амьжиргаа /ЧИ-ТА төсөл/

     
  • Mongold 0 on 2019.05.31 Permalink | Reply  

    2019.05. Олон нийтийн телевизээр 

    2019.05.31. Баасан

    “Цагийн үед”:

    МҮОНРТ-ийн ажилтнуудын хүүхдүүдийн дунд “Миний аавын ээжийн ажлын газар” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо.


    2019.05.29. Лхагва

    Цагийн хүрд”: 

    – УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдэгдэл: Сүрьеэгийн асуудлыг улс төржүүлж байна

    -“MNB хүүхдүүд” цэцэрлэг хичээлийн жилийн хаалтаа хийлээ.

    – Хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн яамны өмнө болсон цуглааны эсрэг тайлбар. Харин тэр цуглааныг “Цагийн хүрд” үзүүлээгүй.


    2019.05.26. Ням

    17:15 “Элч гэрлийн эзэд” Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит компанийн нэвтрүүлэг

    17:45 “Төл таван эрдэнэ” Сүхбаатар аймгаас бэлтгэв

    18:15 Засаг цаг

    19:15 Дэлхийн бренд Монголд

    19:20 Хөгжлийн замаар: “Жижиг дунд үйлдвэрлэл-1”


    2019.05.23. Пүрэв

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах санамж бичигт Л.Нинжжамц гарын үсэг зурсан тухай сурвалжлага


    2018.05.13. Даваа

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундах спорт наадмыг зохион байгуулж “Үндэсний олон нийтийн радио, телевиз үнэхээр амжилттай оролцов” гэсэн тайлбар

    -Зайсан толгойг моджуулах аяны тухай сурвалжлага. Агуулга: “Оюуны ундраа” групп Нийслэлийн 380 жилийн ой, Халх голын 80 жилийн ойг тохиолдуулаад ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүллээ. Мөн Зайсан толгойг моджуулах төслийг эхлүүлсэн байна. (нэвтрүүлэгч Ичинхорлоо). “Оюуны ундраа” группийн ерөнхий захирал С.Ганбатын “Зайсан хилл” цогцолборын дэргэд байгаль дэлхийгээ хамгаалах тухай яриа. “Бүх хүн мод тарьж пайз зүүх боломжтой” гэсэн тайлбар. Яг энэ сурвалжлагыг C1 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэв. Бусдын бэлтгэсэн сурвалжлагыг МҮОНРТ ямар нэгэн тайлбаргүйгээр авч үзүүлсэн байна.


    2019.05.11. Бямба

    19:20 Ухаалаг утсыг Мобикомоос авдаг


    2019.05.10. Баасан

    “Цагийн хүрд” 

    -Москвад ялалтын баяраар “Бадмаараг” хамтлаг дуулж оролцсон тухай сурвалжлага. МҮОНРТ- ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа: МҮОНРТ-ээс зарласан уралдаанд түрүүлсэн баг гэсэн агуулгатай. 


    2019.05.03. Баасан

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ дэргэдээ хараат бус эрэн сурвалжлах редакци байгуулсан тухай тайлбар. Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрөө гарч тайлбар хийв. 


    2019.05.02.

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ Жендерийн үндэсний хороотой хамтран ажиллахад гарын үсэг зурсан тухай. Ерөнхий захирал Л.Нинжжамцын тайлбар яриа.

     
  • Mongold 0 on 2019.04.30 Permalink | Reply  

    Олон нийтийн телевизэд юу дутав? 

    2019.04.30.

    Өнгөрсөн сард УИХ-аар МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилсон нь С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Н.Жанцан, Д.Өлзийбаатар, Д.Батсүх нар. Олон нийтийн телевиз маань улс орны хувь заяа шийдэгдэж байгаа мэт, бусад нэвтрүүлгээ цуцалж байгаад хоёр сувгаараа зэрэг, шууд дамжуулж, дундуур нь хуулийн заалт уншиж сүржигнэсэн хуралдаан дээр гишүүд их олон юм ярьсан ч бүх юм “намын бодлого” ба Ерөнхийлөгчийн тааллаар болж өнгөрөв. Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлээд шударгаар өрсөлдөөд гарчихаж магадгүй гэж их санасан хорин хэдэн эрхмийн гэнэн цайлганыг гайхаад баршгүй. Лав Үндсэн хуулийн цэцийн асан Жанцан “таны онол ба практикийн мэдлэг хэрэгтэй гээд санал тавихад нь зөвшөөрлөө” маягийн юм ярьж сайрхав. Уул шугамандаа дээрээс санал тавьдагүй, дороос нэр дэвшүүлдэг учиртай юм ш дээ.

    Ингээд нийтлэлч Д.Батбаярын оношилсноор, хаашаа ч дагаж харвахад бэлэн болсон сүрэг дахин нэг удаа сумаа ярсхийтэл тавилаа. Гэхдээ О.Баасанхүү (“Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь харагдаж байна”), Ц.Даваасүрэн (“Зарим нэг улсыг харж байхад улс төрийн нөлөө орсон харагдаж байна… Тархи угаадаг гол хэрэгсэл чинь үндэсний телевиз”). Л.Болд (“Олон нийтийн телевиз олон суваг нээгээд бүх арилжааны телевизтэйгээ өрсөлддөг CCTV болчихлоо”) гээд хоёр гурван тэрслүү гишүүн байсан.

    Амаараа шударга загнах аюулгүй юм чинь үлдсэн гишүүд магтаж шүүмжилж, гомдож, тал зассаныг тоочихгүйгээр дүгнэхэд, хар барааныг багасгаж, “стрессийн тойрог”-оос гаргах, нийгмийн гэгээрэл, энтертэйнментыг цагийг нэмэгдүүлэх, соён гэгээрлийн төв байх, ёс суртахууны бодлого явуулах, монгол хүнээ өнгө оруулах тухай захиа даалгавар зонхилж байлаа.

    Эрх мэдэлтнүүдийн төдийгүй нийт үзэгчдийн асар том эндүүрэл бол телевизийн дэлгэц тэр чигээрээ хар бараанд автсан гэх явдал юм. Яг үнэндээ муу муухай агуулга ямар ч телевизийн эфирийн цагийн өчүүхэн хувийг эзэлдэг. Олон нийтийн телевизийн тухайд гэвэл тэр чигээрээ ажил төрөл, ололт амжилт, бүтээн байгуулалт, тууз хайчлалт, нийгмийн хариуцлага, түүх уламжлал, концерт, найр наадам, зугаа цэнгэл. Төр, засгийн нэвтрүүлгүүд, хуулийг улаан цайм зөрчсөн сурталчилгаа, захиалгат төлбөрт, хулгайн нэвтрүүлгүүд бүгд эерэгт орно. Хар бараан нь хаана байна? Эсвэл авлига их байна, уялдаа  холбоог сайжруулах хэрэгтэй, бодлого дутагдаад байна гэсэн хэдэн өгүүлбэрээс төдийлөн хэтрэхгүй, хал балгүй, хоосон яриа хэлэлцүүлгийг хэлээд байна уу? Хэрвээ Их хурлын гишүүдийн хэлснээр МҮОНРТ дахиад гэрэл нэмэх юм бол цайраад юу ч харагдахгүй болно.

     
  • Mongold 0 on 2019.04.30 Permalink | Reply  

    2019.04. Олон нийтийн телевизээр 

    2019.04.28. Ням

    17:05 Бидний цөөхөн Монголчууд: “Эгэл баатар” /Япон улсаас/
    17:35 MNB World: “Playback” энтертаймент нэвтрүүлэг
    18:05 Сүлдэт баганын дэргэдээс: “Амь өрссөн алба”
    18:30 “Төл таван эрдэнэ” Төв аймгаас бэлтгэв
    19:00 Монос хүнс ХХК танилцуулга


    2019.04.27. Бямба

    18:10 Үл мэдэх ба түүний нөхөд
    18:40 “Төл таван эрдэнэ” Завхан аймгаас бэлтгэв
    19:10 Монос хүнс ХХК танилцуулга


    2019.04.04. Пүрэв

    19:00 Хөгжил дагуулсан зам


    2019.04.02. Баасан

    18:00 “Хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл” Хэнтий аймгаас бэлтгэв
    18:30 Нийгмийн хэлэлцүүлэг: “Хүүхэд-Мэдээллийн аюулгүй байдал”
    19:20 “Урлаг” теле сэтгүүл

     
  • Mongold 0 on 2019.04.30 Permalink | Reply  

    Олон нийтийн телевизийн өөрөгдөлт (сэлфидэлт) 

    2019.04.30.

    Өчигдөр буюу 4-р сарын 29-ны орой МҮОНРТ тайлангийн хурал хийжээ. Түүнийгээ “Цагийн хүрд”-ээрээ орон даяар цацав. Ерөнхий захирал нь ажлаа танилцуулж, тэгснээ ярилцлага өглөө. Удалгүй эрэн сурвалжлах алба байгуулан цуврал бүтээл гаргах ба хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд хэрэгтэй олон нэвтрүүлэг хийх ажээ.

    Монголын телевизийн №1 мэдээллийн хөтөлбөр бол “Цагийн хүрд”. Улс орны болон дэлхийн амьдралын хамгийн чухлыг үдэш болгон харуулдаг бараг албан ёсны учраас тэр юм. Төрийн алба, айлчлал, чуулган, хэлэлцээр, одон медаль, олон анхаарал татсан дуулиан гэх мэт. Харин сүүлийн жилүүдэд гол төлөв ерөнхий захирал Л.Нинжжамцын ярианаас бүтсэн МҮОНРТ-ийн өөрийн магтаал монголын том үйл явдлын тоонд хүч түрэн орсон байна. Хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж аудитын шалгалтын дүнг хэлэлцсэн, араас нь жилийн тайлан хэвлэгдэн гарсан зэрэг үйл явдлыг “Цагийн хүрд”-ээр дээрхийн адил дараалан сурвалжилсан билээ.

    Сэлфи гэрэл зураг гэж бий. Монголоор өөрөг (ӨӨРийн хөрӨГ) гэх. Харин манай олон нийтийн телевиз сэлфи буюу өөрөг сурвалжлагыг бий болгож монголын, магадгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаар зориг шулууджээ.

    Саяхны нэг жишээ. Монголд тэр өдөр болсон мянга, түмэн үйл явдлаас чухам үүнийг “Цагийн хүрд”-ийнхэн ер бусын мэдрэмжээрээ олж сурвалжилж чадав. Сурвалжлагын хамгийн эхний өгүүлбэрийг сонсох уу? “МҮОНРТ фитнесийн өрөөгөө шинэчиллээ”. Дуу алдмаар! Хэдэн төмөр нэмснийг ингэхлээр, нээлтийг яасан байхуу? Жинхэнэ уран бүтээлч хүмүүс учраас ноднин Москвад суугаа ЭСЯ-ныхан хонгилын өрөөгөө засварлаад тууз хайчилсныг хол хаясан байж таарна. “Цаг наргүй ажилладаг”, “шөнийн бор хоногтоо гэртээ ордог” танил хүмүүс нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн дасгал хийхийг харсан үзэгчдийн нүдэнд баярын нулимс цийлэгнэхээр сурвалжлага болжээ.

    Жендерийн мэдрэмжтэй шилдэг редакци тодруулахад MNB World суваг түрүүлсэн тухай “Цагийн хүрд”-ийн бас нэг сурвалжлагыг санаж байна. Захирлынх нь яриагаар бол жил гаруйхны өмнө байгуулагдсан хэрнээ өөрийн орны онцлог дээр BBC-ийн редакцийн бодлогыг нэмээд судалсан чинь ийм өндөр амжилтанд хүрчихсэн. Дэлхийгээр нэг шуугисан болов уу. Өөр нэг сурвалжлага анхандаа зүгээр л сэтгэл зүйн боловсролын сэдэвтэй хэлэлцүүлгийн тухай байсан. Гэнэтхэн “Сайн мэдээ түгээхийн ач тусыг харуулах нэгэн жишээ байна” гэж зарлаад МҮОНРТ ХААН банктай хамтарсан хавдрын эсрэг аяныг үзүүлж гарав. Тэртээ тэргүй олон жил үргэлжилсэн аяныг энд хамааруулсны шалтгаан нь  Л.Нинжжамц захирал уг хэлэлцүүлэгт оролцсонд байжээ. Ингээд МҮОНРТ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өдөр тутамдаа шуурхай ажиллаж эерэг мэдээлэл түгээхийг хичээдэг гэсэн оршилтойгоор захирлынхаа яриаг оруулахад, бид хүмүүсээ сургахын тулд Эрхүүгийн кино урлагын сургууль руу хүмүүсээ 100,100-гаар нь явуулж байна, гадна дотнын хөгжилтэй орнууд руу хүмүүсээ явуулж эхэлж байна, манай контентууд сүүлийн хоёр жил өөрчлөгдөж байгаа гэдэгтэй маш итгэлтэй байгаа гээд авч өгөх нь тэр. Үнэхээр зуу зуугаар нь сургасныг “Цагийн хүрд”-ээр хэдэнтээ гаргажээ. Мөн “MNB Хүний нөөцийн шинэчлэл” нэртэй нэвтрүүлэг 1,2-р сувгаар байн байн гарсан нь нөгөө зуу, зуун уран бүтээлч Эрхүү орж хичээлд суусны дэлгэрэнгүй тайлан ажээ.

    Монголын хамгийн алдартай цэцэрлэг бол MNB Kids боллоо. Албаны байр сав, төсвийн зардал мөнгөөр дэргэдээ цэцэрлэг байгуулсныг буруу зөв гэхгүй. Хамгийн гол нь түүнийгээ нэг хэсэг үзүүлж салсангүй. Нээгдлээ, баяр тэмдэглэлээ гэх мэтээр. Бид удахгүй тэр багш, хүүхдүүдийг таньдаг болох нь.

    Хэрвээ олон нийтийн телевизийн хамт олноос хэн нэгэн одон тэмдэг авах юм бол Төрийн ордонд гардаж авахаас эхлээд телевиз дээрээ хүрэлцэн ирсэн, хамт олон нь угтсан, Нинжжамц захирал хүлээж авсан гээд зогсохоо мартдаг удаа бий. Тавин жилийн ойгоор шагнуулсан арван хэдэн хүнийг “Цагийн хүрд”-ийнхээ хамгийн эхэнд нэг нэгээр нь тусгайлан танилцуулсан билээ. .

    Энэ бүхэн бол Нинжжамц захирлын хэлсэн “өөрчлөгдсөн контент”-ын жишээ юу? Эсвэл сэлфидээгүйдэлт үү?

    P.S: Үндэсний зөвлөлийг нөхөн сонгосон УИХ-ын чуулганы хуралдааныг “Цагийн хүрд”-ээр дэлгэрэнгүй тоймлон үзүүлсний араас яасан байхав? Арай ерөнхий захирал Л.Нинжжамц гарч яриагүй байлгүй дээ.

    Үгүй ээ, үнэхээр тэгсэн байна. Тэрбээр УИХ-ын хэлэлцүүлэгт дүгнэлт өгч том тайлбар хийжээ.

     
  • Mongold 0 on 2019.04.19 Permalink | Reply  

    “Энэ улс төрчдийн захиалгаар бас их хэт юм хийж байгаа шүү” 

    2019.04.25.

    УИХ-ын чуулганы 2019.04.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцсэн билээ.

    Уг хуралдааны тэмдэглэлээс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

    -Хоёрдугаарт, энэ улс төрчдийн захиалгаар бас их хэт юм хийж байгаа шүү. Одоо бүр нэр бүхий Их Хурлын гишүүд байдаг гээд л би сонсоод байгаа. Заавал орой болгоны ММ-ийн мэдээгээр миний нэрийг гарга, миний тухай мэдээ гарга. Нэг үг өгүүлбэр, нэг дүрс гарга гээд ингээд шахаад байдаг. Тийм хэрэггүй юманд эфирийнхээ цагийг ингэж тэр олон хүний хөдөлмөрийг үрж байхын оронд. Үнэхээр тэр өөрөө ярих дуртай хүмүүс байгаа бол тэр парламентын сувгаараа л энэ Их Хурлын гишүүд ярьдаг юм байгаа биз. Бусад үед нь жаахан энэ нийгэмд хэрэгтэй юм явуулдаг ийм зүг рүү одоо бас чиглүүлэх хэрэгтэй.

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

    – Гуравдугаарт нь, сүүлийн үед энэ Үндэсний олон нийтийн телевиз та нарт жилд 10.0 тэрбум төгрөг өгч байгаа шүү. Тэгэхэд төрийн мэдээллийг явуулъя гэхэд ахиад мөнгө нэхээд байна шүү. Тэгэх юм бол та нарт тэр мөнгийг өгөхгүй. Адилхан одоо телевизүүдтэй хамт яв. Одоо энэ Халхын гол дээр гэхэд л одоо бид нар зуун хэдэн сая төгрөг тавьж байна. 80 жилийн ой дээр. Яагаад гэвэл ингэхгүй бол бид нэвтрүүлэхгүй гэж. Тэгэх юм бол та нарт тэр мөнгө өгөхийн хэрэг байхгүй шүү. 

     
  • Mongold 0 on 2019.03.29 Permalink | Reply  

    2019.03. Олон нийтийн телевизээр 

    2019.03.29. Баасан

    19:30 MNB Хүний нөөцийн шинэчлэл

     
  • Mongold 0 on 2018.06.05 Permalink | Reply  

    Англи сэтгүүлч 

    2018.06.05.

    2018 оны 5-р сарын 30-нд Их Британийн ITV телевизийн Good Morning Britain хөтөлбөрийн сэтгүүлч Ричард Мэдили тухайн өдөр Африкт айлчилж байсан (цаана нь заанууд харагдаж байна) Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсонтой холбогдохдоо өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын экс тагнуулч Сергей Скрипалийг Английн Солсбери хотод хордуулсны дараа тэр сайд ОХУ-д хандаж “Амаа хамхиад зайлах хэрэгтэй” гэж хэлсэндээ харамсаж байна уу гэсэн асуулт тавьжээ.

    Хариулт, асуулт, хариулт хэрхэн үргэлжлэв?

    -Гайхалтай сайн ажилласан эмнэлгийн ажилтнуудыг зүй ёсоор үнэлэх ёстой …

    -Үгүй, үгүй, уучлаарай, та асуултанд хариулах уу? Та тэдэнд талархлаа илэрхийлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Ноён Уильямсон, би танд тодорхой асуулт тавьсан. Бид эмнэлгийн ажилтнуудыг талархах талаар минутын дараа ярьж болно. Та ийм бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэндээ харамсаж байна уу? Үүнийг л асууж байна. Та хариулж чадах уу?

    -Британийн нутаг дэвсгэр дээр аймшигт халдлага үйлдэгдэж, Британийн иргэн болон түүний охинд халдсаныг бид харлаа. Тэгээд бидний хариу арга хэмжээнүүд дэлхий нийт Британийн талд байгааг нотоллоо. Бид Орост юуг харуулсан бэ гэвэл …

    -Та харамсаж байна уу? Та Оросыг “Амаа хамхиад зайлах хэрэгтэй” гэж хэлсэндээ харамсаж байна уу? Ноён Уильямсон та энэ асуултад хариулна уу. Ноён Уильямсон та асуултанд хариулахгүй байна. Ноён Уильямсон би өөрийнхөө өмнөөс биш, үзэгчдийнхээ өмнөөс асууж байна. Ингэхээр та манай үзэгчдэд зориулан дараах асуултанд хариулж чадах уу? Нэг улсыг “амаа хамхиад зайлаад өг” гэж хэлсэндээ харамсаж байна уу?. Арай бүдүүлэг байсан гэж бодохгүй байна уу? Та энэ асуултанд хариулахгүй юм уу?

    -Бидний харсан зүйл бол энд, Нэгдсэн Вант улсад, манай иргэд, хотын оршин суугчдын эсрэг Оросын хийсэн үйлдэл гэж би үзэж байна…

    -Та бидний аль хэдийнэ мэдэх зүйлийг яриад байна. Солсберид юу болсныг бид мэднэ. Энэ хичнээн аймаар байсан, энэ хүмүүс амь насаа алдахад хичнээн ойрхон байсныг мэднэ. Гэхдээ ийм асуултаа дахиж тавья: Та “Амаа хамхиад зайл” гэж бүдүүлэг үг хэллэгийг Трамп маягаар ашигласандаа харамсаж байна уу? Тэнд юу болсныг ярихгүй байхыг хүсье, яагаад гэвэл бид юу болсныг мэднэ. Та тийм үг хэллэг хэрэглэсэндээ харамсаж байна уу? Үүнийг л асуух гэсэн юм.

    -Бидний хийсэн зөв зүйл бол холбоотнуудтайгаа нийлж Орост маш тодорхой ойлгуулсан явдал юм. Ингэх нь зөв байсан….

    -За за, Та асуултанд хариулахгүй байгаа тул ярилцлагыг өндөрлөе. Африкийн зааны төсөлд амжилт хүсье. Гэхдээ та тодорхой асуултанд тодорхой хариулсан бол бид таныг үнэлэх байлаа.

    Үүнээс хойш сайд Гэвин Уильямсон бүдүүлэг байтугай худлаа ярихаас болгоомжилдог болно. Яагаад гэвэл Их Британийн сэтгүүлчид асууж, тэгээд хоосон чалчиж худлаа нээрээ хариулбал амыг нь хамхиулж чаддаг юм байна.

     
  • Mongold 0 on 2018.05.16 Permalink | Reply
    Tags:   

    Монгол сэтгүүлч 

    2018.05.16.

    Туулын эрэг дээр барьж буй хууль бус барилгын эзэн, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “25-р суваг телевизийн “Ам нээвэл …” нэвтрүүлэгт орсныг сонсоод хотын энэ улс төрчийн карьер ерөнхийдөө дууслаа гэж бодсон шүү. Гэтэл…

    Уг нь Г.Мөнхтуул сайн сэтгүүлч. Даанч энэ удаагийн ярилцлагын асуултууд Туулын эрэгт ганц барилга арайхийж буулгасан тухай өгүүлбэрээсээ эхлээд буруу зөрүү, байн байн хариулт дэвсэж өгсөн, бүгд мэддэг баримтуудыг шууд асууж зүрхлээгүй, нэг ч тоо, нэр, га, огноо нэхээгүй. Хэрвээ сэдвээ судалсан бол Зайсан толгойн энгэрийг “Оюуны ундраа” хэрхэн хэдийд авсан, яагаад шүүх зарга болсон, тэр барилгууд нь хуулийн аль заалтаар зөвшөөрөгдсөнөөс эхлээд 2016 онд нийслэлийн ИТХ-аас тогтоол гаргаж Туул голын хамгаалалтыг бүсийг өөрчлөхдөө С.Амарсайханы барилгын урдуур байсныг хөдөлгөж араар болгосноор барилга барьж буйгаа зөвтгөх нэг боломжийг олгосон, одоо яагаад хууль зөрчиж барьсаар байгааг асууж тодруулах байсан юм. Нэгэнт тэгэж чадаагүйгээс хойш цаадах нь өөрийгөө хууль, шударга ёсны билэг тэмдэг, авлигын эсрэг тэмцлийн манлайд өргөмжилж, дундуур нь баахан барьцаа, шантааж шургуулсан төдийгүй хууль бус барилгыг нь бараг баталгаажуулсан ярилцлага болчихов.

    Тэрүүхэн хэсгийг сийрүүлбэл,

    Сэтгүүлч: Туул голын  бургасыг бас тайраад л одоо барилга бариад эхэллээ гэдэг асуудал бас яригдаад л байсан. Хамгийн сүүлд гэхэд л Туул голын эрэг дээр барьсан барилгыг  цагдаатайгаа нийлээд нураах гэж нэлээн бараг УИХ-ын түвшинд ярьж байж арай гэж нэг юм эхлэх шиг болсон. Тэхээр энэ асуудал дээр цаашдаа ер нь Туул голын бүсийг хамгаалах асуудал дээр Хотын захиргаа яаж анхаарах юм?

    С.Амарсайхан: Туул голын бүсийг хамгаалах асуудал дээр тал талаас нь анхаарах ёстой бодлого шийдвэрийг нь нэгтгэх ёстой.  Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэг үг байдаг. Анхнаасаа энийг  бодлоготой төлөвлөгөөтэй зохион байгуулалттай

    Сэтгүүлч: Газрын нь хууль бусаар олгосон юмаа даа, янз нь

    С.Амарсайхан: Хууль бусаар олгосон гэж би хувьдаа бол ойлгохгүй байгаа. Иргэд хууль бусаар олгоно гэхээр  нэг бол хулгайлаад авахыг, эсвэл хууль зөрчөөд  булаагаад  авахыг хэлдэг байх.

    Сэтгүүлч: Тодорхой албан тушаалтан бас эрх мэдлээ хэтрүүлээд, одоо өгөх ёсгүй газар …

    С.Амарсайхан: Би өөрийн чинь асуултыг бас ерөнхийд нь гадарлаж байна. Над руу чиглүүлсэн асуулт  байх шиг байна. (Сэтгүүлч инээв). Би албан тушаалаа аваад Иргэдийн Хурлын дарга болоод энэ хувийн компанитай холбоотой газартай холбоотой, нийслэлтэй, Туулын голтой холбоотой ямар ч асуудалд  орооцолдоогүй, оролцоогүй

    Сэтгүүлч: Газар олгох зөвшөөрөл өгөөгүй …

    С.Амарсайхан: Зөвшөөрөл өгдөг хүн нь ч би биш, өгсөн ч би авахгүй.

    Сэтгүүлч: Тийм л дээ.

    С.Амарсайхан: Тэр битгий хэл манай олон газруудыг одоо байдаг энэ тэр гээд гүтгээд доромжлоод явж байгаа зүйлүүд зөндөө бий.

    Сэтгүүлч: Таныг  ч бас энэ Туул голын эрэг дээр бас нэг барилга барьсан, барих гэж байгаа асуудал хэл ам яриад л байх шиг байна л даа.

    С.Амарсайхан: Зайсанд барилга барилаа, Туулын голын бутыг хугаллаа, сүйтгэлээ гээд л байгаа.  Тэр асуудал дээр жаахан бодитой мэдээлэлтэй, тэгээд  үндэслэлтэй тодорхой зүйлүүдийг гаргаж яривал уг нь зүгээр байгаа юм.  Миний хувьд бол  бизнес хийгээд явж байсан хүний хувьд хотод нэг ч гэсэн хүнд хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй  нийгмийн бүтээн байгуулалт хийчихий гэж  манай компани үндсэндээ Зайсан хавийн энэ хөрөнгө оруулалтыг хийгээд, үнэхээр амиа бодсон хувиа бодсон бол энэ архины  пиво тэгээд  хуушуурны хогонд дарагдчан байсан  Зайсанг бол  орон сууц бариад  зараад явчихуул  бусдын адил  зараад явчих боломж нь байж л байсан

    Сэтгүүлч: Та газрын зөвшөөрлийг яг ном журмын дагуу авсан уу. Яаж авсан?

    С.Амарсайхан: Ном журмынх нь дагуу, ер нь Байгаль орчны яам чинь  газраа  олгохдоо  байгаль орчны үнэлгээ хийлгэдэг.

    Сэтгүүлч: Зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр?

    С.Амарсайхан: Аялал жуулчлалын чиглэлээр. Тэгээд зөвшөөрлийг нь өгөөгүй байхад  хэн нэг нь очоод тэнд булаагаад нэг сайдынх нь гарыг барьж байгаад  зуруулаад  авсан, эсвэл  Хотын захирагчийнх  нь толгой дээр буу тулгаад авсан юм байхгүй гэж бодож байна.

    Сэтгүүлч: Эсвэл мөнгөөр цохиод авсан ч юм уу тээ …?

    С.Амарсайхан: Эсвэл мөнгөөр худалдаад авсан юм байхгүй гэж бодож байгаа. Буулгана гэвэл Улаанбаатар хотын Туул голын дагуу байгаа  River garden –аас  эхлээд энэ Villa Vista  гээд бүгдийг нь буулгах хэрэг гарах байх

    Сэтгүүлч:  Богдхан уулын орчимд уул нь  аялал жуулчлалын зориулалтаар газар  авчихаад бүхэл бүтэн орон сууцны хороолол барьчихаад тэгээд хэн ч  ямар ч хариуцлага тооцохгүй, тооцуулах ч үгүй гээд сүүлдээ бүр Богд уулыг дархан цаазат  тусгай хамгаалалтын бүсийг  болиулъё,  суурьшлын бүс болгоё гээд ийм асуудал хүртэл яригдаад эхэллээ л дээ

    С.Амарсайхан: Одоо суурьшлын бүс  угаасаа болцон ш дээ. Богд уулын энэ …

    Сэтгүүлч:  Уул нь дархан цаазат газар биз дээ.  Яагаад?

    С.Амарсайхан: Яагаад гэдгийг  анхнаасаа тэр бодлого шийдвэрийг газар өмчлүүлсэн, эзэмшлүүлсэн, хяналт тавьсан гар хөлийн үсэг зурсан нөхдүүдтэй нь эхэлж асуудал ярих. Тэд нараас нь тодруулбал надаас илүү оновчтой хариулт өгөх байх гэж бодож байна. Одоо жишээ нь  Богд уулын орчимд  40 гаруй мянган, бараг  50-иад мянган  иргэд оршин суурьшдаг юм билээ. Орон сууцаа барьчихсан  энэ олон бизнес эрхэлж   байгаа  энэ олон  барилга байшин барьсан ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг бүгдийг нь гэмт хэрэгтэн гээд дуудах гэж  байгаа юм уу. Бүгдийг нь хууль цаазын байгууллагуудаар аваачиж шийтгэж  яллах ёстой гэж яриад  байгаа юм уу, би бол энийг ойлгохгүй байгаа.  Мэдээж Туул голоо  хамгаалах асуудал гэдэг дээр бид хамгаалах  ёстой.  Хамгаалах ажлуудыг хийх ёстой, хийж ч байгаа гэж ойлгож байгаа. Бодитой шийдлээ гаргаад хийсэн ажилгүй, дэмий улстөржүүлж хийрхээд эцэст нь ямар ч үр дүн байхгүйгээр албан тушаалтнууд нь  авилгачид нь улс төрөө хийгээд хожоод явдаг тэгээд их шударга царайлаад  улс төрийн оноо аваад явдаг, ард нь хохирдог хүмүүс нь  аж  ахуйн нэгжүүд, иргэд байдаг ийм дүр зурагтай бид нар  хорин жил, гучин жил явж ирсэн ш дээ.

    Сэтгүүлч: Магадгүй би бас таныг Зайсан орчимд том барилга бариад явчихлаа, энийг  магадгүй  цаашдаа аялал жуулчлалын зориулалтаар биш өөр зориулалтаар ашиглаад  томоохон ашиг сонирхлын үүднээс өөрчлөөд явчихвий гэсэн хардлага байна?

    С.Амарсайхан: Уг нь бол би төрийн алба хашиж байгаа хүн.  Хувийн компанийн талаар өөрийн ч бай, хүний ч бай хүний юм яриад байх тийм шаардлага сонирхол ч байхгүй гэж бодож байгаа. Гэхдээ  нэгэнт яриа энэ тал руугаа орчихсон учраас  хувийн компанитай холбоотой, “Оюуны Ундраа” компанитай холбоотой  төсөл хөтөлбөр бүтээн байгууллалтын … Зайсан хийлгээд  байна  .. Зайсан  Square гээд бий  энэ бол яг л  одоо зориулалтынхаа дагуу үзвэр үйлчилгээ аялал жуулчлалын, тэгээд энэ гадаад дотоодын зочин гийчин  ирээд бас ороод аяга кофе уучихдаг, алжаалаа тайлчихдаг  энд элдэв янзын орон сууц яриад бариад эсвэл  болох бүтэхгүй зүйл хийгээд тавьсан  бол эцэст нь зүгээр  хэлэхэд яг зориулалтаар нь энэ газрыг  ашиглаж байгаа ганц  компани л бий… Бусад нь  эргэн тойрон одоо  бүгд орон сууц  байгааг та хэд ер нь харж байгаа.

     
  • Mongold 0 on 2018.05.03 Permalink | Reply  

    Тэнцвэржүүлсэн мэдээ 

    2018.05.03.

    Тавдугаар сарын 2-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр гарсан хоёр сурвалжлагыг онцолж байна. Нэг нь муу, нөгөө нь сайн. Эхнийх нь Туул голын хамгаалалтын бүсэд хууль ноцтой зөрчсөн барилгын тухай. УИХ-ны гишүүн, сайд дарга нар очиж үзээд хүч мөхөсдөн толгой сэгсрээд буцаж байна. Хоёрдахь нь сайн мэдээ гэнэ. “Туул голын сайн жишээг дурдая” гэсэн оршилтой. Үзэхэд, Туулын эрэгт биш, Зайсан толгойн өвөрт машины зогсоол нээгдсэн тухай ажээ. Олон машин багтана, харуул манаатай. Улс даяар алдарших хувьтай азтай зогсоол.

    Гэхдээ жинхэнэ алдарших ёстой нь “Оюуны ундраа” групп. Яагаад гэвэл энэ барилга, зогсоол хоёулаа түүнийх. Зайсангийн энгэрт үйлчилгээний цогцолбор байгуулаад урдах талбайнуудыг зогсоол болгож эзэмшжээ. Олон нийтийн телевиз шүүмжилсэндээ санаа зовж (яг үнэндээ УИХ-ын гишүүний амаар хэлүүлсэн, бас “Оюуны ундраа”-г нэрлээ ч үгүй)  зогсоолыг хайж олоод магтжээ.

    Олон нийтийн телевизийн тэнцвэртэй мэдээ гэж нэг иймэрхүү.

     
  • Mongold 0 on 2018.04.19 Permalink | Reply  

    Телевизийн мэдээний товч түүх 

    2018.04.19.

    Би 1967 оны 9-р сарын 1-нд нэгдүгээр ангид элсэж орсон бол Монгол телевиз надаас хорь гаруй хоног хоцорч 9-р сарын 27-нд албан ёсоор нэвтрүүлгээ эхэлсэн байдаг. Зурагт радио гээчийг аавыгаа даган айлд очихдоо бүтээлэгтэй байхад нь анх харж билээ. Эхний хэдэн жил манайх, бас хөршүүд маань зурагтгүй байсан тул хааяа айлд үздэгсэн. Гэхдээ зөвхөн киног. Нэгэн орой хэдэн хашааны цаадах айлд очиж өөр шигээ баахан жаалуудын хамт гэрийнх нь гаднаас чагнаж байгаад мэдээ дуусмагц гэрт нь пирхийн орцгоосноос болж хөөгдөх шахсанаа өрөвдүүлж, хэний хүүхдэв, дуу гарч болохгүй, нусаа чанга татахгүй шүү мэтийн болзолтойгоор үүдэнд нь цаг гучин минут яг зогсож киногоо үзээд дуу шуутай харьцгааж билээ. Өнөөдрийнхөөр бол Корпорэйт-ийн VIP тоглолтын дараа юм уу даа. Дүү нар сайндаа л радиогоор үлгэр сонсоод унтсан байж таарна.

    Даанч айлууд өдөр болгон оруулахгүй, тэгээд ч манайхан явуулахгүй тул хэдийд үзээд алдахаа сонгох хэрэгтэй. Ингээд би ээжийнхээ захиалсан нам, засгийн төв хэвлэл – “Үнэн” сониныг уншдаг болов. Гэхдээ зөвхөн Мягмар гаригийн дугаарыг. Бас зөвхөн арын нүүрний доод хэсгийг. Тэнд зурагтын долоо хоногийн мэдээ гардаг учраас. (Даваа гаригт Монгол телевиз ба “Үнэн” хоёулаа амардаг байсан санагдана). Харамсалтай нь киноны тайлбар байхгүй тул нэрэнд нь хайр майр орсон байвал (гэнэт үнсэлцээд эхэлбэл хүүхдүүд байтугай томчууд улалзана) тэрүүхэндээ хаширлаж алгасна. Хэрвээ залуу, хөрш, уул, зам, дуудлага гэсэн нэр харагдвал юун тухайг тааж ядна, “Хоёр байлдагч”, “Тусгай даалгавар” юмуу “Тагнуулчийн дууль” байвал … зурагттай айлын хүүхэдтэй тоглохдоо худлаа хожигдох, бөглөөгөөр хахуульдах мэтийн аргууд байдагсан.

    Харин 1970-1971 оны үед манайх “Темп” нэртэй зурагтыг УИД-ээс 1900 төгрөгөөр авч, би сониноос “Телевизорын дэлгэцнээ” гарчигтай мэдээг хайчилж дээр нь хүндэтгэлтэйгээр залдаг болов. Хаалга онгойход сэвүүлж хийсгэхгүйн тулд гэрийнхээ үнэт эдлэл – гуулин (байх аа) бурхнаар даруулаад л. Бурхнаар шүү. Ингээд хичээлийн хуваарийг эс тооцвол тусдаа долоо хоногийн төлөвлөгөөтэй болж байгаа юм. Хагас сайнд байлдаантай кино үзнэ гээд л. Улс орныг намын программ залж байх тэр үед над шиг нөхдийг телевизийн программ!

    1990 онд хүртэл Монголд зурагтын мэдээтэй сонин гэвэл “Үнэн”-ээс гадна “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”  байжээ. Харин дараа нь “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” нийтэлдэг болов. Хувийн, “чөлөөт” хэвлэлүүд олноор гарч эхэлсний дунд том хавтгай цаасан дээр палийтал хэвлэсэн телевизийн мэдээнүүд ч үзэгдлээ. Хичнээн өнгө зүсгүй ч маш сайн борлогдож буйг мэдсэн монгол телевизийнхэн “Цэнхэр дэлгэц”, дараа “Долгион” нэртэй өөрийн сониныг эрхлэв. Өрсөлдөгчдөөсөө мэдээгээ харамлана, мөнгө нэхнэ. Нөгөөдүүл нь ардчилсан нийгэмд телевизүүд нь мэдээгээ том сонинууддаа үнэгүй өгдөгийг нотолж ичээхийг оролдоно.

    1990-ээд оны дундуур UBS, 25-р суваг, кабелийн телевизүүд гарч ирснээр зурагтын мэдээний алтан үе эхлэв. Цагаан шаргүй бүгд нүүр нүүрээр нь нийтэлнэ. Зарын сонинууд нэг хэсэг телевизийн мэдээтэй байлаа. Дараачийн Цэнхэр дэлгэц, Долгион, Дэлгэц, ТВ суваг, Кабель ТВ, Сансар, ТВ зар сурталчилгаа, ТВ долоо хоног, ТВ ертөнц, ТВ суваг,  ТВ хөтөч, ТВ …TV … гээд цувж өгсөн дөө. “Өнөөдөр” сонин гэхэд телевизийн мэдээний дагуултай байв. Эдгээрээс хамгийн томорсон нь Г.Баярсайханы  “Цэнхэр дэлгэц” бөгөөд хувь ширхгээрээ шар сонинуудтай ч өрсөлдөж, хэрвээ би андуураагүй бол зарим дугаар нь 100 мянгыг давсан. Өөдөөс нь Монгол телевиз өөрийн сониныг бүтэлтэй бүтэлгүй гаргаж өрсөлдөхийн зэрэгцээ хөтөлбөрөө нэг зарж, нэг больсоор хоёр зууныг дамнан үзэлцсэн түүхтэй. “Цэнхэр дэлгэц” сонин гэрээний дагуу төлбөрөө олон сарын турш хийгээгүй учраас” гэрээгээ цуцалсан тухай  зарлана, эсхүл “МТВ-гийн хөтөлбөрийг зөвхөн манай сонин нийтэлнэ”, “Хэрвээ телевизийн хөтөлбөрийг хууль бусаар нийтэлбэл тухайн дугаарыг орлогын 70 хувьтай тэнцэх төлбөр оногдуулна”, Телевизийн мэдээ бол МРТХЭГ, “Телевизийн мэдээ” сонины өмч мөн”. “Хэрэв МТВ-ийн хөтөлбөрүүдийг хуулбарлан авч нийтэлбэл нийт хэвлэгдсэн тоо ширхэгийн хагастай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулна” гэх мэтээр анхааруулна.

    Шинэ зууны эхээр “Цэнхэр дэлгэц” сонин яагаад ч юм өр зээлэнд орж, эзэн нь сонгуульд нэр дэвшсэний дараа өөрөө хаагдсан бол TV9, TV5, NTV, SBN ар араасаа мэндэлснээр Монгол телевиз монополь биш больж, “TV & R хөтөлбөр” сониноо ч бас зогсоов. Энэ үеэс телевизийн “зуугийн мэдээ” гэсэн бараг брэнд бий болов. Цаасны хэмжээ А3, нүүрний тоо 4, заримдаа нэмэлт хуудас хавчуулна, төдөлгүй бүгд 8 нүүртэй. 100-хан төгрөг учраас хэн ч авч чадна. Жинхэнэ ардын сонинууд. Монголд гарч буй дотоод, гадаад, кабелийн бүх сувгийн долоо хоногийн хөтөлбөрийг нүд эрээлжилтэл жагсааж, завсар зайг нь зар, чимэглэл, онигоо, үгийн сүлжээгээр сайн чигжинэ. Тэр ихийг багтаах гэж үсэг нь жижгэрсээр, томруулдаг шил дагалдуулж зарвал яасан юм гэсэн саналыг дэвшүүлж байлаа, би. Тэдгээр сонинуудын нэг нь 80 мянган хувь хэвлэгдэж байв. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өөрийнхөө сайхан зураг, агуу намтрыг байршуулсан тусгай дугаарыг мөн ч их захиалж хэвлүүлж тараасан. Айлын гэрт бүтэн долоо хоногийн турш нэгэн эрхмийг сурталчлаад хэвтэх хугацаанд өрхийн томчууд ба багачууд өдөртөө нэг биш удаа гартаа авч нэр дэвшигчтэйгээ уулзаж учирна…

    Явсаар 2010-аад оноос телевизийн мэдээнүүд долоо хоног тутмын сэтгүүл болж хувирав. TV 7 хоног, Инфо ТВ, UBS телевизийн арай далбагар TV Zone, бас сүүлдээ “Соронз”-ын загварт шилжсэн Like гэх мэт. Цаас нь зузаан, шохойтой, өнгө будаг, зураг чимэглэл бол тансаг. Барууны сэтгүүлүүд хажууд нь бүрсгэрдүү харагдана.

    Гэтэл … Саяхан анзаарсан чинь энэ мундаг сэтгүүлүүд байтугай зуугийн мэдээнүүд хаана ч алга. Утсаар захиалж болдог ноён пиццаг дагаж ирдэг Инфо ТВ хүртэл тэр пиццатайгаа хамт сураг тасарчээ. UBS телевизийн “Цай юу, кофе юу?” нэвтрүүлгийн төгсгөлд зочиддоо TV Zone сэтгүүлээ бэлэглэхээ больсон байна. Харамлаагүй, зүгээр л хаагджээ. Одоо зөвхөн сэтгүүлч М.Энхээгийн “TV 7 хоног”  хэмээх “зургаан зуугийн мэдээ” (инфляци!) тэсч үлдсэн ба нөгөө алтан үеийнхтэй харьцуулахад хамаагүй цөөн хувиар гарч байна.

    Юу болов? Зөвхөн дотоодынх гэхэд тоо нь 50-60 хүрсэн олон суваг байхад зурагтын мэдээ бүр цэцэглэмээр. Юнивижн дээр гэхэд сувгууд хөтөлбөртэйгээ цуг байдаг ч элдэв сонин нэр бүхий үй олон нэвтрүүлэг, киноны агуулгыг ганц өгүүлбэрээр ч болов хэлээд өгвөл яав ч илүүдэхгүй. Одоо гарч байгаа туркийн олон ангит “Хулгайлагдсан хүү”, японы “Гэгээн мөрөөдөл”, солонгосын хэт олон ангит элдэв “Жумун” дээр өнөө орой хэн хэнтэйгээ юу яахыг хэлж өгөөд хорхойг нь дарчихвал, эмэгтэйчүүд голдуу үзэгчдийн цаг зав түм бумаар хэмнэгдэж улс орны хөгжил хурдсахгүй биз? Нээрээ хэт их мэдээлэл цаасан дээр багтахгүй байж магадгүй. Тэгвэл цахимаар? Zuragt.mn гэсэн сайт байдаг ч тэнд зөвхөн хөтөлбөр харагдлаа.

    Өнөөдөр телевиз их өөр болжээ. Үзэгчдийн хувьд сувгууд, IPTV, DDISH, ухраах, видео сан энэ тэр нь Интернэт, фэйсбүүктэй холилдоод эх захгүй орон зай, эцэс төгсгөлгүй урсгал. Их найрагчийнхаар бол, хүн бүр дэлгэц ширтэж, гар утсаа шагайсаар мянга мянган өдөр өчүүхэн ч чөлөө завгүй. Шал дэмий юм байвал товчлуур дараад хаяж орхино, үнэхээр хэрэгтэй гэвэл youtube дээрээс ч юм уу олно. Дараа дараачийн нэвтрүүлэг, кинонууд цунами мэт үргэлжилнэ. Телевиз өөрөө хөтөлбөр, хөтөлбөр өөрөө телевиз болсон байна. Телевизийн цаасан мэдээний үе өнгөрчээ.

    Алсыг харья. АНУ-д TV Guide нэртэй телевизийн мэдээний авсаархан сэтгүүл 1970-аад онд хориод сая хувиар хэвлэгдэж Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Сая сонирхвол, хаагдаагүй, гэхдээ ердөө 1,8 саяар гардаг аж.

     
  • Mongold 0 on 2018.03.13 Permalink | Reply  

    Олон нийтийн телевизийн мэдрэмжийн асуудалд 

    2018.03.13.

    Их Британийн BBC телевиз болон Данийн THE WHY байгууллагын бэлтгэсэн “Дэлхийн түүхүүд” баримтат киноны төслийг Монголын үндэсний олон нийтийн телевиз эхлүүлжээ. Бүтэн жилийн турш долоо хоногийн Даваа гариг бүр нийт 54 киног үзүүлнэ. Ихэнхдээ хөгжиж буй улс орнуудын охид, эмэгтэйчүүд болон зовж зүдэрсэн хүмүүсийн сэтгэл шимшрэм амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүд.

    Харин 3,4-р сарын эфирийн төлөвлөгөөг харахад тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг “Путины үнсэлт” нэр содон харагдав. Гол баатар нь 19 настай Маша бүсгүй. Танилцуулгад бичсэнээр “Оросын залуучуудын байгууллагын гишүүн, үндсэрхэг үзэлтэн. Гэвч түүнд үзэл бодлын эрх чөлөөг мэдрүүлэх нэгэн хүн гарч ирдэг. Машагийн үзэл бодол, итгэл үнэмшилд хуучнаараа үлдэх үү? шинэ замыг сонгох уу?, өмнөхөө хамгаалах уу? ирээдүйгээ өөрчлөх үү? гэдэг сонголт тулгарна” гэжээ. Интернэтээр үргэлжлүүлж судлахад, Маша буюу Мария Дрокова нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилж байгуулсан “Наши” хөдөлгөөний комиссар байсан ба 2009 онд нэгэн арга хэмжээн дээр Путиныг хараад хөөрсөн сэтгэлээ барьж дийлэлгүй очиж үнссэн (Яг үнэндээ “Путиныг үнсэгч”!), нэг удаа Путинд хөшөө босгох санал дэвшүүлсэн, сүүлдээ комиссарын сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсаныхаа дараа буруу замаар тууж явснаа ухаарч сөрөг хүчинд шилжсэн аж.

    Товчхондоо, Путиныг дэмждэг байсан, гэхдээ аль 2013 онд татан буугдсан оросын “Манайхан” (Наши) хөдөлгөөнийг сөргөөр харуулсан ийм киног манайхан одоо, 3-р сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш буюу Путин ялсныг (тэгэх биз) зарлах үдшийн ид оргил цагаар олон нийтийн телевизээр үзүүлэх юм байна. Хугацааг сүрхий сонгож. Гагцхүү энэ агуу мэдрэмж манайхны юу, эсвэл цуврал киногоо зүгээр шахам өгсөн тэднийх үү? Юутай ч барууныхны Оросыг хардаг өнцөг энэ үдэш биднийх байх нь.

    Хуучин социалист орнуудын дундаас Югославын тасархай Сербийг эс тооцвол Оросыг хамгийн бага муулдаг нь манайх. Зүүн Европын, ялангуяа Зөвлөлтийн бүгд найрамдах байсан улсууд эргээд хэрхэн давшилж буйтай харьцуулахад манай найрамдал хэвээрээ. Яахав, бид түүхээ өөрийнхөөрөө бичдэг болсноор XX зуунд Монголын тусгаар тогтнолыг Богд эхлүүлж, Ардын (Хувьсгалт) Нам гартаа авч, ардчилагчид жинхлүүлсэн, харин улаан оросууд зөвхөн саад хийсэн болж таарч байх шиг. Буруу зөв ч бай хамтдаа явсны билэг тэмдгүүд бүдгэрсээр байна. Сталины хөшөөг аль эрт, Ленинийг түрүүхэн буулгасан. “Хувьсгалт Монгол” танк  120 мянгатаас хөөгдөж, нэг мэдэхэд Зайсан толгойн энгэрийг булаан эзэлсэн соёл-амралтын цогцолборын харуулд зогссон бол Зөвлөлтийн дайчдын хөшөө толгойн чимэг нь болжээ. Их зохиолчийн хэлснээр, хүний явдал их хувирсан байна.

    Харин уг цогцолбор дахь Ялалтын баяраар ч асахаа больж мөнхөрсөн мөнхийн гал дээр монголын неонацистууд гэж харагдах хэсэг залуучууд гишгэлж зогсоод “Хайль Хитлер” маягаар гараа сунгаж авахуулсан зургийг саяхан олж харлаа.

    Оросын “манайхны” нэг хүүхний залуу насны элдэв дэмийрлийг зорилготойгоор дэвэргэснийг даган баясаж цагаа үрэхийн (киноны эхэнд ба төгсгөлд студийн, бас Интернэтийн live хэлэлцүүлэгтэй гэж байгаа)  оронд өөрсдийн “манайхны” хүмүүжилд санаа тавих ямар нэгэн мэдрэмж төрдөггүй юм байх даа, Монголын олон нийтийн телевизэд.

    Уг кино 2012 оных юм байна. Өнөө цагийн хурдаар бол дэвэн галавын явдал. Одоо Маша аль хэдийнэ Америкт гарсан, саяхан “ногоон карт”-ны эзэн болсон гэнэ. Тийм учраас МҮОНТ санаа амарч болно.

    2018.03.14.

     
  • Mongold 0 on 2018.02.01 Permalink | Reply  

    Их хурлаас их хуралд 

    2018.02.01.

    Хэдхэн өдрийн дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ээлжит их хуралтай. Улс төрийн сонгуулиар төр, ерөнхийлөгч хоёр солигдчихоод байхад энд бас даган баясах нигууртай. Сэтгүүлчдийн байгууллагын толгойд хэн хэзээ гарч, хичнээн сууж, хэзээ бууж, хаашаа дэвшиж, хэнээс цол хэргэм хүртсэн түүхийг санахад л ойлгомжтой. Гэхдээ одоо улс төр холион бантан учраас 2-р сарын 8-нд бас тийм байх биз. МАН, АН-ын зүүн баруун жигүүрээс Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга (бас “Зиндаа” сэтгүүл, сайтын эрхлэгчийн ажлыг хавсардаг) Мандахбаяр, Бат-Үүлийн үеийн нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Түвшинтөгс гээд нэрс дэвж, хажуугаар нь гүйчих санаатай нөхдүүд ч дуулдана.

    1990 он хүртэл монголын бүх сонин сэтгүүл, нэг радио, ганц телевиз, эрхлэгч, сэтгүүлч, идэвхтэн бичигч, найруулагч, операторуудыгхамт багтааж ирсэн Сэтгүүлчдийн холбоо 1990 оноос хойш хуваагдаж, буцаад нэгдэж, нэрээ хэд сольсоор өдий хүрчээ.

    Өнөөдөр 2018 он. Ардчилсан, олон ургальч, хувийн өмчтэй нийгэмд хэвлэл мэдээллийнхэн аль хэдийнэ тус тусын эрх ашгаа хөөсөн. Эзэд гэхэд бүр хориод жилийн өмнөөс сонины холбоо, телевизүүдийн холбоо, өдөр тутмын сонины холбоо гэхчлэн зиндаархаад салж оджээ. Бүр дэргэдээ өөрийн сэтгүүлчдийн холбоог байгуулсан. Чөлөөт сонинуудын холбоо, чөлөөт сэтгүүлчдийн холбоо гэж дуулддагсан, одоо сураг тасарчээ. Монголын радио телевизийн академи, Монголын сэтгүүл зүйн академи, эмэгтэй сэтгүүлчдийн “Даймонд” клуб гэж үе үе цухуйдаг.

    Өнөөдөр цахим сайтууд тоогоороо тэнгэрийн ододтой мөчөөрхдөг болсныг дагаж мэндэлсэн холбоодыг нэг амьсгаагаар нэрлэе. 1. Монголын сайтын холбоо. 2. Монголын мэдээллийн сайтуудын холбоо, 3. Монголын тэргүүлэх сайтуудын холбоо, 4. Монголын үндэсний сайтуудын хөгжлийн нэгдсэн холбоо, 5. Монголын мэргэжлийн сэтгүүлчдийн сайтын холбоо. Нээрээ шүү! Бүгд Ерөнхийлөгч, дэд, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын иж бүрдэлтэй. Саяхан Ерөнхийлөгчийн мэндчилгээ гэсэн гарчиг хараад зогтуссан чинь сайтын холбооны Ерөнхийлөгчийнх байсан. (Дашрамд хэлэхэд, сайтынхан ингэж ард түмэндээ хандах тун дуртай). Харилцаа, хамтын ажиллагааг дэмжигч сэтгүүлчдийн холбоо фэйсбүүкт ул мөрөө үлдээсэн харагдана. Спортын сэтгүүлчдийн холбоо, Парламентын сэтгүүлчдийн холбоо аль эртнийх бол Залуу сэтгүүлчдийн холбоо, ялангуяа Шинэ үеийн залуу сэтгүүлчдийн холбоо дөнгөж өчигдөр мэндэлсэн байж таарна. Өнгөрсөн ням гаригт Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо үүсгэн байгуулах хурлаа хийж дахиад нэг Ерөнхийлөгчийг төрүүлэв.

    Ингээд салаад явчихлаар сэтгүүлчид, сэтгүүл зүй нь тунаж үлдээд жинхэнэ ариун мөрийн замд ороход хангалттай хугацаа өнгөрсөн ч МСНЭ өнөөдөр өөрийгөө олж чадаагүй. Нөгөө л эзэд, дарга, эрхлэгч нар. Юун хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хараат бус байдал. Сургахыг Хэвлэлийн хүрээлэн, судлахыг бас Хэвлэлийн хүрээлэн, нийтлэл нэвтрүүлгийг бүртгэж тоолохыг Максима, ёс зүй сахиулахыг Хэвлэлийн зөвлөл, халамжлахыг компаниуд, сонгуулийн үеэр бол намууд, нэр дэвшигчид, харин шагнахыг холбоод өөрсдөө хийдэг болсон тул МСНЭ дахиад хэдэн өргөмжлөл нэмэх, ой тэмдэглэх, элдэв арга хэмжээнд нэрээ хавчуулахаас хэтрэхээ больжээ. Харин сүүлийн хэдэн жил Хятад, Өвөр Монгол руу олон удаа айлчилж чадсан байна. Ядахдаа нэг ч гэсэн ажлыг сайн хийсэн нь яамай даа.

    Мэдээж хэн нэг нь Ерөнхийлөгч болно. Дараа нь манай дөрөвдэх засаглалын хамгийн том холбоонд юу өөрчлөгдөх бол? 2016 оны сонгуулиас сар гаруйн өмнө “Сайн мэдээний аян” гэгчийг зарлаж хэвлэл мэдээллийн салбараа бүтнээр нь зарчихаж байсан тийм л газар. Уг аяны болзолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санаачилсан нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд өрнүүлэх “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хариуцан ажиллана. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээсэн сайн мэдээ бүрийнхээ тоогоор эдийн засгийн дэмжлэг авна” гэж байсан. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Хугацааны хувьд Эрдэнэтын 49 хувийн нууц хувьчлалтай яасан сайхан таарав аа. Захиалсан юм шиг…

    Миний бие хамгийн сүүлд 2011 онд сэтгүүлчдийн их хуралд суусан ба социализмын үеийн МАХН-ын их хурал ба ардчилсан сонгуулийн мөчлөгийг дагасан дөрвөн жилийн их хурлыг жил тутмын чуулганаар солих саналтай байсан ч сонсгож чадаагүй.

    Ийм учиртай. “Эрх барих дээд байгууллага” нь жил бүр эрхээ барьдаг бол цаг үе, өөрчлөлтөөс хоцрохгүй, тулгарсан асуудлыг шийдэх гэж дөрвөн жил хүлээхгүй, алдаж эндсэн бол жилдээ багтаан залруулна. Ганцхан жилийн дараа ажлаа дүгнүүлэх Ерөнхийлөгч зүтгэхгүй хаачихав. Чадаагүй бол баярлалаа, баяртай. ”Бид юу хийчихэв ээ?” “Хаашаа яваад байна?” “Яахуу?” мэтийн том том асуултыг дөрвөн жилд ганц биш, жил болгон өөрсөддөө тавьж хариулт хайна … Тэгэж байгаад будилж бариад ч хамаагүй учраа ололцохыг хэн байг гэхэв.

    Хорин нэгэн аймгаас олон зуун хүнийг жил бүр цуглуулах хэцүү, зардал чирэгдэл барагдахгүй гэж цааргалах биз. Өнөөдөр орон нутагт амьдардаг жирийн сэтгүүлчийн зиндааны хүн ядахдаа Нарантуулаар орох, хүүхдээ сургуульд хүргэх, семинарт суух гээд жилдээ 2-3-аас доошгүй удаа хот орж ирдэг. Энэ тоо нэгээр л нэмэгдэнэ биз. Ямар ч асуудалгүй.

    Харамсалтай нь одоо МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэн болохоос өөр чимээ сонсогдохгүй байна. Харин ганц тайвшрах юм гэвэл бид ганцаараа асуудалтай биш. МҮЭ, МЗХ, МЭХ, МЭТНБХ, БХТН гээд жагсаалт байна. Бүгд дөрвөн жилд ганц их хуралддаг.

    Монголын үйлдвэрчийн эвлэлүүдийн холбооны удирдлагад дөрөв, найман жилээр хадагдсан нөхдүүд өмч хөрөнгө, газраараа хэрхэн туйлсан нь хагас дутуу ил болсныг хүртэл ноднин ээлжит их хурлаа хаалттай хийж байгаад амжилттай нам дарсан. Тэр хүмүүс дахиад дөрвөн жил үргэлжлүүлнэ.

    Зөвхөн ордонтой учраас Монголын залуучуудын холбоо оршин тогтнодог. 1990-ээд оны эхээр МХЗЭ задрахад лав 300 мянган гишүүнтэйбайсан энэ байгууллагыг тавхан хүн өмч хөрөнгөтэй нь хувьчлаад авчихсан билээ. МЗХ-ны их хурал гэгчид хэн суудаг бол, харах юмсан.

    Харин байр байшингүй учраас л Монголын эмэгтэйчүүдийн холбоо сураг алдарсан байх. Хуралддаг уу?

    Байртай байсан хэрнээ Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг түүгээрээ орлого олж амьдрахын оронд дархлагдсан удирдлагууд улсын төсвөөс санхүүжилт авсаар, улам баримжаагаа алдан даварч хувийн ТББ руугаа гулгуулж залгихаар санаархаж, одоо төртэй заргалдаж байна. Газрыг нь хэдийнэ хувийн болгож амжсан гэдэг. Лав их хурлаараа шийдээгүй, тийм хурал болоо ч үгүй.

    1990-ээд оны эхээр Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбоо гэж 20-30 гишүүнтэй, бүхэл бүтэн ордонтой байгууллага байснаа нэг мэдэхэд Энх тайван, найрамдлын байгууллага нэртэй болж (ялгааг анзаарав уу?) хувьчлагдсан байх юм. Эхлээд урдах талбайгаа, дараа нь барилгаа зараад, эцэст нь зарсан газар дээр нь босгосон өндөр цамхагийн нэгэн давхарт тухалжээ. Одоо газар байхгүй, ордон байхгүй, харин хэдхэн хүн подхийгээд явчихсан. Солигддоггүй, бүтэн арван жилд ганц хоёр удаа хагас дутуу хуралдсан нэр хэмээсэн Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарынх нь хийсэн ажил.

    Сүүлийн үед тэдний шийрийг хатааж буй шинэ үеийн байгууллага хэд хэд бий. Нэг нь Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл. Хэдэн зуун СӨХ-ийг албан ёсоор гишүүнээр элсүүлж татвар хураадаг том газар. Ерөнхийлөгчөөр нь 2012-2016 онд УИХ-ын гишүүн Д.Арвин ажилласан бол 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг халааг нь авчээ. Манай СӨХ-үүд намаа дагаад намирдаг уу гэвэл үгүй, тэднээс асуудаггүй юм байна. Энэхүү дээд зөвлөл бол ердөө хэдхэн хүний үүсгэсэн хувийн байгууллага. Тэр чигээрээ явахын оронд СӨХ-үүдийн нэр барьж толгой дээр нь гарахын хэрэг юун.

    Гагцхүү тэд их хурлаа яаж аргалдаг бол?

    Дараачийнх лав 2020 оноос наашгүй.

     
  • Mongold 0 on 2017.12.27 Permalink | Reply  

    Манай сэтгүүлүүд 

    2017.12.27.

    Сэтгүүлч гэдэг үг бол сэтгэдэг барьдаг гэсэн лаг утгатай биш, зүгээр л өртөө хооронд довтолгодог хурдан тэмээ буюу сэтгүүл тэмээний нэрнээс гаралтайг доктор Л.Норовсамбуу судлаад тогтоосон бий.  Яваандаа тийм тэмээг унаж мэдээ занги хүргэдэг хүнийг заадаг, сүүлдээ манай мэргэжлийн нэр болсон хэрэг. Гэхдээ сэтгүүл тэмээ нь улаа нэхэхэд тохирсон ер бусын урт хөлтэй учраас хэвтэхэд таваг нь гэдэсний голд тэвхдэж биеийг тулж хэвлий доогуур гэрэл сэтгэж харагддаг учраас тэгэж нэрлэсэн, харин сэтгэх гэдэг үг нь бөглөрсөн юмыг сэтгэх (гаансны толгой гэх мэт), ухаж гаргах, цаашилбал аливааг нээх, ургуулж тунгаан бодох гэхлээр бас ч хоосонгүй мэргэжил бололтой.

    Одоо сэтгүүлийн тухай.

    Аль нэг улсын хөгжил цэцэглэлтийн дүр зураг болгож тэнгэр өөд сэтгэсэн өндөр барилгуудыг харуулдаг. Минийхээр бол хэвлэлийн лангуу, тавиур дээр дөрвөлжилсэн үй олон сэтгүүлийг нэмэх хэрэгтэй. Урьд цагт улс орон тэнцвэрээ алдаж бужигнахлаар цаг үеийн шуурхай талруугаа сонин, ухуулдаг хуудсууд давамгайлдаг бол цэгцэрч урагшлахын хэрээр сэтгүүлүүд урагшаа гарч ирдэг байсан. Өнөөдөр хамаг мэдээлэл цахимжиж цаасан хэвлэл шахагдсаар нэг улсад, ганц хотод ийм олон гардаг юмуу хэмээн гайхашруулсан өдөр тутмын сонинууд ганц хоёроор хорогдож, шар гэгдэх сонинууд бол нэлээн шингэрчээ. Харин сэтгүүлүүд нэг хэсэг оволзсон нь цаг хугацааны хувьд Монгол Улс мөнгөтэй болсон 2010-аад онтой таарч, одоо намжаад буй. Хямрал, хямрал, хямрал. Манайд сэтгүүлүүд рекламан дор оршин тогтнох учраас тэр.

    Сэтгүүл бол төрөлжилт. Өмнөх нийгмийн үед ч мөн адил. “Намын амьдрал” хүртэл дарга нарт, “Ухуулагчийн өврийн дэвтэр” намын үүрийн дарга, идэвхтэнүүдэд, “Сурган хүмүүжүүлэгч”, “Шинжлэх ухаан, амьдрал”, “Залуу зохион бүтээгч” гээд бүгд тус тусын уншигчтай байв. Сэтгүүл бол сонголт. Хүний хэрэгцээг дагаад сэтгүүлүүд түмэн янз болжээ. “Монгол шуудан” компанийн хэвлэлийн захиалганд орсон зуу шахам сэтгүүлээс гадна нийтэд зориулаагүй учраас тэнд жагсдаггүй, салбар, мэргэжил, эвсэл холбоо, эрдэм шинжилгээ,  төсөл, хөтөлбөрийн болон сурталчилгаа, бүр байгууллагын гээд дахиад зуугаад сэтгүүл лав байна. Энд тэндгүй нарийн мэргэжлийн сэтгүүл. Элэг, бөөрний эмч нарын бүү хэл шүдний эмчийн сэтгүүл байна гээд бод доо.  Хүмүүс ямар ажил хийнэ, юуг сонирхоно, түүгээр сэтгүүл гаргаж байна. Гурван жилийн өмнө Hair World гэж англи нэртэй, гэхдээ яах аргагүй монгол, “Эрэгтэй, эмэгтэй үсний” гэж тодотгосон сэтгүүл гарсан. Нэг дугаараас хэтрээгүй ч сонин жишээ. Ер нь 7,14 хоног, сар, улирал тутмын жижиг сажиг сонин бичиг, сонингуудын дийлэнх нь үнэн хэрэгтээ сэтгүүл болох бяр дутсан хэвлэлүүд юм

    Аливаа улс орнуудын сэтгүүлүүдийн манлайд улс төрийн нийтлэг сэтгүүлүүд байдаг. Дотоодын ба дэлхийн үйл явдлыг долоо хоногоор тоймолдог Америкт бол  Time, Германд Stern, Spiegel, Их Британид Economist, хойт хөршид Огонек гэх мэт. Энэ орон зай нэг хэсэг эзэнгүй байснаа 2010 онд “Үндэстний тойм” мэндэлж, хорвоод аливаа юм хос байдаг зарчмаар “Титэм гэрэг” сэтгүүлийг дагуулсан ч эхнийх нь ноднингоос хойш гарахаа больж сонгуулийн сурталчилгаанд оролцохоос хэтрэхгүй байснаа энэ намар сэргэсэн бол нөгөөдөх нь цахим хэлбэрт бүрэн шилжсэн. Хааяа цаасан дугаар хэвлүүлдэг гэсэн шүү.

    Хавтсан дээрээ юуг гаргаж тавьсан нь сэтгүүлийн тавин хувь. Санаанд үлдэж хоцрохын хувьд бараг 100 хувь. Ерөнхийлөгч Х.Баттулгын эхний 76 хоногийн тухай “Ерөнхийлөгч я.ав? (л үсэг нь мултраад унаж буй) гэж асуусан “Үндэстний тойм”-ын хавтсыг харсан хэн ч мартахгүй биз. Гэхдээ манайд болж буй үйл явдлууд дэндүү марзан бөгөөд хурдан, иймээс намба заасан сэтгүүлүүд дагахад хэцүү учраас улс төрийг тоймлох үүргийг телевиз, цахим сайтуудад алдчих шиг боллоо. Харин мөнгөө дагаад бизнесийн, тэр дундаа уул уурхайн гайгүй явж буй хэдэн сэтгүүл бий.

    “Эх орондоо оруулж ирлээ”. Барууны бараа, үйлчилгээг Монголд авчирдаг тэр хөдөлгөөн сүүлийн жилүүдэд сэтгүүлийн зах зээлд өрнөсөн. Ерөөсөө сэтгүүл гэдэг бол тэдний бүтээл учраас төгс болтлоо зүгширсэн загвар, бүтэц, бизнесийн загвар, үг хэллэгийг хүртэл бэлнээр авдаг. Тод жишээ бол Forbes Mongolia. Уг сэтгүүлийн алдартай жагсаалтууд манай бизнес манлайлагчдыг дэлхийн жишгээр өргөмжилж байгаа юм. “Газрын тосны мятаршгүй магнат” (Ж.Оюунгэрэл), “Нугаршгүй хатан зүрхтэн” (Ц.Гарамжав), “UBS – энтертэйнмент бизнесийн вант улс” (Ц.Балхжав), “Монос”-ын Хүрэлбаатар – Монголын Томас Эдисон”, “Хүнд үйлдвэрлэлийн магнат” (Б.Нямтайшир), “Худалдааны хаан” (Ш.Баярсайхан), “Мөнгөний хаан” (О.Орхон) гэсэн хавтаснуудыг харахад дотор нь юу бичсэнийг унших ч шаардлагагүй мэт ойлгомжтой. “40 хүртэлх 40 манлайлагчид”-ийн жагсаалтанд орсон монгол залуучууд зүгээр нэг баярын бичиг, өргөмжлөлтөнгүүдээс хамаагүй дээгүүр.

    Гэхдээ гаднын угшилтэй сэтгүүлүүд бүгд амжилттай биш. National Geographic тэгэсхийгээд зогссон. Playboy явсангүй. Харин Cosmopolitаn найм дахь жилдээ оршин тогтнож 70 гаруй дугаар гарчихаад байна. Гоё сайхан, гоо сайхны амтыг хүүхнүүд нэгэнт мэдэрсэн, тэд хүсч байгаа бол хямрал мямрал юу ч биш.

    Тэгвэл хэдийнэ есөн нас хүрч, одоо хоёр долоо хоног тутам, нийт 176 дугаар гаргаж амжсан “Соронз” өөрсдийгөө папараци гэж тодорхойлдог хэсэг сэтгүүлийн манлай нь.  Элдэв эрхмүүдийн хувийн амьдралыг “хичнээн удаан  ганц бие явахав, ханьтай болсон байна, ашгүй дээ” гэж байгаад зураг хөрөгтэйгээр дэлгэдэг төстэй сэтгүүлүүд гэвэл “Гранд” (саяхан 100 дахь дугаараа гаргажээ), Like, People of Mongolia гээд үргэлжилнэ.  Хоорондоо төстэй, заримдаа сэтгүүлийн нэрнээс өөр ялгаа олдохгүй.

    Энэ олон сэтгүүлийг тоймлох ч арга алга, гэхдээ нэгийг онцлоё. Энэ бол “Зиндаа”. Монголын хамгийн зузаан, бас хамгийн үнэтэй (50 мянган төгрөг) сэтгүүл. Ноднин мэндэлсэн хэрнээ жилийн дотор тус бүр хэдэн зуун хуудастай 7 дугаар гаргажээ. Арвин агуулгатай, зузаан боть шиг  уншаад байх сэтгүүл.

    Боть гэснээс заримдаа сэтгүүлийн сайн өгүүлэл бүхэл бүтэн номноос дутахгүй. Ингэж ном болгох, арайхийж хэдхэн ширхэгийг хэвлүүлэх, тэгээд борлуулах гэж зовохын оронд холбогдох сэтгүүлд өгүүлэл болгоод биччихээсэй гэж бодох мөч бий. Жижигхэн товхимол баймаар бичвэрийг хүртэл сунгаж, шохойтой цаасан хэвлүүлж, зузаан хавтсанд оруулаад “номон хөшөө босгов” байх юм. Бүх ном тоосго шиг хүндэрснээс болж шог зураач С.Цогтбаярын номын сангийн тавиур гэнэт хугарч аюул болсон бол С.Дулам докторын номнуудыг харсан бэр нь “За аав минь, байшин барилга гэдэг чинь даацын хэмжээтэй. Таны номын сан нэг мэдэхэд доод айл руу буучих вий” гэж ноцтой анхааруулсан гэдэг. Гэхдээ энэ хоёр эрхэм дэндүү олон номтой учраас тэр биз. (Дашрамд сонирхуулахад, миний цуглуулсан сэтгүүлүүдийн жин нэлээд хэдэн зуун кг-д хүрсэн байх өө. Ажил руугаа цөлж санаа амарсан шүү)

    Ном бол нэг удаагийнх. Цуврал ном байлаа ч нэг нэг удаагийн. Харин сэтгүүл бол үргэлжилсэн цаг хугацаа: анхны дугаар, хоёр дахь дугаар, гуравдахь дугаар… Дэлхий дээр зуу насалсан, одоо ч амьд сэтгүүл зөндөө бий. Даанч манайд социализмын үеэс тэсч үлдсэн сэтгүүл нэг ч алга. “Шинжлэх ухаан амьдрал”, “Эрүүл мэнд”, “Залуу үе”, ялангуяа “Залуу зохион бүтээгч”-ийг сэргээхийг хэдэн ч удаа оролдов, бүгд бүтээгүй. Саяхан “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 26 жилийн ойг тэмдэглэснийг зарласан ч  тэр бол үнэн хэрэгтээ сэтгүүл биш. Одоо цагийн сэтгүүлийн дундаж нас дэндүү богинохон.  Сэтгүүлчид юу чаддагаа харуулах гэж, янз бүрийн ажил мэргэжлийнхэн өөрсдөд нь хэрэгтэй учраас, оргилуун залуучууд гадаадын гоё хавтсуудыг харж зоригжин тус тусын сэтгүүлийг эхлүүлж анхны дугаараа №01, эсвэл №001 хэмээн дугаарлаж бүр 999-ыг гаргахыг хүсдэг  ч ихэнх нь сураг алдардаг. Гэхдээ энэ хооронд хэвлүүлж амжсан хэдхэн дугаар тухайн тэрхүү он, сар, өдрүүдийн гэрч, харин хавтас нь бэлгэ тэмдэг болж үлдсэн байж таарна.

    Миний хувьд ирэх 2018 онд сэтгүүлийн зах зээлд юу болж байгааг анхааралтай ажиглах санаа байна. Магадгүй,  технологи бүгдийг залгиж сэтгүүл гэж айпад шиг цахим хавтан болох зүгт яваа байж мэднэ. Интернэтэд залгаад шинэ дугаарыг юүлээд авдаг ч юм уу…  Юу ч болсон тийм сэтгүүлийн дугаар бүр хавтаснаас эхлэнэ гэж найдья.

     
  • Mongold 0 on 2017.02.02 Permalink | Reply  

    Олон нийтийн телевизийн үнэ ханш  

    2017.02.02.

    Манай томчууд голдуу зүв зүгээр өнгөрөөд байдаг, солонгосын жишгээр бол мянга мянган хүн Сүхбаатарын талбай дээр гарчихсан нүргэлж байдаггүйн том шалтгаан бол сөрөг сурталчилгаа явуулж аажмаар цайруулдаг арга буюу хаалтын гэрээ, захиалга төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг сэлт юм. Хамгийн том цахим сайт, сонин, телевизууд … дугаар ерөнхийлөгч тэргүүтний атганд байхад өөр аргагүй. Бүр олон нийтийн телевиз хүртэл шүү.

    Үндэсний зөвлөлийг нь улс төрчид олон нийтийн биш өөрийн төлөөний хүмүүсээр улаан цайм бүрдүүлж, тэд цаашаагаа урьдчилан томилж ирүүлсэн бэлэн захирлыг сонгон шалгаруулж өгдөг хэвээрээ. (Эцсийн сонгон шалгаруулалтанд орсон Л.Нинжжамц, Б.Цондовдорж, Б.Ундраа гурвын мөрийн хөтөлбөрийг үзэх юмсан) Олон нийтийн радио, телевизийн хууль батлагдаж 12 жил өнгөрөөд байхад шүү! Үр дүнд нь юу ч өөрчлөгдсөнгүй.

    Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд ийм заалт байдаг.

    13.1. Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

    13.3. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна.

    Хоёр хувиас хэтрэхгүй! Гэтэл Харилцаа, холбооны зохицуулах хорооны сар тутмын мониторингийн тайланд зар сурталчилгааны хэтрэлт байхгүй гэж гардаг. Амар юм болжээ. УИХ-ын чуулганы тойм, Нээлттэй засаг, яам, агентлагын мэдлийн хөтөлбөрөөс эхлээд банкнуудын хонжворын тохирол, саяхны сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, автодилерийн үйлчилгээ, “Хөгжил шийдэл” нэртэй нэвтрүүлгүүд ядахдаа далд сурталчилгаа биш юм гэнэ. “Нийгмийн хариуцлагын хүрээнд”, “харилцагч байгууллагын ирүүлсэн”, “олон нийтэд хүргэх арга хэмжээ”, “үндэсний брэндийн танилцуулга” ч гэх шиг халхавчуудыг сөхөж үзээсэй. “Зааны торны гадна үхэр гэж бичсэн байвал бүү итгэ” гэж үг байдагсан.

    13.2.2. улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх;

    13.2.5. 20 минутаас дээшгүй үргэлжлэх нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх.

    Олон нийтийн телевиз дээрх заалтуудыг алхам тутамдаа дэвсэлж, улмаар өөрийгөө хэдийнэ арилжаалсны нотолгоо бол “МҮОНРТ-ийн ажил, үйлчилгээний үнэ тариф” юм. Бодвол, захирлын тушаалаар баталсан. Ингээд нэвтрүүлгүүд, тэр дундаа дээд зэргээр хараат бус байх ёстой мэдээ, сурвалжлагуудаа лангуун дээр тавиад зарж байгаа оргил цагийн зарим үнийг түүвэрлэв:

    Сурвалжлага, 1 минут – 1,000,000 төг

    Бэлэн нэвтрүүлэг эфирт цацах, 1 минут – 200,000 төг

    Нэвтрүүлэг бэлтгэж эфирт цацах, 1 минут – 250,000 төг

    MM today нэвтрүүлэг 1 удаа – 150,000 төг

    Шууд нэвтрүүлэг, ярилцлага, 1 минут – 250,000 төг

    “Өглөө” нэвтрүүлэгт зочноор оролцох – 350,000

    “Цагийн хүрд” нэвтрүүлэгт зочноор оролцох, 1 удаа – 2,000,000

    Та минь ээ, олон нийтийн телевизийн ямар ч мэдээ, сурвалжлага тэр чигээрээ цаад эзний захиалгаар дуугарч, мөнгөөрөө зодсон зочин хүртэл заларч байж мэдэх нь. Арилжааны биш олон нийтийн телевиз ийм болно гэж зүүдэлсэн ч үгүй.

    Үнэ тарифаа үргэлжлүүлж ивээн тэтгэлгийн багц гэгчийг гаргажээ. Компаниуд 30 сая төгрөгөөс дээш гэрээ хийвэл “Цагийн хүрд”-ээр төлбөртэй мэдээ өгөх эрх үүснэ, 50 саяас дээш бол дуртай үедээ болно. Төрийн байгууллагууд бас тарифтай бөгөөд дураараа дургих босго нь 30 сая төгрөг. Товчхондоо, “мөнгөө төлөөд надаар юу дуртайгаа хийлгэ”. Олон нийтийн телевиз яагаад биш болсон, юуны учир энэ олон худал хуурмаг, хулгай дээрмийг зөөлөн гараараа илээд өнгөрч буйн хариулт эндээс олдоно.

    Бас болоогүй, титр урсгах, хөтлөгчөөр дамжуулан амаар хэлүүлэх, логотой хувцас өмсгөх гээд санаанд оромгүй уран аргуудтай болжээ. Тэр чигээрээ сурталчилгааны сайхан далим болсон цэнгээнт нэвтрүүлэгт оролцоход гурван сая (мөнгө муутай байгууллага, хамт олонд хүртээлгүй гэсэн үг), зүгээр баярын мэндчилгээ дэвшүүлэхэд минут нь хоёр сая төгрөг. Иймээс шинэ жилээр баахан элчин, захирлууд тансаглан мэндчилсэн юм байна.

    Тэгвэл их мөнгөгүй бусад нь яах вэ? Дээрх үнэ тарифийн төгсгөлд “төрийн ба төрийн бус байгууллагууд гэрээтэй эсэхээс үл хамааран төлбөрөө урьдчилан төлж мэдээ явуулах боломжтой” гэсэн тайлбар зүүжээ. Ямар сайхан боломж вэ! Олон нийтийн телевиздээ баярлалаа!

     
  • Mongold 0 on 2017.01.01 Permalink | Reply  

    Олон Нийтийн Радио, Телевиз: 2005 – 2017 ? 

    2017.01.01.

    Шинэ жилээр телевизүүд оны тойм, онцлох, шилдэг, концерт, цэнгүүн гээд мянган нэвтрүүлэг үзүүлдэг ч бүгдээрээ “телевизийн удирдлагын мэргэжил”-тэй болсон монголчуудын хувьд хамгийн хүсэн хүлээдэг нь хошин шог.

    Бараг арваад жилийн турш Х-ТҮЦ-ийнхэн UBS-ээр бүхэл бүтэн инээдмийн хөтөлбөр үзүүлж, ингэхдээ голдуу телевизийн өөрийнх нь мэдээ, сурвалжлага, дуу хөгжмийг элэглэдэг жишиг тогтоосныг бусад нь олон сувгаар тасралтгүй дууриасан ч давж чадаагүй. Харин энэ жил Х-ТҮЦ-ийн “Өвлийн инээмсэглэл”-ийг Юнивижн-ээр төлбөртэй үзүүлэв. Тэднээс Аглуу салж одсон ч могой гурав тасравч гүрвэлийн дайтайг сануулж “Монгол туургатны нэг эрхэм”, “80 саяын уналт”-ын хэсгүүд элэг хөшөөлөө. Гэсэн ч энэ удаад хамгийн сайн нь МонголHD-гийн “Гацуурхан” уран сайхны кино байж, ааш муутай хадам ээж төвтэй (тэгээд дан эрэгтэй жүжигчин тоглохыг яана) тайзны хошин шогоос телевизийнх өөр байх ёстойг харуулав. Харин UBS-ээр үзүүлсэн “Мөнгөн шөнийн инээмсэглэл” бүтсэнгүй ээ. Төгсөхдөө Аглуу, Бооёо, Лхагвасүрэн гурван гавьяат, дахиад л хадам ээжид хувирсан бүдүүн залуугийн хамт нэг оронд ээлжлэн орж сэжиг хүрмээр марзагнав. Цул авьяасаар нэвтрүүлэг хийдэг цаг өнгөрсөн байна.

    Эд бүгд арилжааны телевизүүд. Монголд хоёрхон төрлийн телевиз байдаг, даанч нөгөө нь болох олон нийтийн телевизэд 2000-аад оны “Цэнхэр дэлгэц”-ээс хойш сэтгэлд үлдэж хоцрох шинэ жилийн нэвтрүүлэг энэ удаад бас л олдож өгсөнгүй.

    Монгол Улсад олон нийтийн радио, телевиз нэрээр арваад жил үргэлжилсэн ажил явдал бүтэлгүйтэх тийшээ хандав бололтой. Мордохын хазгай юм болов уу, 1998 оны 8-р сард УИХ-аар баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн байгууллага мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосны дараа Монголын радио, телевизийг олон нийтийн болгох ажил бүтэн зургаан жилээр сунжирч 2005 онд арайхийж нэг хуультай болсны дараа шинэ нэрээ зүүсэн билээ. Ингээд радио, телевизийн бүтэн цогцолбор, пиг дүүргэсэн хэдэн зуун хүн, хамгийн шилдэг сэтгүүлчид, дөчөөд жилийн сан хөмрөгийг элдэв төлбөр ялгүйгээр шууд өвлөн мэндэлж, жилийн жилд төсвийн олон тэрбумаар тэжээлгэж, дээрээс нь сурталчилгаа, төлбөрт нэвтрүүлгээр тансагласны эцэст юунд хүрэв?

    Өнөөдөр юутай ч өнгө зүстэй, бас тансаг болжээ. Тэр үүд хаалганы сүртэйг яана. Ажилтнууд нь “үзэгнээс” өөр зөндөө юмтай болж, бүр хажуудаа орон сууцнуудаа босгоод авсан. Хаа нэгтээ амралтын газартай байсан, хэвээрээ биз. Захирлаасаа эхлээд цалин пүнлүүгээрээ шүүгч нартай ана мана үзэлцэж, заримдаа дийлдэг болсон гэнэ. Байр сав илүүдэж, бас мөнгөө барж ядсаных юмуу, Event Hall хэмээх бужигнааны газрыг дотроо нээжээ. Хамгийн гол нь хоёр суваг, нэг долгионыг бүхий л сэдэв, төрлийн нэвтрүүлгээр яаж ийгээд дүүргэж байгаа. Даанч ганцхан юм дутдаг. Тэр юу вэ гэвэл олон нийтийнх болж чадсангүй. Дэлгэцээрээ “үндэсний, олон нийтийн” гэж шившлэг мэт уншивч хуулинд заасан “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд” яавч биш. Далдалсан далдлаагүй мөнгөний нэвтрүүлгүүд дэндүү олон. 2008 оны УИХ-ын сонгуулийг далимдуулсан үймээн самуунаас эхлээд 2012, 2016 оны сонгуулийн амлалт, биелэлт, Таван толгой, нүүрсний төмөр зам, Хөгжлийн банк, бонд, хямрал, ханш уналт, өр зээлийн намаг, төрийн толгойд авирч гарсан авлига, офшор, Улаанбаатарын утаа, Эрдэнэтийн сэм хувьчлал гээд эгзэгтэй үйл явдал, цаг мөчүүдэд МҮОНРТ юугаараа арилжааны телевизүүдээс илүү, олон нийтийнх байж гийгүүлэв ээ?

    Уг нь өөрсдөө чимээ гаргаагүйсэн бол монгол үзэгчид “Авъяаслаг монголчууд” юмуу “Ийгл”-ийн мэдээ үзэж, Алтантүрүүтэй хамт айлаар хонох зуураа суваг эргүүлэхэд олон нийтийн телевиз тааралдвал “гарч л байна даа” гэсээр дахиад хэдэн жилийг үдэх байсан. Даанч сар гаруйн өмнө “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр Ерөнхий захирлынхаа сүүлийн хоёр жилийн нүглийг сорчлон тоочсон бичлэгийг хулгайгаар цацсанаар амар жимэр байдлаа өөрсдөө баллав. Олон нийтийн телевиз дотор ээлжит бослого маягийн юм гарсан хэрэг. Өмнөх нь 2013-2014 оныг дамнаж ерөнхий захирал М.Наранбаатар нь Ч.Даваабаяр дэдийгээ халж шүүхдэлцсэн дажин. Харин Наранбаатарыг УИХ-ын дарга З.Энхболд шүүх цагдаагаар далайлган халуулж оронд нь намын илгээлтээр Ц.Оюундарийг явуулж сольсноос хойш хэсэг намжаад байсан юм. Давтамж нь ойртсоор байх шиг. Одоо удирдлагыг нь шинэ эрх баригчид бүрэн өөрийн болгохоос нааш тайвшрахгүй, гэтэл Үндэсний зөвлөл дэх АН-ын олонхийн хугацаа нь дуусаагүй, энэ завсарт эрх баригчид халдлаа гэж цамнасан Ерөнхий захирал хэмээх хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нэгэн од гялтганаж салахгүй нь ээ гэж бодтол ашгүй өөрөө ажлаа өгчээ.

    Ажиглаад байхад, олон нийтийн радио, телевиз болоогүйн гол буруутан нь төсөв, төлөвлөгөөг баталж удирдлагыг томилдог мэдэлтэй хэрнээ хуулийг өглөө оройгүй зөрчүүлж, хаалттай (төсвөөс хэдхэн саяыг авдаг жижигхэн цэцэрлэг шилэн дансаа хөтөлж байхад тэрбумаар хүртдэг МҮОНРТ огт үгүй), үзэгчдийн зүгээс ямар ч хяналтгүй болгосон Үндэсний зөвлөл хэмээх 15 хүн. Ихэнхдээ хэн ч мэдэхгүй, үл үзэгдэгч төрийн бус байгууллагын нэрээр орж ирсэн эдгээр огцорсон дарга, үзэл суртлын ажилтан, дагуул, сахиул, туслах, том албан тушаал хүлээх зуур энэ хавьд саатагч, зарим чухал хүний гэр бүл, бас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болоод Монголын хэвлэл мэдээллийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч зэрэг эрхмүүд аль нам, хэний хүн болохыг анзаарвал МҮОНРТ маань эрх баригч намууд заримдаа ээлжилж, заримдаа хувааж хэрэглэдэг юу ч болов бүү мэд. Урьд нь үндэсний зөвлөлийн дарга байсан Х.Чилаажав гэж лут нөхрийг саяхан дахин олж томилсон нь Ардын нам хүнээ нэг нэгээр зугуухан нэмж буй хэрэг. Саяын хэрүүлийн дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгаад тайланг нь хэлэлцэж буйг үзэхэд, өөрсдөө Үндэсний зөвлөлийг томилдог нөхдүүд МҮОНРТ ард түмэнд үйлчлэх ёстой, даанч хараат бус биш байна, бас тэд утсаа авахгүй байна гэхчлэн матрын нулимсыг хувин хувингаар асгаж харагдав.

    Олон нийтийн радио, телевизийн хууль дампуурсны нэг нотолгоо бол “хэний ч биш ийм өмчийг хувьчлах”-аас эхлээд Засгийн мэдэлд буцаагаад авах тухай яриа юм. Таван жилийн өмнө ингэж хэлбэл бүгд цочих байсан бол өнөөдөр дэмжих талдаа болжээ. Өмнөх эрх баригчид МҮОНРТ-ийн нэвтрүүлгийг соортолж тараасан хоёр сувгийн нэгийг нь хувьчлах зүгт явж байтал сонгуулийн дүн эсрэгээр гарч гацчихсан билээ. Гэхдээ “Халтар царайт”, “Авъяаслаг монголчууд”, солонгосын олон ангит драм мэтийн нэвтрүүлэг, кино хот хөдөөгүй ханаруулж чадах манайх шиг жижиг улсад, тэр тусмаа цахим орчин, нийгмийн сүлжээ харах нүдийг орлож, бас хаа сайгүй ухуулга, сурталчилгааны дайн болж байхад нийтийн мэдээллийн орон зайг хадгалах хэрэгтэй. Одоохондоо өргөн нэвтрүүлгээс өөр хувилбар харагдахгүй байна. Үүний тулд эрхэм гишүүн С.Жавхлангийн хэлснээр, эрхэм гишүүд жүжгээ завсарлаж, эхлээд одоо байгаа хуулийн үг үсгийг ягштал мөрдүүлэх, мөрдүүлж чадаагүй арван тавыг хөөж явуулах эрх тэдэнд бий. Манайд олон талын оролцоотой хамтын удирдлагын механизмууд ерөөсөө явахгүй юм. Хамгийн том жишээ бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөл. Дараачийнх энэ зөвлөл.

     
  • Mongold 0 on 2016.06.29 Permalink | Reply  

    Мэтгэлцэх шахав 

    2016.06.29.

    Сонгуулийн сурталчилгааны оргил бол мэтгэлцээн. Тэр тусмаа нэр дэвшигч намууд социализмын ялалт амжилт, бүтээн байгуулалт маягийн ухуулгаар сонгогчдыг булж, завсраар нь бие бие рүүгээ хөлсний сэтгүүлч, хэвлэл мэдээллийг хулгайгаар илгээж өрсөлддөг манайд ганц үзүүштэй юм байж болохсон. Нүүр нүүрээ харж суугаад (эсвэл зогсоод) үзэлцэнэ гэдэг бол шударга.

    2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа өндөрлөх мөчийг угтуулан МҮОНТ парламентад суудалтай намуудын дарга нарыг зэрэгцүүлж суулгасан нь болжээ. Нэгэн бичил намын дарга VIP хэмээн гомдонгуй цоллосон дөрвөл буюу АН, МАН, МАХН ба ИЗНН-ын даргын яриаг хөтлөгч нь мэтгэлцээн гэж хэлчихэж чадахгүй бөөрөнхийлж “мөрийн хөтөлбөр, бодлого зорилтондоо юу тусгасан талаар олон нийтэд мэдээлэл өгөх” гэж зарласан нь жол сонсдов.

    “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө”. Дараа дараачийн хүн мэдэж аваад хариу барих учраас тэр. Улс төрийн намын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал саналын хуудсан дээр бичигдэхэд давуу тал хэдий ч мэтгэлцээнд эсрэгээр ажээ. Энэ орой тэр дарааллаар сөөлжүүлэхэд таван удаагийн хоёрт нь ууган намын дарга түрүүлж дуугарахад хүрэв.

    Эхний асуулт. Уул уурхайн салбар улс орноо хөгжүүлэх цорын ганц хүчин зүйл биш, иймд улс орноо хөгжүүлэх талаар танай намын зорилт юу вэ?

    М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр гэсэн дарааллаар хариулав.

    Дээрх асуултыг дарга нарт урьдчилж өгсөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ З.Энхболд уул уурхай ба бусад салбарыг харуулсан хоёр өнгийн дүрс авчирчээ. Сонирхолтой…

    Хоёрдахь асуулт: Засгийн эрхэнд байсан намууд хийсэн ажлуудаа яг таг, баримттай хэл.

    З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд

    Бүгд л УИХ-д зэрэгцэн сууж, бас Засагт орж хөөгдөж гартлаа урт богино хугацаагаар эрхэлсэн учраас “их ч идсэн өмхий, бага ч идсэн өмхий” болоод явчихав.

    Гуравдахь асуулт: “Олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэдэг талаар. Өр үү, зээл үү?

    Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд

    Хамгийн сүүлд хариулсан З.Энхболд ноутбукийн дэлгэцэн дээр диаграм гарган харуулаад өмнөх гурвын шүүмжлэлийг няцаав. Бараг өргүй юм байна.

    Дөрөвдэх асуулт: Сүүлийн үед  иргэдийн хариулт хүсч байгаа … төрийн албан хаагчдыг сольж 60 тэрбум төгрөг авах тухай …

    Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг

    Эхний гурван асуулт том, “бодлогын” байсан бол энэ илт МАН-ын эсрэг байж Н.Энхбаяр, З.Энхболд хоёр ам нийлүүлэн МАН-ыг балбаж өглөө.

    Төгсгөлд нь намын дарга нараар дүгнэлт хэлүүлсэн дараалал нь М.Энхболд, З.Энхболд, Ц.Ганхуяг, Н.Энхбаяр.

    МҮОНТ арайхийж зохион байгуулсан энэхүү “мэдээлэл өгөх ярилцлага”-аа гүтгэж доромжлохгүй, яриаг нь таслахгүй гэхчлэн хайрцаглаж, хөтлөгч нь асуултуудаа бүтэн хэлж чадахгүй бувтнаж, тэр байтугай нэг удаагийн хариултыг АН-ын даргаар эхлүүлсэн хэрнээ түүгээр дуусгах шахаж будилсан ч З.Энхболд, Н.Энхбаяр хоёр М.Энхболд руу байн байн дайрч (гуравдахь ерөнхийлөгч маань бас дөрөвдэхийгөө чимхээд амжив), нөгөөдөх нь няцаахыг оролдсоноор бага сага мэтгэлцэх шинж орсон. Гүтгэж доромжлохгүй тухай зааврыг Н.Энхбаяр сүүлд нь “Би хэн нэгнийг дайрч шүүмжлэхийг бодсонгүй, харин буруу үйлдлийг шууд хэлж сурах хэрэгтэй” гээд нясалчихаж байгаа юм. Манай улс төрчид мэтгэлцэх түвшинд хүрсэн атал олон нийтийн телевиз гэж бөөн садаа …

    Сурталчилгааны хугацаанд олон нийтийн телевизээр гаргасанн УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн “мэтгэлцээн” нэртэй ярианууд өөр өөр тойрогт нэрээ дэвшүүлсэн, хоорондоо өрсөлдөөгүй эрээвэр хураавар нөхдийг (мөнгө төлснөөр нь юм болов уу) цуглуулж ээлжлэн яриулсан нь ямар юмны мэтгэлцээн байхав. Хэрвээ 60-р тойрогт нэр дэвшсэн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, эсвэл 61-р тойргийн С.Батболд, М.Батчимэг хоёрыг гэх мэтээр зэрэгцүүлж зогсоогоод (эсвэл суулгаад) үзэлцүүлсэн бол өөр хэрэг. Гаднын сонгуулийг ажиглахад, том намын юм уу өндөр рейтингтэй улс төрчид доошоо орж холилдох ашиггүй учраас мэтгэлцээнд ирэхгүй байх магадлалтай ч тойргийн бусад нэр дэвшигчид бүгд хүрээд ирнэ, ингээд ядахдаа гуравдагч нөхдийг хэн нь хэн болохыг сонгогчид харьцуулж харах байсан.

    Хэзээ нэг манай олон нийтийн телевиз мэтгэлцээн зохион байгуулж сурах юм бол? Дахиад нэг дөрвөн жилийг алджээ.

     
  • Mongold 0 on 2016.06.24 Permalink | Reply  

    Eagle хэнтэй явав? 

    2016.06.24. 

    Өчигдөр орой Eagle телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар (“Талх болдог тариа” нэртэй байсан санагдана) өнгөрсөн хавар ОХУ-аас нийлүүлсэн үрийн буудайны чанар муу гэж Цандэлэг, Чинбат тэргүүтэй газар тариалангийн компанийн захирлууд шүүмжилж, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй ХХАЯ-ны удирдлагуудын  маргааныг ухаж төнхлөө.

    Эхэндээ сэтгүүлч талуудтай уулзаж байр сууриудыг сонсож хуучин бичлэг, бичиг баримт үзүүлэн тариалангийн талбай дээр очиж мөшгиж явсаар, эцэст нь уг буудайг нийлүүлсэн ОХУ-ын Алтайн хязгаарт очиж сурвалжлаад яамныхны зөв байсныг нотлоод иржээ. Харин томилолтонд багаараа явж байх шиг байна, гэхдээ өөрөөсөө бусад ганц ч хүний царайг харуулсангүй. Бодвол ХХААЯ, Газар тариаланг дэмжих сангийнхан биз. Энэ нууцлал жаахан тиймхэн байлаа…

     
  • Mongold 0 on 2016.04.24 Permalink | Reply  

    Асуух эрхгүй ярилцлага 

    2016.04.24.

    Дөрөвдүгээр сарын 23-нд TV5 телевизийн “Амжилтын төлөө” нэвтрүүлгээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ оролцож байх юм. Сонгуулийн сурталчилгаа байж таарна. Нэгэнт нэр дэвших юм чинь хачин сайхан юм олныг ярьж таарна. Нэг юм бүр гайхаш төрүүллээ.

    2016.04.23. SBD M.Chimgee

    -Дөрвөн жил хөөцөлдөж байж эмнэлгийн ажилчдын орон сууц бариулж хүссэн хүн болгоныг орууллаа. Нийт 44 хүнийг оруулсан. Эмнэлгийн ажилчдын цалин бага, том байр авч чадахгүй учраас айл бүрийг хоёр өрөө байх төсөл зохиосон… Одоо эмнэлгийн шинэ байр барьж байна. Герман технологиор. Улсаас нэг ч мөнгө авахгүй. Өмч нь орон нутгийнх байна. Хийж байгаа хүмүүс нь хувийн…”

    Гайхалтай. Үүнийг сонссон адгийн  сэтгүүлчийн толгойд ч “Юу?! Улсын эмнэлгийн дарга шинэ эмнэлэг үнэгүй барьж өгөөд бэлэглэх хэрэг үү?” гэсэн асуулт орж ирэх байсан. Байгууллагаа менежментийн гэрээгээр удирдаж байгаа сураг дуулддаг энэ эмэгтэй өөрт хариуцуулсан эмнэлгийн эзэмшлийн газар дээр өөрийн дүү болон найз нартайгаа нийлэн “Ананд тауэр” гэх компани байгуулж 168 айлын хоёр орон сууц сүндэрлүүлж хориодыг ажилчиддаа хямд бишээр хүртээгээд, бусад нь шүлсээ залгиад өнгөрсөн, үлдсэн байруудыг зах зээлд зарж амжсан талаар мэргэжил нэгт нөхөд нь бичээд байгааг уншаагүй юм болов уу? Яагаад гэж хэдхэн асуулт тавьсан бол бүр илүү хачин сониныг үзэгчиддээ сонсгох байсан. Даанч сэтгүүлч Отгонбаатарт энэ талаар асуух эрх үгүй. Сонгуулийн нэвтрүүлэг гэж энэ. Асуулт тавих эрхээ зарчихсан. Нэртэйгээр нь микрофоноо зураглаачдаа өгөөд явуулчихгүй дээ…

     
  • Mongold 0 on 2016.03.07 Permalink | Reply  

    Tиви Тав Тогоо 

    2016.03.07.

    Эд нар бол тавилгын дэлгүүрийн худалдагчид юмуу офисынх нь үүдэнд суудаг охид хөвгүүд биш, TV5 телевизийн мэдээний “Цаг” хөтөлбөрийн хөтлөгчид гэнэ ээ.  Монголын телевизийн мэдээний худалдаа буюу “Бизнес мэдээ”-ний анхдагч TV5 өнөөдөр нэг иймэрхүү.

    2016.03.07. TV5. Хөтлөгч-борлуулагч

    P1360404

     
  • Mongold 0 on 2016.02.07 Permalink | Reply  

    Сонгуулийн өмнө хэвлэл мэдээлэлд онц байдал тогтооно 

    2016.02.07.

    2016 оны сонгуулиар хамгийн чухал мэдээллийн хэрэгсэл болсон телевизүүд зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооны хуваариар дуугарах үүрэгтэй. Эрхтэй биш үүрэгтэй! Тэндээс зангахад амаа нээж дахиад зангахад амаа хамхина. Биш ээ, тэдний ам нээгдэхгүй, зөвхөн нам, нэр дэвшигчдийг яриулна, өгсөн нэвтрүүлгийг гаргана. Сэтгүүлчид өөрсдөө юу ч хийж болохгүй. Тэр тусмаа байр сууриа илэрхийлэх, шүүмжлэх, эрэн сурвалжлах тас хориотой. Энэ бүхэн 2008 оны 7-р сарын 1-ны дараах Онц байдлын дөрөв хоногт МҮОНТ цагдаагийн ерөнхий газрын мэдэлд очсоноос огт өөрцгүй юм. Энэ удаад ялгаа гэвэл бусад телевизийг хаахгүйгээр бүгдийг Сонгуулийн ерөнхий хороо мэдэлдээ авна.

    Өмнөх сонгуулиар Интернэтийн сайтыг яаж хянахаа учраа олохгүй зүгээр орхисон бол энэ удаад нийгмийн сүлжээг хүртэл хаахад бэлэн. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ыг хориглосон байна. Ямар мэдээлэл бодьгүй, хуурамч гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тогтооход Харилцаа холбооны зохицуулах хороо хааж өгнө.

    Нэг л өдөр, тэр тусмаа ганц энэ сонгуулийн хуулиар ийм болчихоогүй. Эрх баригчид сонгууль болгоны өмнө хуулиа өөрчлөхдөө барьцаа чангаруулсаар явсаар ийм болов. 1990-ээд онд сонгуулийн сурталчилгаа хэдэн сараар үргэлжлэхэд хэвлэл мэдээлэл нэр дэвшигчдийг зоргоороо магтдаг, гэхдээ бас айж ичихгүй балбадаг, тэгээд алдаж оноод явдагсан.

     
  • Mongold 0 on 2016.01.26 Permalink | Reply  

    МҮОНРТ-ийн шилэн данс харагдана уу? 

    Төсвөөс тэрбум тэрбумаар авдаг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз шилэн дансаа хөтлөхгүй байгааг хэн нэгэн бүр ноднин шүүмжилж байжээ. Гэхдээ би биш. Нээрээ яагаад хөтөлдөггүй юм бол? Сонирхож үзвэл, олон нийтийн өмнөөс хянах үүрэгтэй Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралдаа хууртаад, эсвэл үгсээд хөтлөхгүй байхыг зөвшөөрчээ. Итгэхгүй байвал МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 10-р сарын 13-ны хуралдааны албан ёсны мэдээг үзэх хэрэгтэй.

    Энэ удаагийн Үндэсний зөвлөлийн хуралдаан бусад асуудлынхаа хүрээнд Үндэсний зөвлөлийн даргаас өгсөн үүргийн дагуу Ерөнхий захиралаас шилэн данс xөтлөxгүй байгаа туxай шүүмжлэлд бэлдсэн тайлбарыг сонсов. Ерөнхий захирал тайлбартаа Шилэн дансны тухай хуулийн хамрагдах хүрээнд Олон нийтийн өмчит байгууллага ороогүй байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараахь мэдээллийг тогтмол мэдээлнэ” гэж заасан нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газарт хамаарагдаж байна … Гэтэл шүүмжлэгчдийн зүгээс манай байгууллагыг шилэн дансны хуулийн 3.1.4-т хамаарна гэж үзэж байгаа ч, уг заалт нь “…улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”-д хамаарах бөгөөд уг хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш МҮОНРТ нь улсын төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байна.

    За яахав. 2015 онд МҮОНРТ улсын төсвөөр хөрөнгө оруулалт буюу худалдан авалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэдэг эргэлзээтэй ч тиймд тооцъё. Гэтэл Ерөнхий захирал хуулийн заалтыг уншихдаа “арга хэмжээ, ажил үйлчилгээ” гэсэн дөрвөн үгийг сэмхэн хасаад тайлбарласныг анзаарав уу? Тэгвэл МҮОНРТ-ийн хийдэг ажил нь тэрбум тэрбумаар төсөв батлуулж аваад түүгээр явуулдаг “арга хэмжээ, үйл ажиллагаа” юм. Бас өөрийн албан ёсны төсвийн хажуугаар төрийн яам, агентлаг, банк, төрийн өмчит компани, байгууллага болгонтой гэрээ байгуулан төсвийн мөнгийг давхар давхар цохиж байгаа. Ингээд Монгол Улсын хуулийг Дээд шүүх биш, харин байгууллагын захирал тааваараа ойлгодог, ойлгуулдаг цаг иржээ. Бодвол, МҮОНРТ-ийн шилэн дансыг бүхэл бүтэн есөн сарын турш хөтлөхгүй байгааг Үндэсний зөвлөлийн гишүүд зүгээр харж сууснаа шаардлага тавихын оронд ямар нэгэн арга бодож олохыг даалгахад цаадах нь хуулийн цоорхойг ашиглаж, биш ээ хуулийг зориудаар цоолж, энд тэндээс нь тасчин гардуулахад Үндэсний зөвлөл алга хавсран залгиж орхисон байна.

    Хэрвээ тэд цаашаагаа даруухан загнасан бол МҮОНРТ шилэн дансны залиланг хэн ч анзааралгүй өнгөрөх байлаа. Гэтэл сагсуурч гарав. Уг нь Шилэн дансны тухай хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 6-р сард санаачлан зарлиг гаргаж 2014 оны 7-р сарын 1-нд УИХ-аар батлагдаж, 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Гэтэл Монгол Улсад ганцхан байгууллага үүнийг есөн жилийн өмнөөс ер бусын мэдрэмжээр зөгнөн харсан төдийгүй тэр дороо хэрэгжүүлээд эхэлсэн гэнэ. Дахиад итгэхгүй байгаа бол нөгөө албан мэдээг гарчгаас нь эхлээд уншихад хангалттай.

    “МҮОНРТ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭЭС ДАРУЙ 9 ЖИЛИЙН ӨМНӨ “ШИЛЭН” БОЛСОН

    ОНРТ-ийн тухай хууль нь бие даасан тусгайлсан хууль бөгөөд уг хуулийн дагуу манай байгууллага шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс даруй 9 жилийн өмнө “шилэн” болж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайлан, аудитаар баталгаажсан санхүүгийн жилийн тайланг өдөр тутмын сонинууд, mnb.mn цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд жил бүр тасралтгүй мэдээлсээр ирсэн. Шилэн дансны хууль энэ жилээс хэрэгжиж эхэлсний дараагаас уг хуулийн үзэл санааг дэмжиж, олон нийтэд үлгэрлэх үүднээс өөрийн бие даасан хуулиар хүлээсэн санхүүгийн тайлангаа олон нийтэд жил бүр мэдээлэхээс гадна өөрийн цахим хуудас болох mnb.mn нүүр хуудасны Шилэн данс цэсэнд сар бүрийн төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалтыг байршуулж хэвшээд байна. 

    Харамсалтай нь, http://www.mnb.mn сайт руу орж үзвэл “Шилэн данс” гэж гайхуулаад буй зүйл бол ердөө л сарын орлого зарлагын нэгдсэн дүн юм. Үүнийг захын байгууллага ес байтугай ерэн жилийн өмнөөс гаргаж ирсэн, хэн ч сонирхдоггүй ганц хүснэгт. Бас санхүүгийн тайлан нэртэй бүхлээс бүхэл тоотой хэдэн өгүүлбэр хавчуулсан жилийн тайланг байршуулжээ. Ингээд гүйцээ. Шилэн дансны гадар, хавтас төдий байна. Тун тааруу үлгэрлэсэн байна шүү.

    Бас болоогүй, 2015 онд батлагдсан улсын төсвийн дэмжлэг нь байгууллагын жилийн цалингийн сангийн 59 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байна гэж гомдоллоод авчээ.  Тэр тусмаа. Төсвөөс ийм их санхүүжилт авдаг газрын төсвийн зарцуулалт хаалттай байвал нөгөө сайн засаглал, ухаалаг төр (гол шинж нь ил тод, нээлттэй байдал юм гэсэн) баларлаа. Тагнуулын ерөнхий газар юмуу Зэвсэгт хүчний жанжин штаб бол бас яахав. Эргээд санахад, 2011 оны “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иас эхлээд “Шилэн дансны тухай хууль”-ийг огт хэрэгжүүлэхгүй өдий хүрсэн “тэрбумтан” байгууллага бол ганц МҮОНРТ. Төсвөөс гадна зөндөө мөнгө олдог учраас маньд хамаагүй гэх. Тэгвэл Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар, газрын алба гээд төлбөр хураамж татдаг байгууллагууд МҮОНРТ шиг аашилбал юу болох вэ? Эсвэл шилэн дансны тухай хуулийн 3.4-т “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэж заасныг эд нар хуралдаад цуцалчихсан юм уу?

    2015 оны туршид Монгол Улсын шилэн дансны цахим сайтад төсвөөс мөнгө авдаг бүх байгууллага, Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхлээд жижигхэн цэцэрлэг, өрхийн эмнэлэг хүртэл дутуу хагас ч гэсэн мэдээллээ байршуулж ирсэн. Уг нь шилэн данс бол сүртэй эд биш. Хүмүүсийн цалин хөлс тэртээ тэргүй нууц. 5 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй но-той, но-гүй орлого зарлагыг мэдээлэхгүй. Тэгэхлээр 5 сая төгрөгөөс дээш томоохон орлого зарлагын гүйлгээ, худалдан авалтыг л ил тод болгохыг шаарддаг. Хэцүү юм байхгүй.

    Өнөөдөр МҮОНРТ жинхэнээсээ “шилэн”, зөвхөн олон нийтэд үйлчилдэг, эрх мэдэл, мөнгө төгрөгөнд захирагдаагүй энэ тэрийгээ дэлгэцээр хоосон үгээр гайхуулаад байх бус, нотолж эхлэх цаг хэдийнэ болжээ. Тэр тусмаа 2016 оны сонгуулийн өмнө. Үүнийг олон нийт лав есөн жилийн өмнөөс хий дэмий хүлээж суугаа болно.

     
  • Mongold 0 on 2016.01.24 Permalink | Reply  

    Сонгуулийн сурталчилгааны зургаан сар 

    Хуулиараа бол 2016 оны cонгуулийн сурталчилгаа тэртээ зургадугаар сард 17-хон хоног явагдаад дуусах ёстой юм гэсэн. Гэтэл 2014 оны төгсгөлөөр хууль батлагдмагц сурталчилгаа шууд эхэлж өнөөдөр ид буцалж байх юм. Тооцоолж үзэхэд, албан ёсны сурталчилгаанаас бараг 10 дахин урт хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ бол ноднин эрх баригчид сонгогчдын төлөө гэнэт санаа зовж тэдний саналыг мөнгөөр худалдаж авахаа болъё, сонгуулийн зардал дэндлээ гэх мэтээр үгсээр халхавчилж байгаад санасандаа хүрснийх. Эрх барилцагчид (сөрөг хүчин) бас дуртай байгаа тул татгалзсангүй.

    Өнөөдөр төрийн бүх ажил сонгуулийн сурталчилгааны горимд шилжлээ. Энэ олон мэдээ, сурвалжлага, ярилцлага, захиалгат, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгээр гаргаж байгаа магтаал тайлан, амлалтууд албан ёсоор сурталчилгаанд хамаарахгүй хэрнээ эрх баригчид, албан тушаалтнуудын гоё сайхан, мэргэн ухаан, халамж хайрыг харуулж байгаа учраас гарцаагүй сурталчилгаа юм. Цагаан сараар дээлтэй гарч мэндчилгээ шүлэглэгчид нь дандаа нэр дэвшигчид. Бүхэл бүтэн зургаан сарын ийм сурталчилгааны сая, тэрбум төгрөгүүд хаанаас гарч байгаа вэ? Зөвхөн төсвөөс. Ядахдаа албан ёсны сурталчилгаа эхэлмэгц мөнгө төлж эхлэх болов уу гэвэл үгүй. Хуулийн 77.13-д “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэсэн заалтыг бэлдээд тавьчихсан.

    Он гараад телевизээр тусгайлан гарч том дуугардаг, сэтгүүлчидтэй энд тэнд тааралдаад салж өгдөггүй, ажил дээрээ урьж гэртээ хонуулдаг, хоол унд бэлтгэхийг заадаг  таних танихгүй эрхмүүдийн тоо огцом нэмэгдлээ. Зарим нь телевизийн бүхэн бүтэн нэвтрүүлгийг худалдаж аваад өөрөө ороод суучихаж. Шууд хөтлөгч, телевизийн од. Заримдаа нэвтрүүлэг хүрэлцээгүй бололтой хэдүүлээ дундаа хуваан хэрэглэж харагдсан. Тэд Монгол Улсыг яаж хөгжүүлэхийг дэндүү сайн мэдэж байгаа тул бушуухан нэр дэвшүүлж дэмжихээс өөр яахав. Харин мөнгөө барж ядсанууд нь телевизийн нэвтрүүлгийг биш, телевизийн өөрийг нь худалдаад авсан учраас ямар нэгэн тайлбар шаардлагагүй.

    Сонгуулийн дараа тайлагнахдаа бүгд 17-хон хоногийн хэдхэн төгрөгөө бичээд өгнө. Тэр нь нийт зургаан сарын зардлын жинхэнэ зардлын тав, арван хувиас хэтрэхгүй. УИХ-ын гишүүд, иргэдийн хурлын төлөөлөгчид халааснаасаа огт мөнгө гаргахгүй байж мэднэ, гэхдээ ичсэндээ тав арван төгрөг тавих биз. Ингээд бас нэг “мөнгөний биш” сонгууль бэлэн боллоо. Гэхдээ жинхэнэ үнэнийг сонгуульд ялагдаж шатсан, мөнгө нь дутсан, бас хулхидуулсан зарим нь хэлж магадгүй юм.

     
  • Mongold 0 on 2016.01.24 Permalink | Reply  

    Сая төгрөгийн сурвалжлага ба хоёр сая төгрөгийн зочин 

    2016.01.24.

    2015. МҮОНТ-ийн үнэ тариф.

    Энэ бол Монголын чөлөөт хэвлэл мэдээллийн түүхэнд бичигдэх гайхалтай баримт нотолгоо.

     
  • Mongold 0 on 2015.12.16 Permalink | Reply  

    Өдөр тутмын найман сонины нэг дугаарын нэгдүгээр нүүрт нэг нийтлэл нэгэн зэрэг гарчээ 

    2015.12.16.

    Энэ бол Монголын өдөр тутмын сонинуудын 2015 оны 11-р сарын 1-ны дугаарын эхний нүүрэнд болсон явдал юм.

    2015-11.01. Өдөр тутмын 8 сонинд зэрэг гарсан Х.Батттулгын захиалгат нийтлэл

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel