Tagged: МҮОНРТ Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Mongold 02:14 on 2020-01-10 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Олон нийтийн телевизийн сэлфи оргил 

    2020.01.12.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны сүүлчийн хэдэн минутад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж дуусмагц олон нийтийн телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц залган авлаа. Хэрвээ Ерөнхийлөгч нэлээд хэдэн минутийн турш хундагаа өргөж бариад тамирчин хүн биш л бол гар цуцахаар хөдөлгөөнгүй зогссоныг тэр чигээр нь хөдөлгөөнгүй үзүүлсэн бол Ерөнхий захирал тусгайлан зассан өөрийн телевизийн хамгийн том студэд хөшөө мэт босгосон MNB гурван үсгийн урд ув улаанаар цацран зогсож ард түмэнтэйгээ мэндчилснийг энд тэндээс нь дурандан ер бусын үзэсгэлэнтэйгээр харуулсаар дуусгав. Хундагаа хоёр гараараа барьсан нь гайхалтай зөв шийдэл, Ерөнхийлөгчөөс хамаагүй илүү харагдаж байлаа.

    Ийнхүү МҮОНРТ манай хамгийн том бөгөөд албан ёсны телевиз учраас Монгол Улсад 2019 оныг Х.Баттулга үдэж 2020 оныг Л.Нинжжамц эхлүүллээ. Хатагтайн араас Худалдаа хөгжлийн банк, Мобикомын мэтийн жижиг сажиг захирлууд даруухнаар бараа болон ээлжлэн гарч үйлчлүүлэгчдийнхээ мэндийг асуув. Он солигдох энэхүү торгон мөчид төрийн нөгөө хоёр өндөрлөг – Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар үзэгдээгүй.

    Ерөнхий захирлын энэхүү мэндчилгээ Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз 52 жилийн турш явж явж хүрсэн хамгийн өндөр оргил болов. Энэ бол сэлфи оргил. Монголоор бол өөрөг, өөрөгдөлт. Өөрийгөө хамаг гоё дээрээ тавьж байгаад харуулахыг хэлнэ. Үүнийг чадлаа. Одоо Ерөнхий захирал олон нийтийн телевиз, радиогийн хөтөлбөрийг өглөө бүр өөрийн биеэр эхлүүлж ард түмнээ сэрээгээд, орой нь үлгэр ярьж өгөөд унтуулдаг байж яагаад болохгүй гэж?

    Хэдхэн мөчийн өмнө Ерөнхийлөгчийн амнаас сенсаац шийдвэр сонсож, тэгснээ оргилуун дарс буудуулан хөөрч, балгаж, араас нь Ерөнхий захирлын мэндчилгээний гоё сайханд автан угсраа шоконд орсон үзэгчид түүний яг юу хэлснийг сайн анзааралгүй өнгөрсөн байж магадгүй. Гэхдээ санаа зоволтгүй, хэлээд өгье. Үндсэндээ МҮОНРТ хичнээн мундаг болох тухай сүүлийн хэдэн жилийн турш сельфидэж байгаа тэр зүйлээ давтсан. Тийм мундаг телевизийн Ерөнхий захирал ямар байж таарахав?

    Өнөөдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн байнгын сэдэв нь олон нийтийн телевиз өөрөө болжээ. Тэднийхээр бол Монгол Улсад тухайн өдөр болсон хамгийн чухал үйл явдлын тоонд олон нийтийн радио, телевизийн ажил алба, ололт амжилт багтана. МҮОНТ-ийнхний оролцсон арга элдэв арга хэмжээнээс эхлээд MNB кидс цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлт, хаалт, шинэ жилийн баярын арга хэмжээ гэхчлэн тасрахгүй. Хэрвээ МҮОНРТ-ээс хэн нэгэн одон медаль авчихвал Их хурлын гишүүд бол цаашаа.

    “Цагийн хүрд”-ийн мэдээ, сурвалжлагынх нь нэг гол баатар нь Ерөнхий захирал өөрөө. Ерөнхий захирлын оролцсон уулзалт, Ерөнхий захирлын байгуулсан гэрээ, Ерөнхий захирлын суусан хурал, түүний амнаас гарсан үг өгүүлбэрийг заавал гаргана. Ерөнхий захиралдаа ийм хүндэтгэлтэй хандаж заримдаа өргөмжлөх тал руугаа явж байгааг харахад бахархмаар ч юм шиг.

    МҮОНРТ сүүлдээ тусгайлсан сэлфи нэвтрүүлэгтэй болов. Өнгөрсөн 12-р сарын туршид МҮОНРТ-ийн “Өнөөдөр, маргааш нөгөөдөр” гэсэн 45 минутийн нэвтрүүлгийг Үндэсний телевиз ба “Монголын мэдээ” сувгаар ээлжлэн бараг арваад удаа давтав. Бас “МҮОНРТ бол хуультай, хэнээс ч хараат бус, хэн ч нөлөөлж чадахгүй” гэсэн сайрхал ч юм шиг, битгий шүүмжил гэсэн сэрэмжлүүлэг ч юм шиг сэлфи сурталчилгаа ноднингоос хойш  нэвтрүүлгүүдийн зай завсрыг чигжээд салахаа байлаа.

    Хэдэн жилийн өмнө урьд зүгт нэг залуу ер бусын хөөрхөн хүүхэнтэй танилцаж гэрлээд төрсөн хүүхэд нь тиймхэн царайтай гарсан тухай зураг Интернэтийг шуугиулсан.  Тэр хүүхэн их хэмжээний мөнгөөр гоо сайхны мэс засал хийлгүүлсэн нь ийнхүү илэрч нөхөр нь бүр шүүхэд хандсан гэдэг.

    Манай МҮОНРТ үнэхээр гоё болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улаан цэнхэрээр алагласан барилга байшингийн сайхныг харахад л хангалттай. Үүний тулд сүүлийн хэдэн жил маш их мөнгө зарцуулжээ. Зар сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг нь хяналтаас гарсан. Улсын төсвөөс жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилдаг болж 2017 онд бүр 20 тэрбумыг өгч үүд хаалганаасаа эхлээд техник тоног төхөөрөмжинд бүрэн засал хийлгэсэн гэж байгаа.

    За би баахан магтлаа. Одоо шүүмжилнэ. Ингэж сайжирсан олон нийтийн телевизээс олон нийтийн “хүүхэд” буюу тийм хөтөлбөр төрөх ёстой атал төр засгийн, бүр нэг намын хөтөлбөр мэндлээд байх юм.

    Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ тэтгэврийн зээлийг тэглэх тухай зарласан нь олон нийтийг донсолгов. Тэд хоёр биш, гурав дөрөв, тав хуваагдаж, их зээлтэй, бага зээлтэй, зээл авсан аваагүйгээрээ барьцаж талцан үзэж тарж байна. Сонгуульд зориулсан улс төрийн арга хэмжээ гэдгийг бүгд мэдэж байгаа ч төрийн гурван өндөрлөг үүрэг өгсөн тул сонгуульд нэр дэвших, дэвшихгүй, ЖДҮ-гийн зэрэг барьцаанд байгаа Засгийн газар, Улсын Их хурлын гишүүд бие биенээ хэр өглөгчөөрөө давж гарах гэж алийгаа алдаж байна.

    Тэгвэл нөгөө талд өөр байр суурьтай хүмүүс бий. Хэргийн учир хэний хэдэн төгрөгийн зээлийн өрийг хэрхэн тэглэхэд бус, ерөөсөө үүнийг хийж болохгүй, өмнөх сонгуулиудийн Эх орны хишиг, хувь, хувьцаа мэтийн санал худалдан авалтын үргэлжлэл бөгөөд эцсийн дүндээ төрийн өр зээл улам нэмэгдэн үнэ ханш өсч ард нийтээрээ хохирно гэж тэд үзжээ.

    Улс орон тэтгэврийн зээлээр амьсгалж байгаа энэ арваадхан хоног бол олон нийтийн телевиз юу чаддагаа харуулах цаг. Гоё сайхан дэлгэцэн дээрээ өөр өөр байр суурийг харьцуулан жинхэнэ олон ургальч үзлийг цэцэглүүлж улс төрчдийн шийдвэрийн зөв бурууг хэлэлцүүлэхийн зэрэгцээ сэлфи нэвтрүүлэгтээ шившлэг мэт давтаад байгаа “зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилж” буйгаа нотлон харуулах ховорхон боломж.

    Гэвч байдаггүй ээ. Олон нийтийн телевизийн сурвалжлагч нийслэлийн гудамжинд гарч санал асуусан арваад хүн бүгд тэтгэврийн зээл авсан, тэглүүлэх хүсэлтэй буюу дэмжсэн хүмүүс байж таарлаа. Хууль батлагдаагүй байсан эхний долоо хоногийн тоймоор сурвалжлагаа давтаж араас нь ярилцсан 20-р тогтоолын “эцэг” Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, ажил үүргээрээ бизнесийн, тэр дундаа банкуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Ө.Амартүвшин хоёр яасан байхав? Хууль батлагдсаны дараах тойм нь тэр чигээрээ сурталчилгаа байв.

    Энэ арваад хоногт олон нийтийн телевизээр тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар төр засгийнхаас өөр ямар байр суурь цухуйсан ч үгүй. Хэлэлцүүлэг мэтгэлцээн хийсэнгүй. Энэ асуудлаар мэдээ сурвалжлага зөндөө гаргасан гэж хэлэх байх. Хэрвээ сайд дарга, албан тушаалтнуудын ярьсныг зөвхөн дамжуулах юм бол хөдөлгөөнгүй зоосон сайн камер, сайн уншдаг хөтлөгч байхад л хангалттай. Мэдээлж дамжуулахыг арилжааны телевизүүдээс гадна нийгмийн сүлжээ дутахааргүй сайн хийдэг болсон. Олон нийтийн телевиз өөрийгөө шагшин сэлфидсээр байгаад баримжаагаа алджээ. Ямар ч телевиз чухал асуудлыг мэдээлээд араас нь янз бүрийн байр суурьтай, хөндлөнгийн хүмүүс, шинжээчдийг хаа нэгтээгээс, гадаад дотоодоос ч хамаагүй олоод, гэрээс нь холбогдоод ч хамаагүй яриулж сонсдог нь ардчилсан нийгэмд ердийн жишиг, соёл болсныг мэдээгүй тууж явна.

     
  • Mongold 02:29 on 2019-12-31 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.12. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.12.31. Мягмар

    МҮОНТ

    18:40 Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын мэндчилгээ
    18:55 УИХ-ын дарга Г.Занданшатарын ярилцлага
    19:25 Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын мэндчилгээ
    19:40 Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлнэ
    19:45 MNB-энэ 7 хоногт
    20:00 Монгол улсын 2019 оны онцлох үйл явдал
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээ
    21:15 Алтан цамхаг-2019
    22:35 Шилдэг компаниудын мэндчилгээ
    22:40 “Баярын мишээл-2020”

    23:50 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүлнэ

    00.00 цагаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын шинэ жилийн мэндчилгээ

    “Монголын мэдээ” суваг

    18:10 Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлнэ
    18:20 MNB спорт үзүүлж байна: “2019 оны Монголын спортын ертөнцийн онцлох 10 үйл явдал”
    19:00 Эдийн засгийн 2019 оны онцлох тойм
    19:20 Орон нутгийн 2019 оны онцлох үйл явдал
    20:00 Монгол улсын 2019 оны онцлох үйл явдал
    21:00 Дэлхий дахины 2019 оны онцлох үйл явдал
    21:45 Монголын мэдээ баярын өдрүүдэд
    21:50 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлнэ
    22:00 “Алтан цамхаг-2019”
    23:20 “Баярын мишээл-2020”
    23:50 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлнэ

    Үүний дараа 00.00 цагт МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын шинэ жилийн мэндчилгээ гарав


    2019.12.30. Даваа

    МҮОНТ

    18:00 Эх орны төлөө

    18:30 Намуу цэцгийн үнэрээр…

    19:00 Дэлхий дахины 2019 оны онцлох үйл явдал

    19:50 MNB энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -УИХ-ын дарга Г.Занданшатарын ярилцлага

    -“Алсын хараа – 25” нэвтрүүлгийн хэсгээс сурвалжлага болгож үзүүлэв (Тээвэр, ложистик)

    -Замд шатахуун асгарсан тухай

    -МҮОНТ “Алтан цамхаг” телевизийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийг шалгаруулав. “Максима медиа”-тай сурталчилгааны байгууллагатай хамтран зохион байгуулав. “Цагийн хүрд” шалгарчээ. Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа.  

    -Нийслэлийн шилдгүүдэд одон медаль гардуулав.

    -МҮОНРТ-д олон жил үр бүтээлтэй ажилласан уран бүтээлчдэд одон медаль гардуулав. Одон авсан радиогийн захирал Батзаяагийн яриа: Ерөнхий захирлаасаа гардаж авсандаа баяртай байна. Одон авсан 5-6 хүний яриа.

    -“Цагийн хүрд”-ийн Баатруудыг шалгаруулах төрлүүдийн тухай зар

    -МҮОНРТ нь хуулийн дагуу нийтийн өмнө үүрэг хүлээдэг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Редакцийн дүрэмтэй боллоо. Хэвллэлий хүрээлэнтэй хамтран боловсруулав. ХХ-ийн захирал М.Мөнхмандахын яриа. МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжамцын яриа. [Энэ дугаарт хоёр удаа гарчээ]

    -СХД-ийн 113-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд оров. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын яриа.

    21:00 MNB-энэ 7 хоногт

    21:10 “Цагийн хүрдийн булан” 2019 оны онцлох үйл явдал

    “Цагийн хүрд” нь “Цагийн хүрд”-ээ магтан сурвалжилдаг болсон байна.

    22:10 Цирк ирлээ


    “Монголын мэдээ” суваг

    15:20 Томилолтоос ирлээ: Өвөрхангай аймгаас бэлтгэв

    15:40 MNB-Өчигдөр, Өнөөдөр, Маргааш

    16:30 Технологийн ертөнцөөр

    16:50 “Алсын хараа 25” Монгол улсын Хөгжлийн урт хугацааны бодлого: “Логистик, тээвэр Монгол улсын хөгжилд…”

    17:50 Монголын мэдээ энэ долоо хоногт

    18:00 2019 оны “Цагийн хүрд”-ийн булангийн тойм

    19:00 “Цагийн хүрдийн хөндөх сэдэв” 2019 оны тойм

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    21:00 “Явлаа, ирлээ” /баярын тусгай дугаар/

    21:20 “2019 оны онцлох зочин”

    Монгол Улсын сангийн яам дараах шинэчлэлийг хийж гүйцэтгэлээ гэсэн шторкийг тасралтгүй үзүүлж байна.

    21:40 Хөдөө аж ахуйн салбар 2019 онд

    Тайлангийн нэвтрүүлэг. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны яриагаар эхэлж байна. Дарга нарын яриа.

    Завсраар нь МҮОНРТ-ын сурталчилгааны шторк тасралтгүй гарч байна.

    22:10 УИХ-ын цаг: “УИХ-ын ХМА-аас бэлтгэв”

    УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын сурталчилгааны нэвтрүүлэг байна.

    22:40 “Цагийн хүрдийн Нохой жилийн баатрууд” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа /давталт/

    Урьд жилийн шалгаруулалтын нэвтрүүлгийг үзүүлэв.


    2019.12.29. Ням

    “Монголын мэдээ” суваг

    14:00 “Алсын хараа 25” Монгол улсын Хөгжлийн урт хугацааны бодлого

    16:00 “Их хот” баримтат кино (ОХУ-ын РТР телевизийн баримтат кино)

    Москвагийн тухай, Собянины тухай баримтат кино. Сэтгүүлч Киселев хөтөлсөн байнаг.

    17:00 Эх орны төлөө. БХЯ-ны “Дуулга” студиэс бэлтгэсэн нэвтрүүлэг

    17:30 16 мм-ийн кино төсөл үзүүлж байна: “Өвлийн ойд” баримтат кино

    18:00 Мэдээ

    18:20 Явлаа, ирлээ

    18:40 Халуун сэдэв

    19:00 2019 оны “Цагийн хүрд”-ийн булангийн тойм

    20:00 “Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    21:00 “XX зуунд Монголын талаар баримталж байсан Их Гүрнүүдийн бодлого” Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр

    21:40 Эх өв: Богд хаан

    22:10 Хөндөх сэдэв: Ирэх онд хэрэгжих шинэ хуулиуд


    2019.12.28. Бямба

    МҮОНТ

    17:30 “УИХ-ын цаг” УИХ-ын ХМА-аас бэлтгэв

    18:00 Үл мэдэх ба түүний нөхөд

    18:30 Сүлдэт баганын дэргэдээс. Хил хамгаалах ерөнхий газрын нэвтрүүлэг

    18:50 Билгийн мэлмий: “Жод Луйжин”

    19:20 Хөгжлийн замаар: “Шинжлэх ухааны хөгжил”

    “Монголын мэдээ” суваг

    18:40 Хөндөх сэдэв: Ирэх онд хэрэгжих шинэ хуулиуд

    19:00 Ярилцах хойморт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

    19:20 Хөгжлийн замаар: “Шуудан, тээвэр зуучийн хөгжил”


    2019.12.27. Баасан

    МҮОНТ

    10:00 Сүлд

    10:20 MNB World: “До.Ре.Ми” 1 жилийн ойн тусгай дугаар

    11:00 “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    14:00 Би Монгол хүн: “Мөрөнгийн энтэй Завхан гол” Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цэрэндашийн Жамьянгийн хөрөг

    15:00 “МNB Өчигдөр, Өнөөдөр, Маргааш

    17:50 Нээлттэй засаг

    18:10 Амрыг эрье

    ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэсэн “Амрыг эрье” цагдаагийн мэдээлэл

    18:30 “Амь нэг Архангай” хөгжлийн форум (Өөр цагт гарсан)

    19:10 Бүтээн байгуулалтын цаг

    “Зам тээврийн салбарын мэдээ” гэжээ

    19:30 Ярилцах хойморт. УИХ-ын ЭЗ-ын байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

    19:50 MNB-энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    21:00 MNB-энэ 7 хоногт

    21:10 Мартах учиргүй” Анагаахын шинжлэх ухааны доктор, дэлхийн мэс засалч О.Сэргэлэн

    21:50 “Томилолтоос ирлээ” Өвөрхангай аймгаас бэлтгэв

    УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг орон нутагт ажиллахад дагаж бэлтгэсэн нэвтрүүлэг


    “Монголын мэдээ” суваг

    19:00 Онцлох зочин

    19:20 Халуун сэдэв

    19:40 Томилолтоос ирлээ; Өвөрхангай аймгаас бэлтгэв.

    УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг орон нутагт ажиллахад дагаж бэлтгэсэн нэвтрүүлэг. Гол баатар нь С.Чинзориг

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -МҮОНРТ-ийн шинэ жилийн баярын хурлын тухай сурвалжлага

    21:00 Эдийн засгийн тойм

    21:20 Нээлттэй засаг

    21:40 Парламентын шинэчлэл-2

    22:00 Үдшийн мэдээ

    22:15 “Амрыг эрье” ЦЕГ-ын Дуудлага студиэс бэлтгэв.

    22:35 Онцлох зочин: ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр


    2019.12.26. Пүрэв

    Төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын Хэвлэл мэдээллийн байгууллагын анхааралд: #MNB-ийн эфирт гаргах шинэ жилийн баярын мэндчилгээгээ маркетингийн газарт 2019.12.30-ны дотор ирүүлнэ үү. Цаг нь тулгаж ирсэн мэндчилгээг программд зоож амжихгүйг анхааруулж байна. Утас: 88010808.


    2019.12.26. Пүрэв

    МҮОНТ

    16:20 “МNB Өчигдөр, Өнөөдөр, Маргааш”

    Дахин дахин гарч л байна.

    17:10 Сүлд

    17:30 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал

    18:00 “Эрүүл мэндийн яам – 2019”

    18:30 Сайн жишиг-20 жил /Грант Торнтон Интернешнл/

    Улаанбаатар аудит компанийн сурталчилгааны нэвтрүүлэг

    18:45 Бүтээлч Монгол-Бүтээгч Монгол

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажилллагаа, баярын арга хэмжээ, ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй хийсэн урт ярилцлагаас бүрдэж байна. Сэтгүүлч Э.Дагиймаа хөтөлж байна. Төгсгөлд нь “2019”

    19:30 Парламентын шинэчлэл-2

    19:50 MNB-энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -Оны онцлох зочин: ХХХХХҮ-ийн сайд Ч.Улаан. 2019 онд тус салбарт юу хийгдсэн тухай ярив

    УИХ-ын гишүүн С.Чинзориг Өвөрхангай аймагт ажиллаж байгаатай холбоотой сурвалжлага сүүлийн хоёр дугаарт гарчээ. 


    2019.12.25. Лхагва

    МҮОНТ

    18:10 Прокурорын цаг

    Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас бэлтгэн хүргэв. (УЕПГ-ын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн хөтөлсөн)

    18:30 “Иргэдийн эрх зүйн боловсролд” /шууд/

    19:00 “Маамуу” хүүхэлдэйн кино

    19:10 Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн мөрөөр

    “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ. Эх сурвалжаас нь” нэртэй. Сүүлийн сар гаруйн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр лүү зорилготойгоор дайрсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллүүд зарим цахим хуудсуудаар гарсаар байгаа юм” гэсэн эхлэлтэй. Ус дамжуулах 3-р шугамын тендерийн сонгон шалгаруулалтын тухай бололтой. Сэтгүүлч Б.Учрал гэнэ. Хаанахын сэтгүүлч вэ? 

    19:30 Ярилцах хойморт: УИХ-ын НББСШУ-ын байнгын хорооны дарга Д.Оюунхорол

    19:50 MNB-энэ 7 хоногт

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -“Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажил хөндлөнгөөс судалгаа хийжээ. Засгийн газрын тэргүүнд хамгийн өндөр оноо өгчээ. Улаанбаатарчуудын 3 хүний нэг нь Ерөнхий сайдал итгэл үзүүлсэн байна” гэх мэтээр Ерөнхий сайдыг магтсан нэвтрүүлэг

    -Баруун баян улаан суманд шинэ дотуур байр ашиглалтанд орлоо. (УИХ-ын гишүүн С.Чинзориг гол дүрд)


    2019.12.24. Мягмар

    МҮОНТ

    18:10 Татварын шинэчлэл II 

    Сангийн сайд, татварын ерөнхий газрын дарга, хэлтсийн дарга нарын яриа орсон сурталчилгааны нэвтрүүлэг

    18:40 Монгол улсын нэрийн өмнөөс…

    Шүүхийн байгууллагын ажлыг сурталчилсан нэвтрүүлэг

    “Нийгэм, эдийн засгийн бодлогын нэвтрүүлгийн алба”

    18:55 Парламентын шинэчлэл-1

    “Цэгцрэх цаг” нэртэй нэвтрүүлэг байна. Улсын Их Хурлын шинэчлэлийн тухай цуврал нэвтрүүлгийн эхний дугаар гэжээ. 


    2019.12.23. Даваа

    “Алсын хараа-25”: Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого
    “Алсын хараа-25”: Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого #МҮОНРТ #ҮндэснийТелевиз


     

    2019.12.21. Бямба

    МҮОНТ

    17.50. MNB World. 365 хоногт. 1 жилийн ойн тайлан нэвтрүүлэг. 30 минут

    “Майдар бурхны тухай”. “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан үзүүлж байна”. Ховд аймагт Майдар бурхны дүрийг босгосон тухай 35 минутын нэвтрүүлэг. Тус сангийн үүсгэн байгуулагч Ш.Адьшаа, буддын шашин сүсэгтэн Равагийн Цэдэнбал гэдэг эмэгтэйн яриа.

    21.10. “MNB өчигдөр, өнөөдөр, маргааш” нэвтрүүлэг. 45 минут. Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа зонхилсон энэ сурталчилгаа нэвтрүүлэг байнга гарч, дараа өдөр нь давтаж байна. 


    2019.12.20. Баасан

    МҮОНТ. 

    19.00. Бүтээн байгуулалтын цаг

    20.00. “Цагийн хүрд”

    -MNB World суваг нэг нас хүрлээ. Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа

    -MNB kids цэцэрлэгийн шинэ жилийн арга хэмжээ болов. “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг шинэ жилийн баяраа тэмдэглэлээ.


    2019.12.18. Лхагва

    МҮОНТ

    14:30 “Утааг бууруулах ажил 2-р ангидаа дэвшлээ”

    Монголын мэдээ” суваг

    19.00-19.10. Эрүүл мал – Монголын баялаг (Мал эмнэлгийн ерөнхий газар ба UNIDO гэсэн логотой)


    2019.12.17. Мягмар

    МҮОНТ

    17:10 Алсын хараа-25: “Урт хугацааны орон сууцжуулалтын бодлого”
    18:10 “120/80” эрүүл мэндийн нэвтрүүлэг
    18:40 Онцгой дуудлага
    19:00 Монголын нууц товчоо түгээмэл эх цувралаас /23,24-р хэсэг/
    19:10 АТГ-ын мэдээлэл
    19:20 “Урлаг” теле сэтгүүл
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Цаг үе, үзэл бодол”
    21:40 “Утааг бууруулах ажил 2-р ангидаа дэвшлээ”


    2019.12.16. Даваа

    МҮОНТ

    “Цагийн хүрд”

    “МҮОНРТ Бүгд Найрамдах Чех Улсын телевизүүдтэй хамтран ажиллах боломжийг судална”. МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц Чех Улсын элчин сайдтай уулзсан тухай сурвалжлага.

    21:10 Алсын хараа-25: “Урт хугацааны орон сууцжуулалтын бодлого”

    22:10 “Монголыг бүтээлцэж буй эрхмүүд”

    Монгол банкны захирал асан Н.Золжаргал МҮОНТ-ээр Hero Entertainment-ийн “Монголыг бүтээсэн эрхмүүд” нэвтрүүлгийг хөтлөв. 


    2019.12.15. Ням

    МҮОНТ

    12:10 Энержи Ресурс үзүүлж байна: “Ид шидийн орон-2”


    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Цагийн хүрд”-ийн нэг дугаараар хоёр удаа гарчээ. 


    2019.12.10. Мягмар

    МҮОНТ

    21:50 Монгол улсын нэрийн өмнөөс…


    2019.12.06. Баасан

    19:40 Ачит ихт амжилт бүтээлийн түүх (Сурталчилгааны нэвтрүүлэг)


    2019.12.05. Пүрэв

    МҮОНТ.

    19.20. Нийгмийн хариуцлагатай 5 жил


    2019.12.03. Мягмар

    19:10 АТГ-ын мэдээлэл


    2019.12.02. Даваа

    21:00 MNB-энэ 7 хоногт

    21:10 “Алсын хараа-25” Төр хувийн хэвшлийн түншлэл


    2019.12.01. Ням

    15:00 “Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд” форум

    18:00 “Мартах учиргүй” Ахмад дипломатч Чулууны Батжаргал

    18:30 Спортын мэдээний тойм

    19:00 “Монголын нууц товчоо” түгээмэл эх цувралаас /17.18-р хэсэг/

    19:10 “Мөрөөдөл биелэх мөсөн өргөө”

    19:20 Хөгжлийн замаар: “Шуудан, тээвэр зуучийн хөгжил”

    19:50 MNB ирэх 7 хоногт

    20:00 “Долоо хоногийн тойм” хөтөлбөр


    МАН-ын нарийн бичгийн дарга, “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энхийн тухай сурвалжлага “Цагийн хүрд”-ээр хэд хэдэн удаа гарав.

     
  • Mongold 23:15 on 2019-11-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.11. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.11.30. Бямба

    МҮОНТ

    17:00 Бүтээн байгуулалтын цаг

    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/

    -Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүд төрийн ордонд чууллаа.

    -Оюутны шилдэг бүтээл шалгаруулах  “Алтан үзэг наадам боллоо.  [Л.Нинжжамцын яриа орсон]


    2019.11.25. Даваа

    МҮОНТ.

    21:10 Засаг цаг


    2019.11.23. Бямба

    18:30 Цэнхэр тэнгэрийн орон
    19:00 “Явлаа, ирлээ”
    19:20 Эх өв: “Өвлийн отор нүүдэл”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Зогсошгүй” Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төрбатын Бархүү
    21:50 “Мод баяртай” Аян замын тэмдэглэл


    2019.11.22. Баасан

    18:10 Нээлттэй засаг
    18:30 “Олон нийтийн цаг” /шууд/
    19:00 “Маамуу” хүүхдийн нэвтрүүлэг
    19:30 Монголын эмч нарын VI их хурал: Бодлого Шийдвэр Үр дүн
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Атар 60 жилд Гацууртын 20 жил”


    2019.11.21. Пүрэв

    17:40 Сүлд
    18:00 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал
    18:30 Эрүүл мэндийн даатгал таны амьдралд
    18:50 Атрын 60 жилийн алдартнууд
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2019.11.20. Лхагва

    МҮОНТ

    19:20 Хариуцлага ба уул уурхай

    Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт хууль бус уурхайн асуудлаар компанийн захиалгат нэвтрүүлэг

    “О.Лонжид гэгч сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгч “Баттай эх сурвалжаас олж мэдсэн” гэх мэт юм хэлж нотолгоогүйгээр нэг компанийн зөвлөх нэртэй луйварчингийн үгээр үг хийж, энд тэндхийн нэвтрүүлгийн нэг секундын тасалсан тасалбар эвлүүлж, төр засгийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн шантааж хийсэн зөвхөн нэн компанийн эрх ашгийг хамгаалсан хэдхэн нөхдийн яриаг оруулсан тавилттай жүжиг хийж ард иргэдийн тархийг угаах оролдлого хийсэн бна. Тэгээд бүхэл бүтэн үндэсний телевизээр цацуулж бдаг мөнгөтэй нөхдүүд юмаа. (20.0 саяар нэвтрүүлэг хийлгэсэн гэж нутгийн иргэд ярьж байна.) Тэр ч байтугай Б.Отгон сэтгүүлчтэй би тохирсон дахиж юм бичихгүй гэх мэт юм ярьж явна.
    Бүхэл бүтэн МҮОНТв байж ямар ч цензургүйгүйгээр нэр нь тодроогүй сэтгүүлчээр авилгач луйварчин төрийн хуулийг уландаа гишгэдэг компанийн нэвтрүүлгийг ингээд гаргаж л бдаг. Мөнгөтэй бол үндэсний тв-ээр юу ч гаргаж иргэдийн тархи угаах боломжтой болжээ. Нэгдэж тэмцэж мэдэхгүй, чиглүүлэх хүнгүй, малаа хүчирч ядсан тархай бутархай нутгийн ардыг арай дэндүү доромжилж байна. Нутгийн айлуудаас яриа авсан юм байна уу? Захын айлд ороод асуухад хэлнэ шүү дэ. Хэдэн бэлдсэн мөнгөөр угждаг хүмүүсээсээ яриа авч жүжиг тоглоод”


    2019.11.19. Мягмар

    18:30 Технологийн ертөнцөөр
    18:50 Онцгой дуудлага
    19:10 Монгол улсын нэрийн өмнөөс…
    19:20 “Урлаг” теле сэтгүүл
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Цаг үе, үзэл бодол /шууд/
    21:50 Засаг цаг


    2019.11.09. Бямба

    18:05 Нийгмийн хэлэлцүүлэг
    18:45 “Бүтээлч Бамбуу” сурвалжилга
    19:05 “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлэг: “Хязгааргүйн хязгаар”
    19:35 Хөтөлийн бахархал- Хөтөлийн цемент, шохой ХК үзүүлж байна.
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Бямба гарагийн саятан” Төмөр замын вагон ашиглалтын депогийн хамт олон


    2019.11.08. Баасан

    19:30 Бүтээн байгуулалтын цаг
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Зогсошгүй: Жүжигчин, найруулагч Б.Тамир
    21:55 “Тариаланчид”


    2019.11.03. Ням

    17:40 Говийн гайхамшигт зургаа

     
  • Mongold 00:44 on 2019-10-31 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.10. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.10.28. Даваа

    МҮОНТ

    18:55 Бүгд Найрамдах Тунис Улсаас хийсэн сурвалжилга
    19:30 Эрх зүйн хөтөч
    19:50 MNB энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 Алсын хараа 25: “Байгаль орчны салбарт бодлогын эргэлт гаргах боломжтой юу ”
    22:10 “Холыг ойртуулсан 30 жил”


    2019.10.26. Бямба

    18:10 Сэтгэлд уяатай Сэгс цагаан богд
    18:30 Үл мэдэх ба түүний нөхөд
    19:00 “АУЭХС” ТӨХК-ийн 10 жилийн ойд зориулав


    2019.10.24. Пүрэв

    17:50 Сүлд
    18:10 Дэд бүтцийн хүртээмжтэй орчин
    18:25 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал
    18:55 Эх өв: “Их хүмүүний эгэл амьдрал”
    19:25 Ачит ихт: Амжилт бүтээлийн 5 жил
    19:30 Атрын 60 жил: “Ургацын далай”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2019.10.20. Ням

    17:50 Сүлд
    18:10 Дэд бүтцийн хүртээмжтэй орчин
    18:25 “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал
    18:55 Эх өв: “Их хүмүүний эгэл амьдрал”
    19:25 Ачит ихт: Амжилт бүтээлийн 5 жил
    19:30 Атрын 60 жил: “Ургацын далай”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2018.10.09. Лхагва

     “Цагийн хүрд”

    -Монгол – Хятадын найрамдлын 70 жил концерт. МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамцын яриа.


    2019.10.08. Мягмар

    “Цагийн хүрд”

    -Монголын үндэсний олон нийтийн телевиз Вьетнамын талтай хамтран баримтат кино хийх тухай сурвалжлага. Ерөнхий захирал Л.Нинжжамцын оролцоотой.


    2019.10.04. Баасан

    19:00 ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойд зориулсан мөнхөд дурсагдах гавьяа


    2019.10.02. Лхагва

    19:30 “Оюутан-Нарны элч 2019” Дэлхийн хөдөлгөөн Монголд

     
  • Mongold 01:41 on 2019-09-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.09. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.09.27. Баасан

    18:40 “Бид хүүхдийн нэвтрүүлгийн уран бүтээлчид” МҮОНТ-ийн 52 жилийн ойд
    19:20 “Би Монгол хүн” хөрөг нэвтрүүлэг
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2019.09.19. Пүрэв

    18:30 Сүлд
    18:50 “Хорвоогийн нэгэн дууч болжмор” СГЗ зохиолч, сэтгүүлч Дамбадаржаагийн Намсрай агсны 70 насны ойд зориулав
    19:35 Замын-Үүд боомтын өртгөтгөл шинэтгэл
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/


    2019.09.14. Бямба

    19:00 Монгол орны генетик нөөцийг ашиглах хууль эрхзүйн орчны хэрэгцээ шаардлага
    19:10 Робокон-2019
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:10 “Монгол гоо-2019” /давталт/


    2019.09.09. Даваа

    19:20 Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани үзүүлж байна: “Илч түгээсэн 60 жил”
    19:50 MNB-энэ 7 хоногт
    20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /шууд/
    21:00 MNB-энэ 7 хоногт
    21:05 Гүний уурхай
    21:10 “Алсын хараа 25” Хот ба хөдөө- Бүсчилсэн хөгжил


    2019.09.02.

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ ба ОХУ-ын БХЯ-ны дэргэдэх “Звезда” телевизийн хамтарсан Халхын голын тухай 4 анги баримтат кинон нээлтийн арга хэмжээний сурвалжлага

    -MNB цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааны сурвалжлага


    2019.09.01. 

    “Долоо хоногийн тойм” хөтөлбөр

    -МҮОНР-ийн 85 жилийн ойн тухай тайлбар.
    -“Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форумын тухай сурвалжлага


    2019.09.01. 

    МҮОНР-ийн 85 жилийн ойн арга хэмжээний тухай мэдээ, сурвалжлага, шууд дамжуулалт

    -МҮОНР-ийн 85 жилийн ойн баярын хурал

    -Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа “Олон нийтийн радиогийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форумын тухай мэдээ, сурвалжлага, шууд дамжуулалт


    Халхын голын 80 жилийн ойн холбоотойгоор МҮОНРТ-ийн нэвтрүүлэг, баримтат кино, түүний нээлт зэрэг арга хэмжээний сурвалжлагууд

     
  • Mongold 01:34 on 2019-08-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.08. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.08.31.

    “Цагийн хүрд”

    -МҮОНР-ийн соёл урлагийн редакцид ажиллаж байсан ахмадуудтай танилцуулж байна гэсэн сурвалжлага. 


    2019 оны зун амралтын үе байсан тул МҮОНРТ-ийн сэлфидэлт харьцангуй бага байжээ. Голдуу Халхын голын 80 жилийн ойн холбоотойгоор МҮОНРТ-ийн нэвтрүүлэг, баримтат кино, түүний нээлт зэргийн талаар сурвалжлагуудыг байнга үзүүлжээ. 

    Тухайлбал, Халх голын ойд бэлтгэх Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсгийн хуралдааныг бүр “Цагийн хүрд”-ээр  сурвалжилж Ерөнхий захирал Л.Нинжжамцын яриаг гаргалаа. 

     
  • Mongold 01:28 on 2019-07-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.07. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.07.30. Мягмар

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ-ийн уран бүтээлчид АНУ-ын Ментора коллежэд 50 хувийн хөнгөлөлттэй суралцахаар болсон тухай. Тус сургуулийн сурталчилгааны сурвалжлага байна.


    2019.07.03. Лхагва

    19:00 “Уурхайчдын хот Бэрх”


    2019.07.01. “Цагийн хүрд” 

    -МҮОНРТ-ийн хөтлөгч Баярмаагийн аудио ном гарсан тухай сурвалжлага


    Сүүлийн өдрүүдэд “Цагийн хүрд”-ээр МҮОНРТ-ийн өөрийн талаар хэд хэдэн сурвалжлага явуулжээ

     
  • Mongold 16:28 on 2019-06-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.06. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.06.20. Пүрэв

    18:55 “Робокон-2019”
    19:15 Говьд байгуулсан ойн төгөл
    19:20 Боловсрол: “Суурь судалгаа”


    2019.06.12. Лхагва

    19:20 Чадваржсан иргэд- Тогтворжсон амьжиргаа /ЧИ-ТА төсөл /


     

     
  • Mongold 22:09 on 2019-05-31 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.05. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.05.31. Баасан

    “Цагийн үед”:

    МҮОНРТ-ийн ажилтнуудын хүүхдүүдийн дунд “Миний аавын ээжийн ажлын газар” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо.


    2019.05.29. Лхагва

    Цагийн хүрд”: 

    – УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдэгдэл: Сүрьеэгийн асуудлыг улс төржүүлж байна

    -“MNB хүүхдүүд” цэцэрлэг хичээлийн жилийн хаалтаа хийлээ.

    – Хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн яамны өмнө болсон цуглааны эсрэг тайлбар. Харин тэр цуглааныг “Цагийн хүрд” үзүүлээгүй.


    2019.05.26. Ням

    17:15 “Элч гэрлийн эзэд” Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит компанийн нэвтрүүлэг

    17:45 “Төл таван эрдэнэ” Сүхбаатар аймгаас бэлтгэв

    18:15 Засаг цаг

    19:15 Дэлхийн бренд Монголд

    19:20 Хөгжлийн замаар: “Жижиг дунд үйлдвэрлэл-1”


    2019.05.23. Пүрэв

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах санамж бичигт Л.Нинжжамц гарын үсэг зурсан тухай сурвалжлага


    2018.05.13. Даваа

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундах спорт наадмыг зохион байгуулж “Үндэсний олон нийтийн радио, телевиз үнэхээр амжилттай оролцов” гэсэн тайлбар

    -Зайсан толгойг моджуулах аяны тухай сурвалжлага. Агуулга: “Оюуны ундраа” групп Нийслэлийн 380 жилийн ой, Халх голын 80 жилийн ойг тохиолдуулаад ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүллээ. Мөн Зайсан толгойг моджуулах төслийг эхлүүлсэн байна. (нэвтрүүлэгч Ичинхорлоо). “Оюуны ундраа” группийн ерөнхий захирал С.Ганбатын “Зайсан хилл” цогцолборын дэргэд байгаль дэлхийгээ хамгаалах тухай яриа. “Бүх хүн мод тарьж пайз зүүх боломжтой” гэсэн тайлбар. Яг энэ сурвалжлагыг C1 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэв. Бусдын бэлтгэсэн сурвалжлагыг МҮОНРТ ямар нэгэн тайлбаргүйгээр авч үзүүлсэн байна.


    2019.05.11. Бямба

    19:20 Ухаалаг утсыг Мобикомоос авдаг


    2019.05.10. Баасан

    “Цагийн хүрд” 

    -Москвад ялалтын баяраар “Бадмаараг” хамтлаг дуулж оролцсон тухай сурвалжлага. МҮОНРТ- ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын яриа: МҮОНРТ-ээс зарласан уралдаанд түрүүлсэн баг гэсэн агуулгатай. 


    2019.05.03. Баасан

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ дэргэдээ хараат бус эрэн сурвалжлах редакци байгуулсан тухай тайлбар. Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрөө гарч тайлбар хийв. 


    2019.05.02.

    “Цагийн хүрд”

    -МҮОНРТ Жендерийн үндэсний хороотой хамтран ажиллахад гарын үсэг зурсан тухай. Ерөнхий захирал Л.Нинжжамцын тайлбар яриа.

     
  • Mongold 23:25 on 2019-04-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Олон нийтийн телевизэд юу дутав? 

    2019.04.30.

    Өнгөрсөн сард УИХ-аар МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилсон нь С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Н.Жанцан, Д.Өлзийбаатар, Д.Батсүх нар. Олон нийтийн телевиз маань улс орны хувь заяа шийдэгдэж байгаа мэт, бусад нэвтрүүлгээ цуцалж байгаад хоёр сувгаараа зэрэг, шууд дамжуулж, дундуур нь хуулийн заалт уншиж сүржигнэсэн хуралдаан дээр гишүүд их олон юм ярьсан ч бүх юм “намын бодлого” ба Ерөнхийлөгчийн тааллаар болж өнгөрөв. Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлээд шударгаар өрсөлдөөд гарчихаж магадгүй гэж их санасан хорин хэдэн эрхмийн гэнэн цайлганыг гайхаад баршгүй. Лав Үндсэн хуулийн цэцийн асан Жанцан “таны онол ба практикийн мэдлэг хэрэгтэй гээд санал тавихад нь зөвшөөрлөө” маягийн юм ярьж сайрхав. Уул шугамандаа дээрээс санал тавьдагүй, дороос нэр дэвшүүлдэг учиртай юм ш дээ.

    Ингээд нийтлэлч Д.Батбаярын оношилсноор, хаашаа ч дагаж харвахад бэлэн болсон сүрэг дахин нэг удаа сумаа ярсхийтэл тавилаа. Гэхдээ О.Баасанхүү (“Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь харагдаж байна”), Ц.Даваасүрэн (“Зарим нэг улсыг харж байхад улс төрийн нөлөө орсон харагдаж байна… Тархи угаадаг гол хэрэгсэл чинь үндэсний телевиз”). Л.Болд (“Олон нийтийн телевиз олон суваг нээгээд бүх арилжааны телевизтэйгээ өрсөлддөг CCTV болчихлоо”) гээд хоёр гурван тэрслүү гишүүн байсан.

    Амаараа шударга загнах аюулгүй юм чинь үлдсэн гишүүд магтаж шүүмжилж, гомдож, тал зассаныг тоочихгүйгээр дүгнэхэд, хар барааныг багасгаж, “стрессийн тойрог”-оос гаргах, нийгмийн гэгээрэл, энтертэйнментыг цагийг нэмэгдүүлэх, соён гэгээрлийн төв байх, ёс суртахууны бодлого явуулах, монгол хүнээ өнгө оруулах тухай захиа даалгавар зонхилж байлаа.

    Эрх мэдэлтнүүдийн төдийгүй нийт үзэгчдийн асар том эндүүрэл бол телевизийн дэлгэц тэр чигээрээ хар бараанд автсан гэх явдал юм. Яг үнэндээ муу муухай агуулга ямар ч телевизийн эфирийн цагийн өчүүхэн хувийг эзэлдэг. Олон нийтийн телевизийн тухайд гэвэл тэр чигээрээ ажил төрөл, ололт амжилт, бүтээн байгуулалт, тууз хайчлалт, нийгмийн хариуцлага, түүх уламжлал, концерт, найр наадам, зугаа цэнгэл. Төр, засгийн нэвтрүүлгүүд, хуулийг улаан цайм зөрчсөн сурталчилгаа, захиалгат төлбөрт, хулгайн нэвтрүүлгүүд бүгд эерэгт орно. Хар бараан нь хаана байна? Эсвэл авлига их байна, уялдаа  холбоог сайжруулах хэрэгтэй, бодлого дутагдаад байна гэсэн хэдэн өгүүлбэрээс төдийлөн хэтрэхгүй, хал балгүй, хоосон яриа хэлэлцүүлгийг хэлээд байна уу? Хэрвээ Их хурлын гишүүдийн хэлснээр МҮОНРТ дахиад гэрэл нэмэх юм бол цайраад юу ч харагдахгүй болно.

     
  • Mongold 18:06 on 2019-04-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.04. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.04.28. Ням

    17:05 Бидний цөөхөн Монголчууд: “Эгэл баатар” /Япон улсаас/
    17:35 MNB World: “Playback” энтертаймент нэвтрүүлэг
    18:05 Сүлдэт баганын дэргэдээс: “Амь өрссөн алба”
    18:30 “Төл таван эрдэнэ” Төв аймгаас бэлтгэв
    19:00 Монос хүнс ХХК танилцуулга


    2019.04.27. Бямба

    18:10 Үл мэдэх ба түүний нөхөд
    18:40 “Төл таван эрдэнэ” Завхан аймгаас бэлтгэв
    19:10 Монос хүнс ХХК танилцуулга


    2019.04.04. Пүрэв

    19:00 Хөгжил дагуулсан зам


    2019.04.02. Баасан

    18:00 “Хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл” Хэнтий аймгаас бэлтгэв
    18:30 Нийгмийн хэлэлцүүлэг: “Хүүхэд-Мэдээллийн аюулгүй байдал”
    19:20 “Урлаг” теле сэтгүүл

     
  • Mongold 12:48 on 2019-04-30 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Олон нийтийн телевизийн өөрөгдөлт (сэлфидэлт) 

    2019.04.30.

    Монголын телевизийн №1 мэдээллийн хөтөлбөр бол “Цагийн хүрд”. Улс орны болон дэлхийн амьдралын хамгийн чухлыг үдэш болгон харуулдаг бараг албан ёсны учраас тэр юм. Төрийн алба, айлчлал, чуулган, хэлэлцээр, одон медаль, олон анхаарал татсан дуулиан гэх мэт. Харин сүүлийн жилүүдэд гол төлөв ерөнхий захирал Л.Нинжжамцын ярианаас бүтсэн МҮОНРТ-ийн өөрийн магтаал монголын том үйл явдлын тоонд хүч түрэн орсон байна. Хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж аудитын шалгалтын дүнг хэлэлцсэн, араас нь жилийн тайлан хэвлэгдэн гарсан зэрэг үйл явдлыг “Цагийн хүрд”-ээр дээрхийн адил дараалан сурвалжилсан билээ.

    Сэлфи гэрэл зураг гэж бий. Монголоор өөрөг (ӨӨРийн хөрӨГ) гэх. Харин манай олон нийтийн телевиз сэлфи буюу өөрөг сурвалжлагыг бий болгож монголын, магадгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаар зориг шулууджээ.

    Саяхны нэг жишээ. Монголд тэр өдөр болсон мянга, түмэн үйл явдлаас чухам үүнийг “Цагийн хүрд”-ийнхэн ер бусын мэдрэмжээрээ олж сурвалжилж чадав. Сурвалжлагын хамгийн эхний өгүүлбэрийг сонсох уу? “МҮОНРТ фитнесийн өрөөгөө шинэчиллээ”. Дуу алдмаар! Хэдэн төмөр нэмснийг ингэхлээр, нээлтийг яасан байхуу? Жинхэнэ уран бүтээлч хүмүүс учраас ноднин Москвад суугаа ЭСЯ-ныхан хонгилын өрөөгөө засварлаад тууз хайчилсныг хол хаясан байж таарна. “Цаг наргүй ажилладаг”, “шөнийн бор хоногтоо гэртээ ордог” танил хүмүүс нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн дасгал хийхийг харсан үзэгчдийн нүдэнд баярын нулимс цийлэгнэхээр сурвалжлага болжээ.

    Жендерийн мэдрэмжтэй шилдэг редакци тодруулахад MNB World суваг түрүүлсэн тухай “Цагийн хүрд”-ийн бас нэг сурвалжлагыг санаж байна. Захирлынх нь яриагаар бол жил гаруйхны өмнө байгуулагдсан хэрнээ өөрийн орны онцлог дээр BBC-ийн редакцийн бодлогыг нэмээд судалсан чинь ийм өндөр амжилтанд хүрчихсэн. Дэлхийгээр нэг шуугисан болов уу. Өөр нэг сурвалжлага анхандаа зүгээр л сэтгэл зүйн боловсролын сэдэвтэй хэлэлцүүлгийн тухай байсан. Гэнэтхэн “Сайн мэдээ түгээхийн ач тусыг харуулах нэгэн жишээ байна” гэж зарлаад МҮОНРТ ХААН банктай хамтарсан хавдрын эсрэг аяныг үзүүлж гарав. Тэртээ тэргүй олон жил үргэлжилсэн аяныг энд хамааруулсны шалтгаан нь  Л.Нинжжамц захирал уг хэлэлцүүлэгт оролцсонд байжээ. Ингээд МҮОНРТ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өдөр тутамдаа шуурхай ажиллаж эерэг мэдээлэл түгээхийг хичээдэг гэсэн оршилтойгоор захирлынхаа яриаг оруулахад, бид хүмүүсээ сургахын тулд Эрхүүгийн кино урлагын сургууль руу хүмүүсээ 100,100-гаар нь явуулж байна, гадна дотнын хөгжилтэй орнууд руу хүмүүсээ явуулж эхэлж байна, манай контентууд сүүлийн хоёр жил өөрчлөгдөж байгаа гэдэгтэй маш итгэлтэй байгаа гээд авч өгөх нь тэр. Үнэхээр зуу зуугаар нь сургасныг “Цагийн хүрд”-ээр хэдэнтээ гаргажээ. Мөн “MNB Хүний нөөцийн шинэчлэл” нэртэй нэвтрүүлэг 1,2-р сувгаар байн байн гарсан нь нөгөө зуу, зуун уран бүтээлч Эрхүү орж хичээлд суусны дэлгэрэнгүй тайлан ажээ.

    Монголын хамгийн алдартай цэцэрлэг бол MNB Kids боллоо. Албаны байр сав, төсвийн зардал мөнгөөр дэргэдээ цэцэрлэг байгуулсныг буруу зөв гэхгүй. Хамгийн гол нь түүнийгээ нэг хэсэг үзүүлж салсангүй. Нээгдлээ, баяр тэмдэглэлээ гэх мэтээр. Бид удахгүй тэр багш, хүүхдүүдийг таньдаг болох нь.

    Хэрвээ олон нийтийн телевизийн хамт олноос хэн нэгэн одон тэмдэг авах юм бол Төрийн ордонд гардаж авахаас эхлээд телевиз дээрээ хүрэлцэн ирсэн, хамт олон нь угтсан, Нинжжамц захирал хүлээж авсан гээд зогсохоо мартдаг удаа бий. Тавин жилийн ойгоор шагнуулсан арван хэдэн хүнийг “Цагийн хүрд”-ийнхээ хамгийн эхэнд нэг нэгээр нь тусгайлан танилцуулсан билээ. .

    Энэ бүхэн бол Нинжжамц захирлын хэлсэн “өөрчлөгдсөн контент”-ын жишээ юу? Эсвэл сэлфидээгүйдэлт үү?

    P.S: Үндэсний зөвлөлийг нөхөн сонгосон УИХ-ын чуулганы хуралдааныг “Цагийн хүрд”-ээр дэлгэрэнгүй тоймлон үзүүлсний араас яасан байхав? Арай ерөнхий захирал Л.Нинжжамц гарч яриагүй байлгүй дээ.

    Үгүй ээ, үнэхээр тэгсэн байна. Тэрбээр УИХ-ын хэлэлцүүлэгт дүгнэлт өгч том тайлбар хийжээ.

     
  • Mongold 20:22 on 2019-04-19 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    “Энэ улс төрчдийн захиалгаар бас их хэт юм хийж байгаа шүү” 

    2019.04.25.

    УИХ-ын чуулганы 2019.04.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцсэн билээ.

    Уг хуралдааны тэмдэглэлээс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

    -Хоёрдугаарт, энэ улс төрчдийн захиалгаар бас их хэт юм хийж байгаа шүү. Одоо бүр нэр бүхий Их Хурлын гишүүд байдаг гээд л би сонсоод байгаа. Заавал орой болгоны ММ-ийн мэдээгээр миний нэрийг гарга, миний тухай мэдээ гарга. Нэг үг өгүүлбэр, нэг дүрс гарга гээд ингээд шахаад байдаг. Тийм хэрэггүй юманд эфирийнхээ цагийг ингэж тэр олон хүний хөдөлмөрийг үрж байхын оронд. Үнэхээр тэр өөрөө ярих дуртай хүмүүс байгаа бол тэр парламентын сувгаараа л энэ Их Хурлын гишүүд ярьдаг юм байгаа биз. Бусад үед нь жаахан энэ нийгэмд хэрэгтэй юм явуулдаг ийм зүг рүү одоо бас чиглүүлэх хэрэгтэй.

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

    – Гуравдугаарт нь, сүүлийн үед энэ Үндэсний олон нийтийн телевиз та нарт жилд 10.0 тэрбум төгрөг өгч байгаа шүү. Тэгэхэд төрийн мэдээллийг явуулъя гэхэд ахиад мөнгө нэхээд байна шүү. Тэгэх юм бол та нарт тэр мөнгийг өгөхгүй. Адилхан одоо телевизүүдтэй хамт яв. Одоо энэ Халхын гол дээр гэхэд л одоо бид нар зуун хэдэн сая төгрөг тавьж байна. 80 жилийн ой дээр. Яагаад гэвэл ингэхгүй бол бид нэвтрүүлэхгүй гэж. Тэгэх юм бол та нарт тэр мөнгө өгөхийн хэрэг байхгүй шүү. 

     
  • Mongold 18:08 on 2019-03-29 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    2019.03. Олон нийтийн телевиз: Зарим нэг ажиглалт 

    2019.03.29. Баасан

    19:30 MNB Хүний нөөцийн шинэчлэл

     
  • Mongold 12:47 on 2018-05-03 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Тэнцвэржүүлсэн мэдээ 

    Тавдугаар сарын 2-ны “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр гарсан хоёр сурвалжлагыг онцолж байна. Нэг нь муу, нөгөө нь сайн. Эхнийх нь Туул голын хамгаалалтын бүсэд хууль ноцтой зөрчсөн барилгын тухай. УИХ-ны гишүүн, сайд дарга нар очиж үзээд хүч мөхөсдөн толгой сэгсрээд буцаж байна. Хоёрдахь нь сайн мэдээ гэнэ. “Туул голын сайн жишээг дурдая” гэсэн оршилтой. Үзэхэд, Туулын эрэгт биш, Зайсан толгойн өвөрт машины зогсоол нээгдсэн тухай ажээ. Олон машин багтана, харуул манаатай. Улс даяар алдарших хувьтай азтай зогсоол.

    Гэхдээ жинхэнэ алдарших ёстой нь “Оюуны ундраа” групп. Яагаад гэвэл энэ барилга, зогсоол хоёулаа түүнийх. Зайсангийн энгэрт үйлчилгээний цогцолбор байгуулаад урдах талбайнуудыг зогсоол болгож эзэмшжээ. Олон нийтийн телевиз шүүмжилсэндээ санаа зовж (яг үнэндээ УИХ-ын гишүүний амаар хэлүүлсэн, бас “Оюуны ундраа”-г нэрлээ ч үгүй)  зогсоолыг хайж олоод магтжээ.

    Олон нийтийн телевизийн тэнцвэртэй мэдээ гэж нэг иймэрхүү.

     
  • Mongold 15:52 on 2018-03-13 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Олон нийтийн телевизийн мэдрэмжийн асуудалд 

    2018.03.13.

    Их Британийн BBC телевиз болон Данийн THE WHY байгууллагын бэлтгэсэн “Дэлхийн түүхүүд” баримтат киноны төслийг Монголын үндэсний олон нийтийн телевиз эхлүүлжээ. Бүтэн жилийн турш долоо хоногийн Даваа гариг бүр нийт 54 киног үзүүлнэ. Ихэнхдээ хөгжиж буй улс орнуудын охид, эмэгтэйчүүд болон зовж зүдэрсэн хүмүүсийн сэтгэл шимшрэм амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүд.

    Харин 3,4-р сарын эфирийн төлөвлөгөөг харахад тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг “Путины үнсэлт” нэр содон харагдав. Гол баатар нь 19 настай Маша бүсгүй. Танилцуулгад бичсэнээр “Оросын залуучуудын байгууллагын гишүүн, үндсэрхэг үзэлтэн. Гэвч түүнд үзэл бодлын эрх чөлөөг мэдрүүлэх нэгэн хүн гарч ирдэг. Машагийн үзэл бодол, итгэл үнэмшилд хуучнаараа үлдэх үү? шинэ замыг сонгох уу?, өмнөхөө хамгаалах уу? ирээдүйгээ өөрчлөх үү? гэдэг сонголт тулгарна” гэжээ. Интернэтээр үргэлжлүүлж судлахад, Маша буюу Мария Дрокова нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилж байгуулсан “Наши” хөдөлгөөний комиссар байсан ба 2009 онд нэгэн арга хэмжээн дээр Путиныг хараад хөөрсөн сэтгэлээ барьж дийлэлгүй очиж үнссэн (Яг үнэндээ “Путиныг үнсэгч”!), нэг удаа Путинд хөшөө босгох санал дэвшүүлсэн, сүүлдээ комиссарын сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсаныхаа дараа буруу замаар тууж явснаа ухаарч сөрөг хүчинд шилжсэн аж.

    Товчхондоо, Путиныг дэмждэг байсан, гэхдээ аль 2013 онд татан буугдсан оросын “Манайхан” (Наши) хөдөлгөөнийг сөргөөр харуулсан ийм киног манайхан одоо, 3-р сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш буюу Путин ялсныг (тэгэх биз) зарлах үдшийн ид оргил цагаар олон нийтийн телевизээр үзүүлэх юм байна. Хугацааг сүрхий сонгож. Гагцхүү энэ агуу мэдрэмж манайхны юу, эсвэл цуврал киногоо зүгээр шахам өгсөн тэднийх үү? Юутай ч барууныхны Оросыг хардаг өнцөг энэ үдэш биднийх байх нь.

    Хуучин социалист орнуудын дундаас Югославын тасархай Сербийг эс тооцвол Оросыг хамгийн бага муулдаг нь манайх. Зүүн Европын, ялангуяа Зөвлөлтийн бүгд найрамдах байсан улсууд эргээд хэрхэн давшилж буйтай харьцуулахад манай найрамдал хэвээрээ. Яахав, бид түүхээ өөрийнхөөрөө бичдэг болсноор XX зуунд Монголын тусгаар тогтнолыг Богд эхлүүлж, Ардын (Хувьсгалт) Нам гартаа авч, ардчилагчид жинхлүүлсэн, харин улаан оросууд зөвхөн саад хийсэн болж таарч байх шиг. Буруу зөв ч бай хамтдаа явсны билэг тэмдгүүд бүдгэрсээр байна. Сталины хөшөөг аль эрт, Ленинийг түрүүхэн буулгасан. “Хувьсгалт Монгол” танк  120 мянгатаас хөөгдөж, нэг мэдэхэд Зайсан толгойн энгэрийг булаан эзэлсэн соёл-амралтын цогцолборын харуулд зогссон бол Зөвлөлтийн дайчдын хөшөө толгойн чимэг нь болжээ. Их зохиолчийн хэлснээр, хүний явдал их хувирсан байна.

    Харин уг цогцолбор дахь Ялалтын баяраар ч асахаа больж мөнхөрсөн мөнхийн гал дээр монголын неонацистууд гэж харагдах хэсэг залуучууд гишгэлж зогсоод “Хайль Хитлер” маягаар гараа сунгаж авахуулсан зургийг саяхан олж харлаа.

    Оросын “манайхны” нэг хүүхний залуу насны элдэв дэмийрлийг зорилготойгоор дэвэргэснийг даган баясаж цагаа үрэхийн (киноны эхэнд ба төгсгөлд студийн, бас Интернэтийн live хэлэлцүүлэгтэй гэж байгаа)  оронд өөрсдийн “манайхны” хүмүүжилд санаа тавих ямар нэгэн мэдрэмж төрдөггүй юм байх даа, Монголын олон нийтийн телевизэд.

    Уг кино 2012 оных юм байна. Өнөө цагийн хурдаар бол дэвэн галавын явдал. Одоо Маша аль хэдийнэ Америкт гарсан, саяхан “ногоон карт”-ны эзэн болсон гэнэ. Тийм учраас МҮОНТ санаа амарч болно.

    2018.03.14.

     
  • Mongold 09:40 on 2017-02-02 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Олон нийтийн телевизийн үнэ ханш  

    Манай томчууд голдуу зүв зүгээр өнгөрөөд байдаг, солонгосын жишгээр бол мянга мянган хүн Сүхбаатарын талбай дээр гарчихсан нүргэлж байдаггүйн том шалтгаан бол сөрөг сурталчилгаа явуулж аажмаар цайруулдаг арга буюу хаалтын гэрээ, захиалга төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг сэлт юм. Хамгийн том цахим сайт, сонин, телевизууд … дугаар ерөнхийлөгч тэргүүтний атганд байхад өөр аргагүй. Бүр олон нийтийн телевиз хүртэл шүү.

    Үндэсний зөвлөлийг нь улс төрчид олон нийтийн биш өөрийн төлөөний хүмүүсээр улаан цайм бүрдүүлж, тэд цаашаагаа урьдчилан томилж ирүүлсэн бэлэн захирлыг сонгон шалгаруулж өгдөг хэвээрээ. (Эцсийн сонгон шалгаруулалтанд орсон Л.Нинжжамц, Б.Цондовдорж, Б.Ундраа гурвын мөрийн хөтөлбөрийг үзэх юмсан) Олон нийтийн радио, телевизийн хууль батлагдаж 12 жил өнгөрөөд байхад шүү! Үр дүнд нь юу ч өөрчлөгдсөнгүй.

    Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд ийм заалт байдаг.

    13.1. Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

    13.3. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй байна.

    Хоёр хувиас хэтрэхгүй! Гэтэл Харилцаа, холбооны зохицуулах хорооны сар тутмын мониторингийн тайланд зар сурталчилгааны хэтрэлт байхгүй гэж гардаг. Амар юм болжээ. УИХ-ын чуулганы тойм, Нээлттэй засаг, яам, агентлагын мэдлийн хөтөлбөрөөс эхлээд банкнуудын хонжворын тохирол, саяхны сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, автодилерийн үйлчилгээ, “Хөгжил шийдэл” нэртэй нэвтрүүлгүүд ядахдаа далд сурталчилгаа биш юм гэнэ. “Нийгмийн хариуцлагын хүрээнд”, “харилцагч байгууллагын ирүүлсэн”, “олон нийтэд хүргэх арга хэмжээ”, “үндэсний брэндийн танилцуулга” ч гэх шиг халхавчуудыг сөхөж үзээсэй. “Зааны торны гадна үхэр гэж бичсэн байвал бүү итгэ” гэж үг байдагсан.

    13.2.2. улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх;

    13.2.5. 20 минутаас дээшгүй үргэлжлэх нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх.

    Олон нийтийн телевиз дээрх заалтуудыг алхам тутамдаа дэвсэлж, улмаар өөрийгөө хэдийнэ арилжаалсны нотолгоо бол “МҮОНРТ-ийн ажил, үйлчилгээний үнэ тариф” юм. Бодвол, захирлын тушаалаар баталсан. Ингээд нэвтрүүлгүүд, тэр дундаа дээд зэргээр хараат бус байх ёстой мэдээ, сурвалжлагуудаа лангуун дээр тавиад зарж байгаа оргил цагийн зарим үнийг түүвэрлэв:

    Сурвалжлага, 1 минут – 1,000,000 төг

    Бэлэн нэвтрүүлэг эфирт цацах, 1 минут – 200,000 төг

    Нэвтрүүлэг бэлтгэж эфирт цацах, 1 минут – 250,000 төг

    MM today нэвтрүүлэг 1 удаа – 150,000 төг

    Шууд нэвтрүүлэг, ярилцлага, 1 минут – 250,000 төг

    “Өглөө” нэвтрүүлэгт зочноор оролцох – 350,000

    “Цагийн хүрд” нэвтрүүлэгт зочноор оролцох, 1 удаа – 2,000,000

    Та минь ээ, олон нийтийн телевизийн ямар ч мэдээ, сурвалжлага тэр чигээрээ цаад эзний захиалгаар дуугарч, мөнгөөрөө зодсон зочин хүртэл заларч байж мэдэх нь. Арилжааны биш олон нийтийн телевиз ийм болно гэж зүүдэлсэн ч үгүй.

    Үнэ тарифаа үргэлжлүүлж ивээн тэтгэлгийн багц гэгчийг гаргажээ. Компаниуд 30 сая төгрөгөөс дээш гэрээ хийвэл “Цагийн хүрд”-ээр төлбөртэй мэдээ өгөх эрх үүснэ, 50 саяас дээш бол дуртай үедээ болно. Төрийн байгууллагууд бас тарифтай бөгөөд дураараа дургих босго нь 30 сая төгрөг. Товчхондоо, “мөнгөө төлөөд надаар юу дуртайгаа хийлгэ”. Олон нийтийн телевиз яагаад биш болсон, юуны учир энэ олон худал хуурмаг, хулгай дээрмийг зөөлөн гараараа илээд өнгөрч буйн хариулт эндээс олдоно.

    Бас болоогүй, титр урсгах, хөтлөгчөөр дамжуулан амаар хэлүүлэх, логотой хувцас өмсгөх гээд санаанд оромгүй уран аргуудтай болжээ. Тэр чигээрээ сурталчилгааны сайхан далим болсон цэнгээнт нэвтрүүлэгт оролцоход гурван сая (мөнгө муутай байгууллага, хамт олонд хүртээлгүй гэсэн үг), зүгээр баярын мэндчилгээ дэвшүүлэхэд минут нь хоёр сая төгрөг. Иймээс шинэ жилээр баахан элчин, захирлууд тансаглан мэндчилсэн юм байна.

    Тэгвэл их мөнгөгүй бусад нь яах вэ? Дээрх үнэ тарифийн төгсгөлд “төрийн ба төрийн бус байгууллагууд гэрээтэй эсэхээс үл хамааран төлбөрөө урьдчилан төлж мэдээ явуулах боломжтой” гэсэн тайлбар зүүжээ. Ямар сайхан боломж вэ! Олон нийтийн телевиздээ баярлалаа!

     
  • Mongold 20:53 on 2017-01-01 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Олон Нийтийн Радио, Телевиз: 2005 – 2017 ? 

    2017.01.01.

    Шинэ жилээр телевизүүд оны тойм, онцлох, шилдэг, концерт, цэнгүүн гээд мянган нэвтрүүлэг үзүүлдэг ч бүгдээрээ “телевизийн удирдлагын мэргэжил”-тэй болсон монголчуудын хувьд хамгийн хүсэн хүлээдэг нь хошин шог.

    Бараг арваад жилийн турш Х-ТҮЦ-ийнхэн UBS-ээр бүхэл бүтэн инээдмийн хөтөлбөр үзүүлж, ингэхдээ голдуу телевизийн өөрийнх нь мэдээ, сурвалжлага, дуу хөгжмийг элэглэдэг жишиг тогтоосныг бусад нь олон сувгаар тасралтгүй дууриасан ч давж чадаагүй. Харин энэ жил Х-ТҮЦ-ийн “Өвлийн инээмсэглэл”-ийг Юнивижн-ээр төлбөртэй үзүүлэв. Тэднээс Аглуу салж одсон ч могой гурав тасравч гүрвэлийн дайтайг сануулж “Монгол туургатны нэг эрхэм”, “80 саяын уналт”-ын хэсгүүд элэг хөшөөлөө. Гэсэн ч энэ удаад хамгийн сайн нь МонголHD-гийн “Гацуурхан” уран сайхны кино байж, ааш муутай хадам ээж төвтэй (тэгээд дан эрэгтэй жүжигчин тоглохыг яана) тайзны хошин шогоос телевизийнх өөр байх ёстойг харуулав. Харин UBS-ээр үзүүлсэн “Мөнгөн шөнийн инээмсэглэл” бүтсэнгүй ээ. Төгсөхдөө Аглуу, Бооёо, Лхагвасүрэн гурван гавьяат, дахиад л хадам ээжид хувирсан бүдүүн залуугийн хамт нэг оронд ээлжлэн орж сэжиг хүрмээр марзагнав. Цул авьяасаар нэвтрүүлэг хийдэг цаг өнгөрсөн байна.

    Эд бүгд арилжааны телевизүүд. Монголд хоёрхон төрлийн телевиз байдаг, даанч нөгөө нь болох олон нийтийн телевизэд 2000-аад оны “Цэнхэр дэлгэц”-ээс хойш сэтгэлд үлдэж хоцрох шинэ жилийн нэвтрүүлэг энэ удаад бас л олдож өгсөнгүй.

    Монгол Улсад олон нийтийн радио, телевиз нэрээр арваад жил үргэлжилсэн ажил явдал бүтэлгүйтэх тийшээ хандав бололтой. Мордохын хазгай юм болов уу, 1998 оны 8-р сард УИХ-аар баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн байгууллага мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосны дараа Монголын радио, телевизийг олон нийтийн болгох ажил бүтэн зургаан жилээр сунжирч 2005 онд арайхийж нэг хуультай болсны дараа шинэ нэрээ зүүсэн билээ. Ингээд радио, телевизийн бүтэн цогцолбор, пиг дүүргэсэн хэдэн зуун хүн, хамгийн шилдэг сэтгүүлчид, дөчөөд жилийн сан хөмрөгийг элдэв төлбөр ялгүйгээр шууд өвлөн мэндэлж, жилийн жилд төсвийн олон тэрбумаар тэжээлгэж, дээрээс нь сурталчилгаа, төлбөрт нэвтрүүлгээр тансагласны эцэст юунд хүрэв?

    Өнөөдөр юутай ч өнгө зүстэй, бас тансаг болжээ. Тэр үүд хаалганы сүртэйг яана. Ажилтнууд нь “үзэгнээс” өөр зөндөө юмтай болж, бүр хажуудаа орон сууцнуудаа босгоод авсан. Хаа нэгтээ амралтын газартай байсан, хэвээрээ биз. Захирлаасаа эхлээд цалин пүнлүүгээрээ шүүгч нартай ана мана үзэлцэж, заримдаа дийлдэг болсон гэнэ. Байр сав илүүдэж, бас мөнгөө барж ядсаных юмуу, Event Hall хэмээх бужигнааны газрыг дотроо нээжээ. Хамгийн гол нь хоёр суваг, нэг долгионыг бүхий л сэдэв, төрлийн нэвтрүүлгээр яаж ийгээд дүүргэж байгаа. Даанч ганцхан юм дутдаг. Тэр юу вэ гэвэл олон нийтийнх болж чадсангүй. Дэлгэцээрээ “үндэсний, олон нийтийн” гэж шившлэг мэт уншивч хуулинд заасан “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд” яавч биш. Далдалсан далдлаагүй мөнгөний нэвтрүүлгүүд дэндүү олон. 2008 оны УИХ-ын сонгуулийг далимдуулсан үймээн самуунаас эхлээд 2012, 2016 оны сонгуулийн амлалт, биелэлт, Таван толгой, нүүрсний төмөр зам, Хөгжлийн банк, бонд, хямрал, ханш уналт, өр зээлийн намаг, төрийн толгойд авирч гарсан авлига, офшор, Улаанбаатарын утаа, Эрдэнэтийн сэм хувьчлал гээд эгзэгтэй үйл явдал, цаг мөчүүдэд МҮОНРТ юугаараа арилжааны телевизүүдээс илүү, олон нийтийнх байж гийгүүлэв ээ?

    Уг нь өөрсдөө чимээ гаргаагүйсэн бол монгол үзэгчид “Авъяаслаг монголчууд” юмуу “Ийгл”-ийн мэдээ үзэж, Алтантүрүүтэй хамт айлаар хонох зуураа суваг эргүүлэхэд олон нийтийн телевиз тааралдвал “гарч л байна даа” гэсээр дахиад хэдэн жилийг үдэх байсан. Даанч сар гаруйн өмнө “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр Ерөнхий захирлынхаа сүүлийн хоёр жилийн нүглийг сорчлон тоочсон бичлэгийг хулгайгаар цацсанаар амар жимэр байдлаа өөрсдөө баллав. Олон нийтийн телевиз дотор ээлжит бослого маягийн юм гарсан хэрэг. Өмнөх нь 2013-2014 оныг дамнаж ерөнхий захирал М.Наранбаатар нь Ч.Даваабаяр дэдийгээ халж шүүхдэлцсэн дажин. Харин Наранбаатарыг УИХ-ын дарга З.Энхболд шүүх цагдаагаар далайлган халуулж оронд нь намын илгээлтээр Ц.Оюундарийг явуулж сольсноос хойш хэсэг намжаад байсан юм. Давтамж нь ойртсоор байх шиг. Одоо удирдлагыг нь шинэ эрх баригчид бүрэн өөрийн болгохоос нааш тайвшрахгүй, гэтэл Үндэсний зөвлөл дэх АН-ын олонхийн хугацаа нь дуусаагүй, энэ завсарт эрх баригчид халдлаа гэж цамнасан Ерөнхий захирал хэмээх хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нэгэн од гялтганаж салахгүй нь ээ гэж бодтол ашгүй өөрөө ажлаа өгчээ.

    Ажиглаад байхад, олон нийтийн радио, телевиз болоогүйн гол буруутан нь төсөв, төлөвлөгөөг баталж удирдлагыг томилдог мэдэлтэй хэрнээ хуулийг өглөө оройгүй зөрчүүлж, хаалттай (төсвөөс хэдхэн саяыг авдаг жижигхэн цэцэрлэг шилэн дансаа хөтөлж байхад тэрбумаар хүртдэг МҮОНРТ огт үгүй), үзэгчдийн зүгээс ямар ч хяналтгүй болгосон Үндэсний зөвлөл хэмээх 15 хүн. Ихэнхдээ хэн ч мэдэхгүй, үл үзэгдэгч төрийн бус байгууллагын нэрээр орж ирсэн эдгээр огцорсон дарга, үзэл суртлын ажилтан, дагуул, сахиул, туслах, том албан тушаал хүлээх зуур энэ хавьд саатагч, зарим чухал хүний гэр бүл, бас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болоод Монголын хэвлэл мэдээллийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч зэрэг эрхмүүд аль нам, хэний хүн болохыг анзаарвал МҮОНРТ маань эрх баригч намууд заримдаа ээлжилж, заримдаа хувааж хэрэглэдэг юу ч болов бүү мэд. Урьд нь үндэсний зөвлөлийн дарга байсан Х.Чилаажав гэж лут нөхрийг саяхан дахин олж томилсон нь Ардын нам хүнээ нэг нэгээр зугуухан нэмж буй хэрэг. Саяын хэрүүлийн дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгаад тайланг нь хэлэлцэж буйг үзэхэд, өөрсдөө Үндэсний зөвлөлийг томилдог нөхдүүд МҮОНРТ ард түмэнд үйлчлэх ёстой, даанч хараат бус биш байна, бас тэд утсаа авахгүй байна гэхчлэн матрын нулимсыг хувин хувингаар асгаж харагдав.

    Олон нийтийн радио, телевизийн хууль дампуурсны нэг нотолгоо бол “хэний ч биш ийм өмчийг хувьчлах”-аас эхлээд Засгийн мэдэлд буцаагаад авах тухай яриа юм. Таван жилийн өмнө ингэж хэлбэл бүгд цочих байсан бол өнөөдөр дэмжих талдаа болжээ. Өмнөх эрх баригчид МҮОНРТ-ийн нэвтрүүлгийг соортолж тараасан хоёр сувгийн нэгийг нь хувьчлах зүгт явж байтал сонгуулийн дүн эсрэгээр гарч гацчихсан билээ. Гэхдээ “Халтар царайт”, “Авъяаслаг монголчууд”, солонгосын олон ангит драм мэтийн нэвтрүүлэг, кино хот хөдөөгүй ханаруулж чадах манайх шиг жижиг улсад, тэр тусмаа цахим орчин, нийгмийн сүлжээ харах нүдийг орлож, бас хаа сайгүй ухуулга, сурталчилгааны дайн болж байхад нийтийн мэдээллийн орон зайг хадгалах хэрэгтэй. Одоохондоо өргөн нэвтрүүлгээс өөр хувилбар харагдахгүй байна. Үүний тулд эрхэм гишүүн С.Жавхлангийн хэлснээр, эрхэм гишүүд жүжгээ завсарлаж, эхлээд одоо байгаа хуулийн үг үсгийг ягштал мөрдүүлэх, мөрдүүлж чадаагүй арван тавыг хөөж явуулах эрх тэдэнд бий. Манайд олон талын оролцоотой хамтын удирдлагын механизмууд ерөөсөө явахгүй юм. Хамгийн том жишээ бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөл. Дараачийнх энэ зөвлөл.

     
  • Mongold 18:49 on 2016-06-29 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ,   

    Мэтгэлцэх шахав 

    Сонгуулийн сурталчилгааны оргил бол мэтгэлцээн. Тэр тусмаа нэр дэвшигч намууд социализмын ялалт амжилт, бүтээн байгуулалт маягийн ухуулгаар сонгогчдыг булж, завсраар нь бие бие рүүгээ хөлсний сэтгүүлч, хэвлэл мэдээллийг хулгайгаар илгээж өрсөлддөг манайд ганц үзүүштэй юм байж болохсон. Нүүр нүүрээ харж суугаад (эсвэл зогсоод) үзэлцэнэ гэдэг бол шударга.

    2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа өндөрлөх мөчийг угтуулан МҮОНТ парламентад суудалтай намуудын дарга нарыг зэрэгцүүлж суулгасан нь болжээ. Нэгэн бичил намын дарга VIP хэмээн гомдонгуй цоллосон дөрвөл буюу АН, МАН, МАХН ба ИЗНН-ын даргын яриаг хөтлөгч нь мэтгэлцээн гэж хэлчихэж чадахгүй бөөрөнхийлж “мөрийн хөтөлбөр, бодлого зорилтондоо юу тусгасан талаар олон нийтэд мэдээлэл өгөх” гэж зарласан нь жол сонсдов.

    “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө”. Дараа дараачийн хүн мэдэж аваад хариу барих учраас тэр. Улс төрийн намын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал саналын хуудсан дээр бичигдэхэд давуу тал хэдий ч мэтгэлцээнд эсрэгээр ажээ. Энэ орой тэр дарааллаар сөөлжүүлэхэд таван удаагийн хоёрт нь ууган намын дарга түрүүлж дуугарахад хүрэв.

    Эхний асуулт. Уул уурхайн салбар улс орноо хөгжүүлэх цорын ганц хүчин зүйл биш, иймд улс орноо хөгжүүлэх талаар танай намын зорилт юу вэ?

    М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр гэсэн дарааллаар хариулав.

    Дээрх асуултыг дарга нарт урьдчилж өгсөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ З.Энхболд уул уурхай ба бусад салбарыг харуулсан хоёр өнгийн дүрс авчирчээ. Сонирхолтой…

    Хоёрдахь асуулт: Засгийн эрхэнд байсан намууд хийсэн ажлуудаа яг таг, баримттай хэл.

    З.Энхболд – Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд

    Бүгд л УИХ-д зэрэгцэн сууж, бас Засагт орж хөөгдөж гартлаа урт богино хугацаагаар эрхэлсэн учраас “их ч идсэн өмхий, бага ч идсэн өмхий” болоод явчихав.

    Гуравдахь асуулт: “Олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэдэг талаар. Өр үү, зээл үү?

    Ц.Ганхуяг – Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд

    Хамгийн сүүлд хариулсан З.Энхболд ноутбукийн дэлгэцэн дээр диаграм гарган харуулаад өмнөх гурвын шүүмжлэлийг няцаав. Бараг өргүй юм байна.

    Дөрөвдэх асуулт: Сүүлийн үед  иргэдийн хариулт хүсч байгаа … төрийн албан хаагчдыг сольж 60 тэрбум төгрөг авах тухай …

    Н.Энхбаяр – М.Энхболд – З.Энхболд – Ц.Ганхуяг

    Эхний гурван асуулт том, “бодлогын” байсан бол энэ илт МАН-ын эсрэг байж Н.Энхбаяр, З.Энхболд хоёр ам нийлүүлэн МАН-ыг балбаж өглөө.

    Төгсгөлд нь намын дарга нараар дүгнэлт хэлүүлсэн дараалал нь М.Энхболд, З.Энхболд, Ц.Ганхуяг, Н.Энхбаяр.

    МҮОНТ арайхийж зохион байгуулсан энэхүү “мэдээлэл өгөх ярилцлага”-аа гүтгэж доромжлохгүй, яриаг нь таслахгүй гэхчлэн хайрцаглаж, хөтлөгч нь асуултуудаа бүтэн хэлж чадахгүй бувтнаж, тэр байтугай нэг удаагийн хариултыг АН-ын даргаар эхлүүлсэн хэрнээ түүгээр дуусгах шахаж будилсан ч З.Энхболд, Н.Энхбаяр хоёр М.Энхболд руу байн байн дайрч (гуравдахь ерөнхийлөгч маань бас дөрөвдэхийгөө чимхээд амжив), нөгөөдөх нь няцаахыг оролдсоноор бага сага мэтгэлцэх шинж орсон. Гүтгэж доромжлохгүй тухай зааврыг Н.Энхбаяр сүүлд нь “Би хэн нэгнийг дайрч шүүмжлэхийг бодсонгүй, харин буруу үйлдлийг шууд хэлж сурах хэрэгтэй” гээд нясалчихаж байгаа юм. Манай улс төрчид мэтгэлцэх түвшинд хүрсэн атал олон нийтийн телевиз гэж бөөн садаа …

    Сурталчилгааны хугацаанд олон нийтийн телевизээр гаргасанн УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн “мэтгэлцээн” нэртэй ярианууд өөр өөр тойрогт нэрээ дэвшүүлсэн, хоорондоо өрсөлдөөгүй эрээвэр хураавар нөхдийг (мөнгө төлснөөр нь юм болов уу) цуглуулж ээлжлэн яриулсан нь ямар юмны мэтгэлцээн байхав. Хэрвээ 60-р тойрогт нэр дэвшсэн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, эсвэл 61-р тойргийн С.Батболд, М.Батчимэг хоёрыг гэх мэтээр зэрэгцүүлж зогсоогоод (эсвэл суулгаад) үзэлцүүлсэн бол өөр хэрэг. Гаднын сонгуулийг ажиглахад, том намын юм уу өндөр рейтингтэй улс төрчид доошоо орж холилдох ашиггүй учраас мэтгэлцээнд ирэхгүй байх магадлалтай ч тойргийн бусад нэр дэвшигчид бүгд хүрээд ирнэ, ингээд ядахдаа гуравдагч нөхдийг хэн нь хэн болохыг сонгогчид харьцуулж харах байсан.

    Хэзээ нэг манай олон нийтийн телевиз мэтгэлцээн зохион байгуулж сурах юм бол? Дахиад нэг дөрвөн жилийг алджээ.

     
  • Mongold 00:35 on 2016-01-26 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    МҮОНРТ-ийн шилэн данс харагдана уу? 

    Төсвөөс тэрбум тэрбумаар авдаг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз шилэн дансаа хөтлөхгүй байгааг хэн нэгэн бүр ноднин шүүмжилж байжээ. Гэхдээ би биш. Нээрээ яагаад хөтөлдөггүй юм бол? Сонирхож үзвэл, олон нийтийн өмнөөс хянах үүрэгтэй Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралдаа хууртаад, эсвэл үгсээд хөтлөхгүй байхыг зөвшөөрчээ. Итгэхгүй байвал МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 10-р сарын 13-ны хуралдааны албан ёсны мэдээг үзэх хэрэгтэй.

    Энэ удаагийн Үндэсний зөвлөлийн хуралдаан бусад асуудлынхаа хүрээнд Үндэсний зөвлөлийн даргаас өгсөн үүргийн дагуу Ерөнхий захиралаас шилэн данс xөтлөxгүй байгаа туxай шүүмжлэлд бэлдсэн тайлбарыг сонсов. Ерөнхий захирал тайлбартаа Шилэн дансны тухай хуулийн хамрагдах хүрээнд Олон нийтийн өмчит байгууллага ороогүй байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараахь мэдээллийг тогтмол мэдээлнэ” гэж заасан нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газарт хамаарагдаж байна … Гэтэл шүүмжлэгчдийн зүгээс манай байгууллагыг шилэн дансны хуулийн 3.1.4-т хамаарна гэж үзэж байгаа ч, уг заалт нь “…улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага”-д хамаарах бөгөөд уг хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш МҮОНРТ нь улсын төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй байна.

    За яахав. 2015 онд МҮОНРТ улсын төсвөөр хөрөнгө оруулалт буюу худалдан авалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэдэг эргэлзээтэй ч тиймд тооцъё. Гэтэл Ерөнхий захирал хуулийн заалтыг уншихдаа “арга хэмжээ, ажил үйлчилгээ” гэсэн дөрвөн үгийг сэмхэн хасаад тайлбарласныг анзаарав уу? Тэгвэл МҮОНРТ-ийн хийдэг ажил нь тэрбум тэрбумаар төсөв батлуулж аваад түүгээр явуулдаг “арга хэмжээ, үйл ажиллагаа” юм. Бас өөрийн албан ёсны төсвийн хажуугаар төрийн яам, агентлаг, банк, төрийн өмчит компани, байгууллага болгонтой гэрээ байгуулан төсвийн мөнгийг давхар давхар цохиж байгаа. Ингээд Монгол Улсын хуулийг Дээд шүүх биш, харин байгууллагын захирал тааваараа ойлгодог, ойлгуулдаг цаг иржээ. Бодвол, МҮОНРТ-ийн шилэн дансыг бүхэл бүтэн есөн сарын турш хөтлөхгүй байгааг Үндэсний зөвлөлийн гишүүд зүгээр харж сууснаа шаардлага тавихын оронд ямар нэгэн арга бодож олохыг даалгахад цаадах нь хуулийн цоорхойг ашиглаж, биш ээ хуулийг зориудаар цоолж, энд тэндээс нь тасчин гардуулахад Үндэсний зөвлөл алга хавсран залгиж орхисон байна.

    Хэрвээ тэд цаашаагаа даруухан загнасан бол МҮОНРТ шилэн дансны залиланг хэн ч анзааралгүй өнгөрөх байлаа. Гэтэл сагсуурч гарав. Уг нь Шилэн дансны тухай хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 6-р сард санаачлан зарлиг гаргаж 2014 оны 7-р сарын 1-нд УИХ-аар батлагдаж, 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Гэтэл Монгол Улсад ганцхан байгууллага үүнийг есөн жилийн өмнөөс ер бусын мэдрэмжээр зөгнөн харсан төдийгүй тэр дороо хэрэгжүүлээд эхэлсэн гэнэ. Дахиад итгэхгүй байгаа бол нөгөө албан мэдээг гарчгаас нь эхлээд уншихад хангалттай.

    “МҮОНРТ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭЭС ДАРУЙ 9 ЖИЛИЙН ӨМНӨ “ШИЛЭН” БОЛСОН

    ОНРТ-ийн тухай хууль нь бие даасан тусгайлсан хууль бөгөөд уг хуулийн дагуу манай байгууллага шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс даруй 9 жилийн өмнө “шилэн” болж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайлан, аудитаар баталгаажсан санхүүгийн жилийн тайланг өдөр тутмын сонинууд, mnb.mn цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд жил бүр тасралтгүй мэдээлсээр ирсэн. Шилэн дансны хууль энэ жилээс хэрэгжиж эхэлсний дараагаас уг хуулийн үзэл санааг дэмжиж, олон нийтэд үлгэрлэх үүднээс өөрийн бие даасан хуулиар хүлээсэн санхүүгийн тайлангаа олон нийтэд жил бүр мэдээлэхээс гадна өөрийн цахим хуудас болох mnb.mn нүүр хуудасны Шилэн данс цэсэнд сар бүрийн төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалтыг байршуулж хэвшээд байна. 

    Харамсалтай нь, http://www.mnb.mn сайт руу орж үзвэл “Шилэн данс” гэж гайхуулаад буй зүйл бол ердөө л сарын орлого зарлагын нэгдсэн дүн юм. Үүнийг захын байгууллага ес байтугай ерэн жилийн өмнөөс гаргаж ирсэн, хэн ч сонирхдоггүй ганц хүснэгт. Бас санхүүгийн тайлан нэртэй бүхлээс бүхэл тоотой хэдэн өгүүлбэр хавчуулсан жилийн тайланг байршуулжээ. Ингээд гүйцээ. Шилэн дансны гадар, хавтас төдий байна. Тун тааруу үлгэрлэсэн байна шүү.

    Бас болоогүй, 2015 онд батлагдсан улсын төсвийн дэмжлэг нь байгууллагын жилийн цалингийн сангийн 59 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байна гэж гомдоллоод авчээ.  Тэр тусмаа. Төсвөөс ийм их санхүүжилт авдаг газрын төсвийн зарцуулалт хаалттай байвал нөгөө сайн засаглал, ухаалаг төр (гол шинж нь ил тод, нээлттэй байдал юм гэсэн) баларлаа. Тагнуулын ерөнхий газар юмуу Зэвсэгт хүчний жанжин штаб бол бас яахав. Эргээд санахад, 2011 оны “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иас эхлээд “Шилэн дансны тухай хууль”-ийг огт хэрэгжүүлэхгүй өдий хүрсэн “тэрбумтан” байгууллага бол ганц МҮОНРТ. Төсвөөс гадна зөндөө мөнгө олдог учраас маньд хамаагүй гэх. Тэгвэл Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар, газрын алба гээд төлбөр хураамж татдаг байгууллагууд МҮОНРТ шиг аашилбал юу болох вэ? Эсвэл шилэн дансны тухай хуулийн 3.4-т “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэж заасныг эд нар хуралдаад цуцалчихсан юм уу?

    2015 оны туршид Монгол Улсын шилэн дансны цахим сайтад төсвөөс мөнгө авдаг бүх байгууллага, Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхлээд жижигхэн цэцэрлэг, өрхийн эмнэлэг хүртэл дутуу хагас ч гэсэн мэдээллээ байршуулж ирсэн. Уг нь шилэн данс бол сүртэй эд биш. Хүмүүсийн цалин хөлс тэртээ тэргүй нууц. 5 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй но-той, но-гүй орлого зарлагыг мэдээлэхгүй. Тэгэхлээр 5 сая төгрөгөөс дээш томоохон орлого зарлагын гүйлгээ, худалдан авалтыг л ил тод болгохыг шаарддаг. Хэцүү юм байхгүй.

    Өнөөдөр МҮОНРТ жинхэнээсээ “шилэн”, зөвхөн олон нийтэд үйлчилдэг, эрх мэдэл, мөнгө төгрөгөнд захирагдаагүй энэ тэрийгээ дэлгэцээр хоосон үгээр гайхуулаад байх бус, нотолж эхлэх цаг хэдийнэ болжээ. Тэр тусмаа 2016 оны сонгуулийн өмнө. Үүнийг олон нийт лав есөн жилийн өмнөөс хий дэмий хүлээж суугаа болно.

     
  • Mongold 02:12 on 2016-01-24 Permalink | Reply
    Tags: МҮОНРТ   

    Сая төгрөгийн сурвалжлага ба хоёр сая төгрөгийн зочин 

    2015. МҮОНТ-ийн үнэ тариф.

    Энэ бол Монголын чөлөөт хэвлэл мэдээллийн түүхэнд бичигдэх гайхалтай баримт нотолгоо.

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel